Анхны хайр /Бодит түүхээс/

When.the.First.Love.Ends.full.1432179Сайн байна уу? Би miss.mn сайтын сайхан сайхан өгүүллэгүүдийг уншаад их баяртай байна. Тэгээд өөртөө тохиолдсон хайрын тухай бичие гэж бодлоо.

Намайг Т гэдэг. Одоо 30 настай. Нөхөр хүүхдийн хамт амьдарч байна. Гэхдээ би өөрийнхөө анхны хайр мөн гэж итгэдэг бүтээгүй хайрынхаа тухай бичихээр шиидлээ. Одоо ч гэсэн би түүнийхээ тухай дандаа боддог, түүнийгээ эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдраасай гэж бодож, залбирч явдаг. Түүнийг минь У гэдэг. Тэр минь аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт би үргэлж итгэнэ. Энэ хайр минь одоогоос 13 жилийн өмнө ирсэн. 2000 оны 10-сарын 3. Тиймээ би энэ л өдөр түүнийгээ анх харсан.

Би тооны хичээлдээ сайн байсан учраас тусгай сургуульд шалгалт өгч тэнцсэнээр 8-р ангиа төгсөөд 9-р ангид ордог намраа өөр сургуульд шилжин орсон юм. Гэвч миний шинэ сургуульдаа явах зам хуучин сургуулийн урдуур гарч өнгөрдөг байлаа. Тиймээс би өдөр болгон хуучин сургуулийнхаа үүдээр өнгөрч гарна.

Намрын налгар нар, хөл доор хөглөрөх навчистай ханилсаар би хичээл тараад гэртээ харьж явлаа. Хуучин сургуулийнхаа урдуур өнгөрч явтал цүнх барьсан их л нүдэнд дулаахан хүү үүдээр гарч ирээд миний урдуур яаруухан өнгөрлөө. Би ч түүнийг өнгөрөн өнгөртөл харж зогслоо.  Миний зүрх маш хурдан цохилж байгааг мэдэрсээр түүний араас удаан гэгч нь харлаа. Би түүнийг өмнө нь огт харж байгаагүй юм. Тэгээд гэртээ орж ирээд сэтгэлд нэг л сайхан мэдрэмж төрснийг мэдээд их л гайхлаа. Гэрээ сайхан цэвэрлэж, орой хоолоо ч хийлээ.

Өдөр харсан хөөрхөн хүүгийн царай бодлоос огт гарсангүй. Дүү минь хичээлээсээ ирээд намайг хараад юу болов гэсэн шиг л харж зогсоно. Би гэдэг чинь тэнгэрт хөөрөөд ирсэн хүн шиг л сэтгэл санаа сайхан, амандаа дуу аялаад дүүтэйгээ энэ тэрийг ярин их л аз жаргалтай хүн байсан юм. Аав ээж ажилаасаа ирэн оройн хоолоо идэцгээлээ. Би аяга тавгаа хурдан гэгч нь угаагаад өрөөндөө орон хаалгаа хаагаад хичээлээ хийхээр суулаа. Гэвч би хичээл биш харин өдөр харсан хүүгийн тухай л бодно. Түүний минь онигор нүд,  жимбийсэн уруул нүдэнд харагдаж, өөрийгөө яагаад түүний тухай бодоод байгааг гайхан суулаа.

 

Ер нь бол би хичээлээ л хийхээс өөр энэ тэр хайр дурлал гэж юу байдаг тухай мэддэггүй, дуугүй цагаан охин байлаа. Ангийн охидууд хөөрхөн хүүтэй үерхсэнээ, үнсүүлсэнээ, бүр миний сайн найз охин маань хүнтэй үерхэж байгаагаа үргэлж ярина. Энэ бүхэн нь надад их л сонин санагддаг байсан сан. Гэв одоо бол тэр л хүүг үргэлж бодож, ахин харахыг хүсэх болсон. Өглөө хичээлдээ зориуд эрт гаран хуучин сургуулийнхаа үүдэнд зогсон хуучин ангийнхаа охидуудтай тааралдан энэ тэрийг ярьж зогсонгоо түүнийгээ л хайн хэзээ ирэх бол гээд л харуулд зогсдог ажилтай болов. Хүсэхэд хясна гэгчээр тэр минь огт тааралддаггүй байлаа. Ангийнхаа охидуудаас асууя гэхээр түүний нэрийг ч мэдэхгүй тул асууж чадалгүй өнгөрнө. Би түүнийг энэ сургуульд сурдаггүй, зүгээр хүнтэй уулзах гэж ирсэн бол ахиж яаж түүнийгээ харна даа гэж их айдаг байлаа.

