Яруу найрагч Ш.Дулмаа Хүүгийн эцэгт бичсэн захидал

1 .
Хорин насныхаа хайрын босгон дээр золгон уулзаж танилцсан
Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан
Хүүгийн аав,эрхэм хүн таныг
Хүндэтгэн дурсаж энэхэн захидлыг бичиж байна
Өнөөдөр хүү чинь арван найм хүрч
Өөртэй чинь адтлхан ханхар эр болжээ.
Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож
Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв.
Яг л энэ өдөр чамайг би дурсаж
Янаг сэтгэлийн галаар цалгиж явснаа санаж
Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж
захидал бичиж суунаа хүүгийн аав чамдаа
Хоёр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй
Хоногтоо л ганцхан олддог лавшаанаас өөр хоолгүй
Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал
Хомсхон байсан цагт,чи намайг орхиж
Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг
Гэргий болгож аваад алс нүүж билээ
Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр
Гэнэтхэн бид хоёр хаягдан хоцорч билээ.
Опель дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч
Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи
Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн
Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ.
энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ
Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ
Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыгүзээгүй ээ
Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ
Анх чамайг явахад гуравхан настай байсан ч
Аав аа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов
Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч
Арван таван намартай аанай л бас золгов.
Хүнийх болон одож,сэтгэл буруулсан чамд
Хүү чинь саналаа гэж хэлж би зүрхлээгүй ээ,,,
Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж
Хөөрхий чамайг зовоож нэхэл дагал болоогүй ээ

 

Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгхэд амсаж
Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа.
Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад
Санаа бодол үймран дэн дун явдаг байлаа.
Үүрийн цолмон шиг гоо сайхан хүүхэнтэй гэрлэсэн гэж
үеийн бүсгүйчүүд ярихад атаархан хорсож байгаагүй
Үйлээ дагасан сэтгэлдээ зовлон гуниг тээсээр
Үрээ л гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа.
Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод
Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа.
Хээнцэр ганган юманд нүд хууртасныг чинь бодоод
Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа.
Хүний сайхан аавууд үрээ хөтлөн алххад
Миний бяцхан хүү ганцаөараа торойн гүйж
Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд
Сургуулийнхаа зүг уруу царайлан алхдагсан
Бид хоёрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор
Бие сэтгэлээ бариж өдий хүрсэн ч гэлээ
Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж
Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна.
2.
Хөгжилтэй сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт
Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан
Аавын хийсэн хоолыг чи бид хоёр
Амтархан идэж суудагсан санаж байна уу” чи
Гурван есийн жаварт дан цамцтай гүйж
Гудиггүй бас чи намайг гарахыг хүлээж
Давтлага тарав уу үгүй юу хоёулаа хөтөлцөн гүйж
Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсан.
Хаврын сүүл болоход сургууль маань ч тарж
Хаа холын газраас мориор чи ирж
Ээж аав хоёр ч бөөн_ баяр болж
Элэг бүтэн жаргалын сайхан бүхнийг амсаж
Хос морь унан сумын наадамд давхиж
Хоолтын өндөр даваагаар уралдан гарч байсан
Хосгүй сайхан дуртгал зүрхнээс минь гараагүйг
Холдож одсон чи минь эргэж нэг санаарай .
Залуу насныхаа хайрыг энэхүү орчлонд амтлаж
Жаргал гэдгийг үзсэн ид хорин насандаа

 

