Анхны хайр /Бодит түүхээс/

When.the.First.Love.Ends.full.1432179Сайн байна уу? Би miss.mn сайтын сайхан сайхан өгүүллэгүүдийг уншаад их баяртай байна. Тэгээд өөртөө тохиолдсон хайрын тухай бичие гэж бодлоо.

Намайг Т гэдэг. Одоо 30 настай. Нөхөр хүүхдийн хамт амьдарч байна. Гэхдээ би өөрийнхөө анхны хайр мөн гэж итгэдэг бүтээгүй хайрынхаа тухай бичихээр шиидлээ. Одоо ч гэсэн би түүнийхээ тухай дандаа боддог, түүнийгээ эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдраасай гэж бодож, залбирч явдаг. Түүнийг минь У гэдэг. Тэр минь аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт би үргэлж итгэнэ. Энэ хайр минь одоогоос 13 жилийн өмнө ирсэн. 2000 оны 10-сарын 3. Тиймээ би энэ л өдөр түүнийгээ анх харсан.

Би тооны хичээлдээ сайн байсан учраас тусгай сургуульд шалгалт өгч тэнцсэнээр 8-р ангиа төгсөөд 9-р ангид ордог намраа өөр сургуульд шилжин орсон юм. Гэвч миний шинэ сургуульдаа явах зам хуучин сургуулийн урдуур гарч өнгөрдөг байлаа. Тиймээс би өдөр болгон хуучин сургуулийнхаа үүдээр өнгөрч гарна.

Намрын налгар нар, хөл доор хөглөрөх навчистай ханилсаар би хичээл тараад гэртээ харьж явлаа. Хуучин сургуулийнхаа урдуур өнгөрч явтал цүнх барьсан их л нүдэнд дулаахан хүү үүдээр гарч ирээд миний урдуур яаруухан өнгөрлөө. Би ч түүнийг өнгөрөн өнгөртөл харж зогслоо.  Миний зүрх маш хурдан цохилж байгааг мэдэрсээр түүний араас удаан гэгч нь харлаа. Би түүнийг өмнө нь огт харж байгаагүй юм. Тэгээд гэртээ орж ирээд сэтгэлд нэг л сайхан мэдрэмж төрснийг мэдээд их л гайхлаа. Гэрээ сайхан цэвэрлэж, орой хоолоо ч хийлээ.

Өдөр харсан хөөрхөн хүүгийн царай бодлоос огт гарсангүй. Дүү минь хичээлээсээ ирээд намайг хараад юу болов гэсэн шиг л харж зогсоно. Би гэдэг чинь тэнгэрт хөөрөөд ирсэн хүн шиг л сэтгэл санаа сайхан, амандаа дуу аялаад дүүтэйгээ энэ тэрийг ярин их л аз жаргалтай хүн байсан юм. Аав ээж ажилаасаа ирэн оройн хоолоо идэцгээлээ. Би аяга тавгаа хурдан гэгч нь угаагаад өрөөндөө орон хаалгаа хаагаад хичээлээ хийхээр суулаа. Гэвч би хичээл биш харин өдөр харсан хүүгийн тухай л бодно. Түүний минь онигор нүд,  жимбийсэн уруул нүдэнд харагдаж, өөрийгөө яагаад түүний тухай бодоод байгааг гайхан суулаа.

 

Ер нь бол би хичээлээ л хийхээс өөр энэ тэр хайр дурлал гэж юу байдаг тухай мэддэггүй, дуугүй цагаан охин байлаа. Ангийн охидууд хөөрхөн хүүтэй үерхсэнээ, үнсүүлсэнээ, бүр миний сайн найз охин маань хүнтэй үерхэж байгаагаа үргэлж ярина. Энэ бүхэн нь надад их л сонин санагддаг байсан сан. Гэв одоо бол тэр л хүүг үргэлж бодож, ахин харахыг хүсэх болсон. Өглөө хичээлдээ зориуд эрт гаран хуучин сургуулийнхаа үүдэнд зогсон хуучин ангийнхаа охидуудтай тааралдан энэ тэрийг ярьж зогсонгоо түүнийгээ л хайн хэзээ ирэх бол гээд л харуулд зогсдог ажилтай болов. Хүсэхэд хясна гэгчээр тэр минь огт тааралддаггүй байлаа. Ангийнхаа охидуудаас асууя гэхээр түүний нэрийг ч мэдэхгүй тул асууж чадалгүй өнгөрнө. Би түүнийг энэ сургуульд сурдаггүй, зүгээр хүнтэй уулзах гэж ирсэн бол ахиж яаж түүнийгээ харна даа гэж их айдаг байлаа.