 

Анх түүнийгээ харснаас хойш хагас сар өнгөрлөө. Түүнийг улам ихээр үгүйлж байгаагаа мэдэрсэн. Ядаж ганц удаа ч гэсэн царайг нь харах юмсан гэж хүснэ. Гэтэл бурхан тэнгэр надад тусласан. Нэг өглөө би мөн л найзуудтайгаа юм ярьж зогсож байтал тэр минь цүнхээ барин ирж яваа харагдана. Тэр минь өндөр цэх нуруутай, их гоё алхаатай, холоос ирж явааг нь хараад би яахаа мэдэхгүй ээрч сандран, байж суух газраа олохгүй байлаа.  Тэр минь манай найз охинтой мэндлээд над руу харж инээмсэглээд сургууль руу ороод явчихлаа. Би тэр үед яг л ховсдуулсан юм шиг л болсон. Над руу харж инээмсэглэсэн нь надад хайртай гээд хэлчихсэн юм шиг л…,  би аз жаргалаар дүүрэн хорвоо ертөнц нэг л сайхан хар бараан зүйлгүй бүх л юм гэгээн юм шиг санагдана.

 

Найз охиноосоо -Энэ хүү аль ангид сурдаг вэ гэж асуулаа.

-10 г-ийнх шдээ. Чи таньдаг юм уу гэх нь тэр. Би толгой сэгсрээд л өнгөрсөн. Манай байшингийн хар багаасаа хамт тоглож өссөн хүүтэй тэр минь нэг ангид сурдаг гэдгийг мэдэж авлаа. Ингээд л өдөр хоног өнгөрсөөр би түүний талаар илүү ихийг мэдсээр… Найз нөхөд, сонирхдог зүйлийнх нь талаар би байрныхаа найзаас бүгдийг нь мэдсэн. Тэр минь их ганган хувцасладаг, дандаа үнэртэй ус түрхдэг, хүнтэй харьцахдаа их сайхан инээмсэглэдэг, ангийнхаа охидуудыг их хүндэлдэг, найз нөхөд ихтэй, багш нар ч их магтдаг байсан. Хичээлдээ нэг их сайн биш боловч, хүн чанар сайтай, хичээлийн гадуур зохиогддог бүх л зүйлд оролцдог, их нийтэч, бас жаахан алиа зантай байж билээ. Би түүнийгээ өдөр өнгөрөх тусам илүү ихээр харахыг хүсч, өглөө хичээлдээ ирэх замыг нь тосон хүлээж зогсдог байлаа. Тэр минь инээмсэглээд өнгөрдөг байснаа мэндлээд өнгөрдөг болж, 1 сарын дараа гэхэд би түүнээсээ үерхэлийн захиа авч эхэлсэн. Тэр маань хэлэхдээ намайг харсан тэр өдөр надад маш ихээр дурласан гэж хэлж билээ. Үүнээс хойш бид хоёрын хамгийн сайхан дурсамжтай , мартахын аргагүй хүүхэд насны минь гэгээн ариухан хайрын өдөр хоногууд эхэлсэн.

 

Түүний аав нь компьютерийн засварын газар ажиллуулдаг байсан болохоор надад их гоё гоё зурагтай хар принтерээр хэвлэсэн цаасан дээр өөрийнхөө гараар бичсэн чин сэтгэлийн үгтэй захиануудыг өгдөг байлаа. Титаникийн зурагтай цаасан дээр “Би чамд хайртай” гээд бичсэн захиаг надад өгөхөд би өөрийн эрхгүй уйлж байсан юм. Гэхдээ түүндээ нулимсаа харуулаагүй. Ер би их уйланхай охин байж билээ.