Сайхан хүүтэй болж хөөр баяраар дүүрэн
Цайлж суусан шүү дээ тэр нэгэн өдөр
Хүний орчлон тэгэхэд хүй их жаргалаа
Хүслээр учирсан надад ,харамгүй өгсөн мөртлөө
Ямархан гуниг зүрхэнд минь орхиж
Яасан билээ дээ чи минь
Хорин насны минь босгонд дэндүү жаөргал хайрлаад
Хожим нь харин гн_амайг гэндүүлж их хуурсан
Хорвоогийн энэхэн амьдрал эрээнтэй бараантай гэдгийг
Хожимдсон ч гэсэн чамд эргэн яримаар байна.
Хүний эдлэх жаргалыг амсана хэмээн итгэж
Хүслийн дээдийг өвөрлөж чамайг түших үедээ
Хүж их дэлхийн дов сондуултай амьдралыг
Хөнгөн залуу нас минь ухаарч амжаагүй байжээ.
Анхны ариун хайрын онгон охийг амтлаж
Алаг үр тэвэрсэндээ сэтгэл өегшин сууж
Ааав нь хүүгээ орхидог гэж зүүдлэн бодоогүй явсан
Анхил залуу нас минь эргэж ирэхгүй одсон ч
Эмзэглэн уярах зүрхний үнэн үгийг хэлж
Энэ л нэгэн захидлыг өмнө чинь би дэлгэе.
3.
Хүй их орчлонгийн уудам өргөн талбарт
Хүний үр гэдэг балчирдана гэж үгүй
Ааваа гэсэн элэг нь алдарна гэж үгүй
Алаг үрийн сэтгэлээс гарнаа гэж байхгүй
Анх чамайг явсан гунигт тэр шөнө
Ахин ахин хүү чинь ааваа гэ дуудаад
Ар талруу минь өндийн өндийн хараад
Аав /ирнэ/ гэж хаалга руу заасаар унтсан.
Намрын исгэрээ салхин дээвэр дэврүүлэн сэвэлзүүлж
Намуун шөнийн тайвныгахин ахин эвдэж
Нартад олдсон жаргал минь тэр л агшинд арилж
Насан үүрдийн гуниг миний зүрхэнд шингэсэн.
Хорьдын цагаан сар тоонон дээгүүр өнгийхөд
Хонгор бяцхан хүү минь үнэгчлэн унтаж байсан.
Хоёр дэрний нэгэн дээр дуслах нулимсны чимээ
Хорвоод ганцаардсан миний зүрхэнд харваж байсан .
Сэтгэлтэй байсан чамайг үгүйлэн гуньж уйлсаар
Сэрүүн намрын өглөөний цагаан гэгээ туяархад
Урд нь өнгөрөөсөн хорин жилээс урт гэж
Удаан зовж өнгөрүүлсэн уйтгарт шөнийг мэдэрсэн юм.
Өглөөний шаргал наран өрхөн дээгүүр гийхэд
Өөвгөр бяцхан хүү минь орон дээрээ өндийгөөд
Өнөө л хэлдэг янзаараа ааваа гэж дуудан
Өврий минь сөхөж хараад уртаар санаа алдсан
Яг л тэр үед би чамдаа гомдож
Яах ч аргаа ололгүй хүүгээ тэврэн үнсхэд
Хоцорч үлдсэн бид хоёрыг өрөвдөн хайрлаа ч гэсэн шиг
Хоёр нүдний өмнүүр нулимс бүрхээд ирдэгсэн
Хүү бид хоёр олон хон.ог хүлээсээн чамайг
Хүний хөлийн чимээ гарах болгонд горидсоор
Энэ олон жил хлээхийн зовлон амссаар
Элгээ бэтгэртэл бодож өдөр хоногийг туулсаан

 