 

Анх түүнийгээ харснаас хойш хагас сар өнгөрлөө. Түүнийг улам ихээр үгүйлж байгаагаа мэдэрсэн. Ядаж ганц удаа ч гэсэн царайг нь харах юмсан гэж хүснэ. Гэтэл бурхан тэнгэр надад тусласан. Нэг өглөө би мөн л найзуудтайгаа юм ярьж зогсож байтал тэр минь цүнхээ барин ирж яваа харагдана. Тэр минь өндөр цэх нуруутай, их гоё алхаатай, холоос ирж явааг нь хараад би яахаа мэдэхгүй ээрч сандран, байж суух газраа олохгүй байлаа.  Тэр минь манай найз охинтой мэндлээд над руу харж инээмсэглээд сургууль руу ороод явчихлаа. Би тэр үед яг л ховсдуулсан юм шиг л болсон. Над руу харж инээмсэглэсэн нь надад хайртай гээд хэлчихсэн юм шиг л…,  би аз жаргалаар дүүрэн хорвоо ертөнц нэг л сайхан хар бараан зүйлгүй бүх л юм гэгээн юм шиг санагдана.

 

Найз охиноосоо -Энэ хүү аль ангид сурдаг вэ гэж асуулаа.

-10 г-ийнх шдээ. Чи таньдаг юм уу гэх нь тэр. Би толгой сэгсрээд л өнгөрсөн. Манай байшингийн хар багаасаа хамт тоглож өссөн хүүтэй тэр минь нэг ангид сурдаг гэдгийг мэдэж авлаа. Ингээд л өдөр хоног өнгөрсөөр би түүний талаар илүү ихийг мэдсээр… Найз нөхөд, сонирхдог зүйлийнх нь талаар би байрныхаа найзаас бүгдийг нь мэдсэн. Тэр минь их ганган хувцасладаг, дандаа үнэртэй ус түрхдэг, хүнтэй харьцахдаа их сайхан инээмсэглэдэг, ангийнхаа охидуудыг их хүндэлдэг, найз нөхөд ихтэй, багш нар ч их магтдаг байсан. Хичээлдээ нэг их сайн биш боловч, хүн чанар сайтай, хичээлийн гадуур зохиогддог бүх л зүйлд оролцдог, их нийтэч, бас жаахан алиа зантай байж билээ. Би түүнийгээ өдөр өнгөрөх тусам илүү ихээр харахыг хүсч, өглөө хичээлдээ ирэх замыг нь тосон хүлээж зогсдог байлаа. Тэр минь инээмсэглээд өнгөрдөг байснаа мэндлээд өнгөрдөг болж, 1 сарын дараа гэхэд би түүнээсээ үерхэлийн захиа авч эхэлсэн. Тэр маань хэлэхдээ намайг харсан тэр өдөр надад маш ихээр дурласан гэж хэлж билээ. Үүнээс хойш бид хоёрын хамгийн сайхан дурсамжтай , мартахын аргагүй хүүхэд насны минь гэгээн ариухан хайрын өдөр хоногууд эхэлсэн.

 

Түүний аав нь компьютерийн засварын газар ажиллуулдаг байсан болохоор надад их гоё гоё зурагтай хар принтерээр хэвлэсэн цаасан дээр өөрийнхөө гараар бичсэн чин сэтгэлийн үгтэй захиануудыг өгдөг байлаа. Титаникийн зурагтай цаасан дээр “Би чамд хайртай” гээд бичсэн захиаг надад өгөхөд би өөрийн эрхгүй уйлж байсан юм. Гэхдээ түүндээ нулимсаа харуулаагүй. Ер би их уйланхай охин байж билээ.

Тэр өдрөөс хойш бид хоёр хичээлийн цагаас бусад цагт дандаа л хамт байх болсон. Би хичээлээ тараад түүнийхээ сургуулийн үүдэнд хүлээнэ. Заримдаа тэр минь эрт тарвал манай сургууль дээр ирээд хүдээнэ. Манай ангийн банди нар намайг их л харамладаг байж билээ. Гэвч өдөр өнгөрөх тусам тэр маань манай ангийн хөвгүүдтэй их сайхан найзууд болсон байлаа. Тэдний анги тэмцээн уралдаан хийх, амралтын өдөр ууланд гарч гулгах гээд л ямар л арга хэмжээ явагдана тэр маань намайг үргэлж дагуулаад явдаг байсан. Ангийнх нь охидын атаархсан харцтай би хааяа тулгарна. Энэ нь надад түүгээрээ бахархах сэтгэлийг улам ихээр төрүүлдэг байлаа.