Тэр өдрөөс хойш бид хоёр хичээлийн цагаас бусад цагт дандаа л хамт байх болсон. Би хичээлээ тараад түүнийхээ сургуулийн үүдэнд хүлээнэ. Заримдаа тэр минь эрт тарвал манай сургууль дээр ирээд хүдээнэ. Манай ангийн банди нар намайг их л харамладаг байж билээ. Гэвч өдөр өнгөрөх тусам тэр маань манай ангийн хөвгүүдтэй их сайхан найзууд болсон байлаа. Тэдний анги тэмцээн уралдаан хийх, амралтын өдөр ууланд гарч гулгах гээд л ямар л арга хэмжээ явагдана тэр маань намайг үргэлж дагуулаад явдаг байсан. Ангийнх нь охидын атаархсан харцтай би хааяа тулгарна. Энэ нь надад түүгээрээ бахархах сэтгэлийг улам ихээр төрүүлдэг байлаа.

 

Нэг удаа сургууль дээр нь тоглолт үзчихээд гарч явангаа мөсөн дээр бие биенээ чирэн инээд хөөр болон тоглолоо. Нэлээн орой гэртээ харьтал аав маань их ууртай сууж байхыг хараад би эгчийндээ очсон гээд худлаа хэлчихэж билээ. Би ааваасаа их айдаг байсан болохоор түүнийхээ тухай ээж аавдаа огтхон ч хэлээгүй. Гэвч сүүлд нь ээж минь миний түүнд хайртай болсныг, бидний үерхэж байгааг мэдэж байснаа хэлсэн юм. Бид хоёр өдөр өнгөрөх тусам бие биендаа дасж, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ би мэдэрч байсан. Тэр минь уулзах болгондоо миний духан дээр үнсдэг байлаа. Бас салах болгондоо хацар дээр минь үнсдэг байсан. Бидний энэ үерхлийг миний хамгийн сайн найз охин маань их дэмждэг байсан.

Өдөр хоног гэдэг харвасан сум шиг л өнгөрч 2001 он гарч бид шинэ жилийг хамтдаа маш сайхан мартагдахааргүй өнгөрүүлсэн. Түүний гэрийнхэн хөдөө яваад ирж чадахгүй маргааш нь ирнэ гэж утсаар хэлэхэд бид хоёр тэр шөнийг түүний гэрт өнгөрүүлж билээ. Би ээж аавдаа найз охиныдоо хононо гэж худал хэлэв. Тэр маань намайг тэврэн духан дээр минь үнсээд хоёулаа 5 охин, 5 хүүтэй болно, би хөвгүүддээ нэр өгнө, чи охидууддаа нэр өгөөрэй. Би шинэ жил болохоор 11 бэлэг авна. 10 хүүхэддээ, бас чамдаа ч бэлэг өгч байна гээд л. Бидний хүүхэд насны гэнэн томоогүй яриа байж дээ. Тэр маань цуглуулсан мөнгөөрөө жижигхэн бялуу авсан байсан. Тэгээд тэрэн дээрээ өөрөө би чамд хайртай гээд бичсэн байж билээ. Дэлгүүрийн хүнээр бичүүлье гэхээр нэмж мөнгө төлөх хэрэгтэй, манай хүнд мөнгө байхгүй болохоор өөрөө сэтгэж л дээ. Тэднийд бид хоёр шөнөжингөө ирээдүйн амьдралынхаа тухай ярьж инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн. Жижигхэн бялуугаа хувааж идээд их сайхан байж билээ. Үүрээр миний нойр хүрч түүнийгээ налаад сууж байснаа нойрондоо дарагдаад унтаад өгч. Гэтэл нэг сэрэхэд миний дээр хөнжил хучаастай, бүдэгхэн дэнгийн гэрэлтэй байв. Би түүнийг хаана ундаж байгаа бол гээд орноосоо босох гэтэл тэр минь орны доор гудас дэвсээд унтсан байлаа. Тэгэхэд би түүнийгээ сэрэн сэртэл нь удаан гэгч нь харж билээ. Тэр минь хэн хүнээс илүү хөөрхөн бүр дэлхийн хамгийн царайлаг нь юм байна гэж өөртөө хэлж билээ. Миний давсаг чинээд тэсэхгүй болоход түүнийгээ хармаар санагдаад сэрээхгүйн тулд сэрэн сэртэл нь тэвчиж билээ. Өдөр хоног гэдэг харвасан сум шиг л өнгөрч нэг л мэдэхэд  сар шинийн баяр боллоо. Шинийн нэгний өдөр манайд хүний хөл тасрахгүй би эгчтэйгээ хоёулаа бууз жигнээд л … Цонхоор хартал нэг дээлтэй хүн даллаж байна. Гайхаад хартал тэр минь аавийнхаа дээлийг өмсөж, нэг их том хромон гутал өмсөөд ангийнхаа хүүхдүүдтэй зогсож байна. Тэр үед хотын хүүхдүүд дээл өмсөнө гэдгийг огт мэддэггүй байсан. Би түүнийгээ хараад их инээд хүрч билээ. Эгч маань түүнийг хараад хэн юм бэ гэж асуух нь тэр. Би ичсэндээ манай ангийн хүүхдүүд гэж худлаа хэлсэнээ бодоод нүүр халуу оргилоо. Тэр минь өндөр нуруутай болохоор монгол дээл их гоё зохидог байсан. Их л Монгол сэтгэлгээтэй хүүхэд байж билээ. Хачин хачин хүний санаанд оромгүй зүйлийг бодож олоод надад хэлнэ. Би түүнийгээ гомдоохоос эмээгээд ярьсан зүйлийг нь их дэмжиж байгаа дүр эсгэдэг байлаа.

