Хумс шарлаж, хугаран өнгө алдах нь бий. Энэ үед нь цаг алдалгүй тэжээл өгөх хэрэгтэй. Жишээ нь хумсныхаа будгийг сайтар арилган угааж цэвэрлэ. Цэвэрлэснийхээ дараа ялимгүй бүлээсгэсэн ургамлын тосонд хумсаа таван минут орчим дүрээрэй.
Дараа нь гараараа зөөлөн иллэг хийж тосоо сайн шингээхийг хичээ. Хэрвээ хумс хугараад байвал дээр дурдсан арчилгааг долоо хоногт 3-4 удаа давтан хийгээрэй.
Ингэж чадвал таны хумс өөрийн унаган өнгөө олж эрүүл болно. Үүнийхээ дараа хумсаа будаж болно. Хумсаа байнга бүү буд. Үүнээс болж өнгө нь үхэж, хуурайшиж, улмаар хугаралт үүсдэг. Зарим үед хумсаа будалгүй амрааж байгаарай.