 

Нэг удаа сургууль дээр нь тоглолт үзчихээд гарч явангаа мөсөн дээр бие биенээ чирэн инээд хөөр болон тоглолоо. Нэлээн орой гэртээ харьтал аав маань их ууртай сууж байхыг хараад би эгчийндээ очсон гээд худлаа хэлчихэж билээ. Би ааваасаа их айдаг байсан болохоор түүнийхээ тухай ээж аавдаа огтхон ч хэлээгүй. Гэвч сүүлд нь ээж минь миний түүнд хайртай болсныг, бидний үерхэж байгааг мэдэж байснаа хэлсэн юм. Бид хоёр өдөр өнгөрөх тусам бие биендаа дасж, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ би мэдэрч байсан. Тэр минь уулзах болгондоо миний духан дээр үнсдэг байлаа. Бас салах болгондоо хацар дээр минь үнсдэг байсан. Бидний энэ үерхлийг миний хамгийн сайн найз охин маань их дэмждэг байсан.

Өдөр хоног гэдэг харвасан сум шиг л өнгөрч 2001 он гарч бид шинэ жилийг хамтдаа маш сайхан мартагдахааргүй өнгөрүүлсэн. Түүний гэрийнхэн хөдөө яваад ирж чадахгүй маргааш нь ирнэ гэж утсаар хэлэхэд бид хоёр тэр шөнийг түүний гэрт өнгөрүүлж билээ. Би ээж аавдаа найз охиныдоо хононо гэж худал хэлэв. Тэр маань намайг тэврэн духан дээр минь үнсээд хоёулаа 5 охин, 5 хүүтэй болно, би хөвгүүддээ нэр өгнө, чи охидууддаа нэр өгөөрэй. Би шинэ жил болохоор 11 бэлэг авна. 10 хүүхэддээ, бас чамдаа ч бэлэг өгч байна гээд л. Бидний хүүхэд насны гэнэн томоогүй яриа байж дээ. Тэр маань цуглуулсан мөнгөөрөө жижигхэн бялуу авсан байсан. Тэгээд тэрэн дээрээ өөрөө би чамд хайртай гээд бичсэн байж билээ. Дэлгүүрийн хүнээр бичүүлье гэхээр нэмж мөнгө төлөх хэрэгтэй, манай хүнд мөнгө байхгүй болохоор өөрөө сэтгэж л дээ. Тэднийд бид хоёр шөнөжингөө ирээдүйн амьдралынхаа тухай ярьж инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн. Жижигхэн бялуугаа хувааж идээд их сайхан байж билээ. Үүрээр миний нойр хүрч түүнийгээ налаад сууж байснаа нойрондоо дарагдаад унтаад өгч. Гэтэл нэг сэрэхэд миний дээр хөнжил хучаастай, бүдэгхэн дэнгийн гэрэлтэй байв. Би түүнийг хаана ундаж байгаа бол гээд орноосоо босох гэтэл тэр минь орны доор гудас дэвсээд унтсан байлаа. Тэгэхэд би түүнийгээ сэрэн сэртэл нь удаан гэгч нь харж билээ. Тэр минь хэн хүнээс илүү хөөрхөн бүр дэлхийн хамгийн царайлаг нь юм байна гэж өөртөө хэлж билээ. Миний давсаг чинээд тэсэхгүй болоход түүнийгээ хармаар санагдаад сэрээхгүйн тулд сэрэн сэртэл нь тэвчиж билээ. Өдөр хоног гэдэг харвасан сум шиг л өнгөрч нэг л мэдэхэд  сар шинийн баяр боллоо. Шинийн нэгний өдөр манайд хүний хөл тасрахгүй би эгчтэйгээ хоёулаа бууз жигнээд л … Цонхоор хартал нэг дээлтэй хүн даллаж байна. Гайхаад хартал тэр минь аавийнхаа дээлийг өмсөж, нэг их том хромон гутал өмсөөд ангийнхаа хүүхдүүдтэй зогсож байна. Тэр үед хотын хүүхдүүд дээл өмсөнө гэдгийг огт мэддэггүй байсан. Би түүнийгээ хараад их инээд хүрч билээ. Эгч маань түүнийг хараад хэн юм бэ гэж асуух нь тэр. Би ичсэндээ манай ангийн хүүхдүүд гэж худлаа хэлсэнээ бодоод нүүр халуу оргилоо. Тэр минь өндөр нуруутай болохоор монгол дээл их гоё зохидог байсан. Их л Монгол сэтгэлгээтэй хүүхэд байж билээ. Хачин хачин хүний санаанд оромгүй зүйлийг бодож олоод надад хэлнэ. Би түүнийгээ гомдоохоос эмээгээд ярьсан зүйлийг нь их дэмжиж байгаа дүр эсгэдэг байлаа.