 

Бид хоёр үерхсэнийхээ 3 сарын баярыг хамтдаа ууланд гарч өдөржин чаргаар гулгаж өнгөрөөлөө. Би түүнтэйгээ байхад маш их аз жаргалтай байж, хорвоо дээр зөвхөн ганцаараа түүнийг хайрлана гэж боддог байсан. Бас түүнийгээ үхэн үхтлээ хайрлана гэж өөртөө амласан.

 

Нэг өдөр миний найз охин надад хачин мэдээ дуулгалаа. Түүний минь аав ижил хүйстэн гэж тэр надад хэлсэн. Би сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэрнийг худлаа хэлсэн гэж өөртөө итгүүлэхийг хүссэн. Гэвч энэ яах аргагүй үнэн байлаа. Би энэ тухай сонссон өдрөөс эхлээд түүнтэй уулзахаа багасгаж, түүнээс аль болох хол байхыг хичээдэг болов. Гэхдээ тэр минь ямар ч буруугүй шүү дээ. Би түүнийг тийм болчихвол яана гэж бодохоос айж байсан. Түүнтэйгээ уулзахгүй байхыг хичээж, завгүй гэдэг үгээр аргацаан зайгаа барьдаг болов. Тэр маань надад их гомдсон байх. Би түүнгүйгээр өдөр хоногийг их хэцүү шаналж өнгөрөөдөг байсан. Тэр минь сургуулийн үүдэнд хүлээнэ, гэрийн минь үүдэнд бас хүлээнэ. Надаас дандаа асууна “чи надад хайргүй болсон юм уу” гээд л. Би тэр үед хийсэн тэнэг алхамдаа одоо ч харуусдаг. Түүнийгээ гомдоолгүй хамтдаа байсан бол гэж…

 

Хавар 3-р сарын 8-ны орой хаалга тогшлоо. Ээж хаалга нээлээ. Миний охин үүдэнд найз чинь уулзъя гэж байна гэлээ. Би гараад очтол тэр минь улаан сарнай бариад “Намайг уучилаарай чамайг гомдоосон бол. Гэхдээ би чамд хайртай” гэж хэллээ. Би цэцгийг нь аваад түүндээ тэврүүлээд зөндөө мэгшилээ. Түүнийг маш их санаснаа тэр үед л мэдсэн. Гэвч дотроос нэг хүн чи энэ хүнтэй үерхэж болохгүй гэж шивнээд байлаа. Би түүндээ бид хоёрын харилцаа цааш үргэлжилж болохгүй гэж хэллээ. Тэр минь “Яагаад???” гэж асуусан. Би ч “өөр хүнд хайртай болсон” гээд хэлчихлээ. Түүнтэй амьдрана, би түүнд хайртай, чамд хайргүй болсон гэж худал хэллээ. Надад тэгж хэлэхэд үнэхээр хэцүү байсан. Гэвч хар амиа бодон яасан ч гомо эцгийн хүүтэй үерхэхгүй гэж өөртөө амласан юм. Тэгээд түүндээ “баяртай” гэж хэллээ. Тэр минь намайг удаан ширтсэнээ уруул дээр минь анх удаа зөөлөн үнсчихээд “баяртай” гэж хэлээд шууд л гүйгээд явчихсан. Би гэртээ яаж орсоноо мэддэггүй юм. Нэг мэдэхэд л өрөөндөө ороод дэрэндээ нүүрээ наагаад уйлж байсан. Би тэр өдрөөс хойш сүнсээ гээсэн хүн шиг л болсон. Түүнээсээ уучлалт гуйгаад эргээд үерхэе гэж бодсон боловч чадсангүй. Би түүнтэй аль болохоор таарахгүйг хичээн зугтдаг байлаа. Тэр минь миний найз охиноос намайг ямархуу байгааг болон найз хөвгүүн нь ямар хүү байдаг талаар дандаа асуудаг гэсэн. Найз охин маань миний зааж өгснөөр л хариулж хуураад өнгөрдөг байсан.

