Бүсгүйчүүдэд юу бэлэглэх зохимжгүй вэ?

gifts-women-like

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүн бүр л бэлгэнд дуртай. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд бол бэлэг онцгой зүйл. Тиймээс ч эмэгтэй хүн бэлэг авахдаа бусдаас илүү баярладаг гэх. Бас тэдэнд зуун хувь таалагдсан бэлэг сонгох нь тийм ч хялбар биш. Энэ нь таны мэдрэмж, бэлэг өгөх бүсгүйнхээ талаар хэр мэдлэгтэй зэргээс хамаарах байх. Харин бид бэлэгний сонголт хийхэд тань туслах үүднээс бүсгүй хүнд ямар бэлэг өгөхөд зохимжгүй талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

1.Ахуйн цахилгаан хэрэгсэл, гал тогооны эд зүйлс. Ийм төрлийн бэлэг нь эмэгтэй хүнд “түүний байх газар нь гал тогоо” гэсэн ойлголтыг сануулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэдий та энэ талаар огт төсөөлөөгүй байсан ч аяндаа ийм байдлаар ойлгогдох болно. Үнэндээ бол ямар ч бүсгүй хүн өөрийгөө гал тогооны “машин”-аар төсөөлөхийг хүсдэггүй юм. Хэдий амьдрал дээр өдрийн талыг гал тогоонд өнгөрүүлдэг байсан ч гэсэн.

2.Хайртынхаа хувцасных нь хэмжээг тодорхой сайн мэдэхгүй үед хувцас худалдан авч бэлэглэх нь тийм ч таатай зүйл биш. Учир нь таны сонгосон хувцас найз бүсгүйн тань хэмжээ, сонирхолтой нийцэхгүй байж болно. Тухайлбал, та найз бүсгүйдээ ногоон өнгийн цамц сонгосон байхад түүнд ийм өнгийн таван цамц хувцасны шүүгээнийх нь хувцас түүнд зохидоггүй учраас л. Энэ тохиолдолд та гоёмсог дотуур хувцас худалдан авах нь илүү дээр ч бас л хэмжээг нь мэдэхгүй бол дахиад л асуудал үүснэ.

3.Бэлэг зөвхөн түүнд л зориулагдсан байх ёстой. Хэрэв та ямар нэг өөр ашиг сонирхлын үүднээс бэлэг худалдан авсан бол энэ дэндүү шударга бус зүйл болно.

4.Түүнд хямдхан үнэртэй ус хэзээ ч битгий бэлэглээрэй. Хэрэв үнэртэй ус бэлэглэх гэвэл үнэтэй, сайхан тансаг үнэртэйг нь л сонго. Өөр ямар нэг ариун цэврийн зориулалтай гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэж эрсдэл дагуулах хэрэггүй биз. Тухайлбал, та түүндээ дезодрант бэлэглэвэл дараа л үнэртэж үзье хэмээн хайхрамжгүйхэн л авах байх.

5.Хямдхан гоёл чимэглэлийн хувьд бүр санахын ч хэрэггүй. Чулуу нь жинхэнэ, металл нь мэдээж хэсэг хугацааны дараа ногоорчих зэс биш байх нь ойлгомжтой.

Бас тансаг сайхан зүйлийг худалдан авахаа мартав. Эмэгтэй хүн өөрийгөө цорын ганц, хамгийн хайртай нь хэмээн мэдрүүлэхээр байх нь л хамгаас чухал. Хайрын уяраам үгтэй цэцгийн баглаа бэлэглэхээсээ ичих хэрэггүй. Та үнэнээсээ хэлсэн л бол хэзээ ч тэнэг байдалтай харагдахгүй юм шүү.

аквапарк аквалооsexy girls in dubaiденьги в долг под расписку в барнаулерадиатор в ванную


Бүсгүйчүүдэд юу бэлэглэх зохимжгүй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: Rashmi Огноо: 1 July 2014 Reply

Good

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.