 

Бид хоёр үерхсэнийхээ 3 сарын баярыг хамтдаа ууланд гарч өдөржин чаргаар гулгаж өнгөрөөлөө. Би түүнтэйгээ байхад маш их аз жаргалтай байж, хорвоо дээр зөвхөн ганцаараа түүнийг хайрлана гэж боддог байсан. Бас түүнийгээ үхэн үхтлээ хайрлана гэж өөртөө амласан.

 

Нэг өдөр миний найз охин надад хачин мэдээ дуулгалаа. Түүний минь аав ижил хүйстэн гэж тэр надад хэлсэн. Би сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэрнийг худлаа хэлсэн гэж өөртөө итгүүлэхийг хүссэн. Гэвч энэ яах аргагүй үнэн байлаа. Би энэ тухай сонссон өдрөөс эхлээд түүнтэй уулзахаа багасгаж, түүнээс аль болох хол байхыг хичээдэг болов. Гэхдээ тэр минь ямар ч буруугүй шүү дээ. Би түүнийг тийм болчихвол яана гэж бодохоос айж байсан. Түүнтэйгээ уулзахгүй байхыг хичээж, завгүй гэдэг үгээр аргацаан зайгаа барьдаг болов. Тэр маань надад их гомдсон байх. Би түүнгүйгээр өдөр хоногийг их хэцүү шаналж өнгөрөөдөг байсан. Тэр минь сургуулийн үүдэнд хүлээнэ, гэрийн минь үүдэнд бас хүлээнэ. Надаас дандаа асууна “чи надад хайргүй болсон юм уу” гээд л. Би тэр үед хийсэн тэнэг алхамдаа одоо ч харуусдаг. Түүнийгээ гомдоолгүй хамтдаа байсан бол гэж…

 

Хавар 3-р сарын 8-ны орой хаалга тогшлоо. Ээж хаалга нээлээ. Миний охин үүдэнд найз чинь уулзъя гэж байна гэлээ. Би гараад очтол тэр минь улаан сарнай бариад “Намайг уучилаарай чамайг гомдоосон бол. Гэхдээ би чамд хайртай” гэж хэллээ. Би цэцгийг нь аваад түүндээ тэврүүлээд зөндөө мэгшилээ. Түүнийг маш их санаснаа тэр үед л мэдсэн. Гэвч дотроос нэг хүн чи энэ хүнтэй үерхэж болохгүй гэж шивнээд байлаа. Би түүндээ бид хоёрын харилцаа цааш үргэлжилж болохгүй гэж хэллээ. Тэр минь “Яагаад???” гэж асуусан. Би ч “өөр хүнд хайртай болсон” гээд хэлчихлээ. Түүнтэй амьдрана, би түүнд хайртай, чамд хайргүй болсон гэж худал хэллээ. Надад тэгж хэлэхэд үнэхээр хэцүү байсан. Гэвч хар амиа бодон яасан ч гомо эцгийн хүүтэй үерхэхгүй гэж өөртөө амласан юм. Тэгээд түүндээ “баяртай” гэж хэллээ. Тэр минь намайг удаан ширтсэнээ уруул дээр минь анх удаа зөөлөн үнсчихээд “баяртай” гэж хэлээд шууд л гүйгээд явчихсан. Би гэртээ яаж орсоноо мэддэггүй юм. Нэг мэдэхэд л өрөөндөө ороод дэрэндээ нүүрээ наагаад уйлж байсан. Би тэр өдрөөс хойш сүнсээ гээсэн хүн шиг л болсон. Түүнээсээ уучлалт гуйгаад эргээд үерхэе гэж бодсон боловч чадсангүй. Би түүнтэй аль болохоор таарахгүйг хичээн зугтдаг байлаа. Тэр минь миний найз охиноос намайг ямархуу байгааг болон найз хөвгүүн нь ямар хүү байдаг талаар дандаа асуудаг гэсэн. Найз охин маань миний зааж өгснөөр л хариулж хуураад өнгөрдөг байсан.

 

Хавар болж бид элсэлтийн шалгалтандаа бэлдэцгээлээ. Би эдийн засгийн