 

Хавар болж бид элсэлтийн шалгалтандаа бэлдэцгээлээ. Би эдийн засгийн мэргэжилтэй болох гэж, тэр минь компьютерийн програмист болох гэж бид конкурсдаа бэлдсэн. Би ч чармайж байж Их сургуулийн эдийн засгийн ангид, тэр минь их сургуулийн компьютерийн ангид орлоо. Олон хоног шалгалтандаа бэлдээд түүнийгээ хараагүй би их сургуулийн хуваарь авч санаагаа амраасан болохоор одоо түүнийгээ ганц удаа ч гэсэн харах юмсан гэж хүснэ. Гэвч найз охин маань чи одоо түүнтэй нэг л удаа уулзах юм бол ахиад л түүнээс салж чадахгүй, тэгээд ч аав нь гомо юм чинь чи түүнтэй үерхвэл хүн муул хэлнэ гээд л намайг сэнхрүүлж эхэллээ. Гэвч би найз охиныхоо хэлсэн үгийг зөвшөөрч байгаа юм шиг дүр эсгэж байсан ч дотор сэтгэлд минь түүнийгээ холоос ч болов нэг харах юмсан гэж их хүснэ. Тэгээд нэг орой түүнийгээ харах санаатай байных нь гадна сандал дээр суугаад хүлээлээ. Тэр минь одоо гараад ирвэл би яах билээ гэж бодон сэтгэл гэгэлзэнэ. Хэрвээ гараад ирвэл түүнтэйгээ мэндлэнэ, тэгээд хүн хүлээж байна гэж худал хэлнэ гэж бодов. Цаг гаруй хүлээлээ, тэр минь алга. Би тэсэлгүй гэрийнх нь үүдийг тогшлоо. Гэтэл хаалга нээгдэн, аав нь харагдлаа. Би түүнийгээ асуухаа мартаад айл асуусан хүн болж худлаа хэлэв. Гэтэл аав нь өөдөөс түүнийг байхгүй, хөдөө явсан, мөд ирэхгүй байх гэж хэллээ. Би худал хэлээд баригдсандаа ичээд юу ч хэлж чадалгүй гараад гүйлээ. Аав нь намайг мэдэж байсан байна.

Тэр зуны амралтыг би арайхийн өнгөрүүллээ. Түүнийгээ мартахыг хичээн өөрийгөө завгүй байлгахын тулд англи хэлний дамжаанд яван, заваараа теннисний дугуйланд явдаг болов. Ингэж байтал зуны амралт дуусах ойртож, оюутны амьдрал минь эхлэх боллоо.

