Эрүүл саруул хүүхнүүд л оворгүй гоё сайхан харагддаг

beauty

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүх хүүхнүүд оворгүй, гоё сайхан харагдах гэж хичээдэг. Гэтэл амьдрал дээр бүгдээрээ оворгүй, гоё сайхан харагдах боломж бололцоо тэр бүр байдаггүй. Ихэнх хүүхнүүд ажлаа тараад дэлгүүр, орж юм хум худалдан авах, гэрээ цэвэрлэх, хоол ундаа хийх гэсээр байгаад гоо сайхандаа анхаарах чадваргүй болтлоо ядарчихдаг. Ханатлаа унтаж ч чаддаггүй. Тийм болохоор хүүхнүүдэд өөрийгөө арчилж тордох зав чөлөөгөөр маш хомс байдаг.

“Дараа л нэг сайхан арчилж тордъё” гэж өөрийгөө гаргуунд нь хаяж хойш тавьж явсаар эцэстээ ядарсан, цонхийсон царайтай, уйтгар гунигтай, гундуу сэтгэлтэй, тийм ч өөдрөг бус санаа бодолтой нэгэн болчихсон байдгаа ихэнх хүүхнүүд анзаардаггүй.

Захиас: Ингэтлээ ядарсан үедээ нүүрэндээ будаг шунх түрхэх хэрэггүй.

Хэн оворгүй гоё сайхан харагддаг вэ: Өөрийн эрүүл мэнд, гадаад байдалдаа байнга тогтмол анхаарч ирсэн хүүхнүүд л оворгүй залуухан сайхан харагддаг.

Яаж оворгүй гоё сайхан харагдах вэ: Биеийн тамираар хичээллэж, хоолны дэглэм сахиж, ажил амралтаа зохицуулж, эрүүл агаараар амьсгалдаг эмэгтэйчүүдийн царай өнгөлөг, бие чийрэг, нүд хурц байдаг. Байнга явган явахыг эрхэмлэх нь зүйтэй. Энэ нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно.

аквалоо стоимостьhome massage dubaiкредит для малого бизнеса процентраскрутка сайта в сша


Эрүүл саруул хүүхнүүд л оворгүй гоё сайхан харагддаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.