Уйтгар гуниг шингэсэн ужиг холын өдрүүдэд
Унтах болгондоо хүү минь ааваа гэж дуудна.
Уруу царайлан би түүнийг нь сонсож
Уйлбал тэр хөөрхөн гараараа нулимсы минь арчина.
ингэж л бид хоёр олон хоногийг өнгөрөөсөөн
Ирнэ гэсэн итгэлтэйгээр өдөр сарыг туулсан.
Гадаа гарч тоглоход нь айлын хүүхэд шогловол
Гайхалтай чанга дуугаар ааваа гэж орилно.
Аргаа барахдаа би аав нь ирнэ гэж
Алгын чинээ түүнийхээ сэтгэл юугий нь тайтгаруулна.
Хааяаа надад хүү минь хэцүүхэн асуулт тавьж
Хариулах үггүй суухад хэнэггүй шалгааж гарна.
Аашилж ширүүхэн дуугарвал эрхлэн уйлан унаад
Аавд чамайг хэлнэ гэж зүрхий минь шимшрүүлнэ.
Арван хэдэн жил иймэрхүү л янзтай
Алаг үр бид хоёр чинь аж төрлөө шүү дээ.
Гэтэл харин чиний амьдрал ахуйг ажвал
Гэр дүүрэн жаргалд умбаж суугаа л гэх юм
Гэгээн саруул оронд ажил албаа хийсээр
Гэм зэмгүй хүн шиг алхаж яваа гэх юм.
Үнэн мөнийг нүдээр ялган харвал
Үрийнхээ гуниг зовлон дээр жаргаж байгаа хэрэг дээ
Эхнэр хүүхдээ орхисон зарим нэг хүнд
Энэ л үгээ би хэлмээр санагддаг юм.
Царцаат намрын өдрүүдэд цантсан дээвэр өргөхдөө
Цагаалаг битүүлэг болж ,хөндөх эзэн хайхдаа
Цайныхаа дээжийг аягалаад уулгах эзэн эрэхдээ
Цаанаа л би чамайгаа үгүйлэн гунидаг байлаа.
Гэлээ ч гэсэн амьдралд хал үзкээд ирэхээр
Гэр орноо ч хүртэл өөд нь татах юм даа
Гэгээн жаргалтай оронд түших нөхөд олноос
Гэрсүү суусан ухаанаар сэтгэл юугий минь дэгжээсэн

 

Ачит олны хүчээр хүний зэрэгтэй явж
Алаг үрий чинь би хүн болгож тавилаа.
Арван хэдэн жил айлын ажлыг үүрч
Амьдралын бартаат замыг ингэж туулж ирлээ.
Сэрүүн хангайн буга шиг сайхан эр болсон
Сэргэлэн хонгор хүүгээ эргэж нэг хараарай
С этгэл гэдгийг мэдэлгүй дэндүү дургиж явсан .
Сэхүүн тэр цагаа эргэж нэг санаарай
Аргагүй л хүүд чин.ь дандаа үгүйлэгдсэн юм гэвэл
Аавын сайхан сэтгэлийн хайр дутаж байлаа.
Арван найм хүрсэн ч хүний үрийн сэтгэлд
Аав л гэсэн үг үнэтэй хэвээр байлаа.
Эдлэж өмсөх хоёроор хүүгий чинь би дутаагаагүй ч
Эцгээн гэсэн сэтгэлий нь юугаар ч нөхөж чаддаггүй ээ
Энэ л орчлонд хүүд чинь дутсан юм тэр
Эргэцүүлэн хэлэх миний үг ч энэ,,,,,,,,,
Хүүгээ орхисон аавуудыг уншаасай гэж
Хүний сайхан сэтгэлийг ойлгоосой гэж
Хүүхдийн хувь заяаг бодоосой гэж
Хүндэтгэлтэйгээр үүнийг би бичихдээ
Элэг бүтэн гэрийнхээ аз жаргалыг хугаслаж
Эрх танхилхан үрийнхээ үнэ хайрыг хагаслаж
Эрээн бараан амьдралд эндэж гэндэж яваа
Эцгүүд хэрвээ байдаг бол үүнийг тэд үзээсэй гэж
Уртын урт энэ захидлыг чадан ядан туурвиж
Уншигч та бүхэнд толилуулан хэмээн зорив оо,,,,,,,,,,,,

 

Миний Монголын мянга мянган сайхан аавууд үргэлж үрээ ханиа гэр бүлээ хүндэлдэг хайралдаг хамгаалдаг байгаасай…………..

Яруу найрагч Ш.Дулмаа сумки для макбук эйр 13dubai massage full serviceкредитная карта подать заявкуреклама в гугле


Яруу найрагч Ш.Дулмаа Хүүгийн эцэгт бичсэн захидал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: tseegii Огноо: 13 April 2014 Reply

ta gergiin zvrhnii bichleg gdg shvlgee net.d tabiach tehv

Нэр: Erka Огноо: 3 January 2015 Reply

Tr shulgiig n unshih yumsan

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.