Нэг орой би ганцаараа гэртээ байж байтал хаалга тогшлоо. Би ээжийгээ ирж байна гэж бодоод шууд л үүдээ нээгээд өглөө. Би үүдэнд зогсож байгаа хүнийг хараад яахаа мэдэхээ больчихов. Тэр минь хөдөө яваад ирсэн байлаа. Цагаан царайтай тэр минь бов бор болсон нь бүр ч хөөрхөн болсон санагдав. Тэр минь намайг гадаа хүлээж байя гэв. Би хурдан гэгч нь хувцаслаад гарлаа. Түүнтэйгээ алхсаар цэцэрлэгт хүрээлэнд ирэв. Тэр минь юм дуугарсангүй. Усан оргилуурын дэргэдэх сандал дээр бид хоёр удаан суув. Гэнэт тэр минь ам нээж намайг асууж гэрт ирсэн үү гэв. Би тийм гэлээ. Тэр минь над руу харснаа намайг мартсан уу гэж асуув. Би юу гэж хариулахаа мэдэхгүй доошоо хараад суучихав. Өөрийнхөө тэнэг амиа хичээсэн үзлээсээ болоод түүнийгээ өөрөөсөө түлхэж, гомдоосон шүү дээ. Тэр минь надад нэг захиа өгөөд бослоо. Гэртээ хариад уншаарай гэв. Би ч араас нь дагаж босоод алхав. Орцны үүдэнд хүргэж өгөөд тэр минь гар бариад баяртай гэж хэлээд шууд эргээд алхав. Би юу ч хэлж чадсангүй, хоолой дээр нэг аймар юм тээглэх шиг, нүдэнд минь нулимс дүүрэн, гэртээ ороод захиагаа уншлаа. Тэр минь надад хайртай байсан, одоо  ч хайртай хэвээрээ гэж бичсэн байв. Захианы төгсгөлд миний аав ижил хүйстэн гэдгийг би мэднэ, хүлээн зөвшөөрнө, яагаад гэвэл би аавдаа хайртай. Би аавыгаа хайрлах уу, чамайг хайрлах уу гэж их бодсон. Гэвч би аавыгаа хэзээ ч хэн нэгнээр сольж сонголт хийхгүй, аавыгаа гомдоох эрх надад байхгүй. Хүн болгон миний аавыг ад үзэн, жигшин харьцдаг. Хүү нь болсон би л аавыгаа гэхгүй юм бол хэн ч миний аавыг гэхгүй. Намайг хайрласанд чинь баярлалаа. Чи минь оюутан болоод хичээл номондоо шамдаад сайн ажилд ороод сайхан ханьтай болоорой. Надтай амьдарвал хүн болгон чамайг минь гомо хадам эцэгтэй гэж дорд үзэж харьцана. Найз нь аавыгаа дагуулаад орос руу явж суралцахаар болсон. Баяртай гэж бичсэн байв.

Би захиаг уншиж дуусаад зөндөө уйлав. Тэр шөнө нойр хүрсэнгүй. Түүнийгээ орос руу явахаас нь өмнө уулзах юмсан, түүндээ сүүлчийн удаа ч хамаагүй үнсүүлэх юмсан гэж хүсэв. Гэвч би түүнтэйгээ ахиж уулзах зориг хүрээгүй.

Түүнийгээ надад хайртай гэдгийг мэдэж байвч ганцхан бэртэгчин зангаасаа болж түүнийгээ гомдоосондоо өөрийгөө хэзээ ч уучлахгүй. Цаг хугацаа гэдэг мөн ч амархан өнгөрөх юм даа. Түүнтэйгээ хамгийн сүүлд уулзсанаас хойш ахиж түүнтэйгээ уулзаагүй. Уулзах боломж байсан, түүнийхээ утасны дугаарыг, мэйл хаягийг нь найзаас нь авсан. Гэвч би түүндээ гай болж болохгүй, тэр минь над шиг хулчгар хүнтэй найзалж болохгүй, өөрийг нь ойлгож хайрладаг сайхан охинтой үерхсэн нь дээр гэж би бодон түүндээ нэг ч захиа бичээгүй.

 

6 жилийн өмнө найзаасаа түүнийхээ талаар сонслоо. Тэр минь сургуулиа төгсөж ирээд Цагдаагийн Ерөнхий газарт ажилд орсон. Хөөрхөн эхнэртэй болсон тухай сонссон.

 

Анхны минь хайрын эзэн чамайгаа би одоо ч сэтгэл зүрхэндээ хайрлаж явна. Анхны хайр хэзээ ч мартагддаггүй гэсэн үнэн юм байна. Түүний минь надад өгч байсан захиануудыг түүний минь зурагнуудыг ер хаялгүй хадгалж явдаг.

Тэр минь сайхан ханьтай болж сайхан амьдарч байгаад нь би үргэлж баярлаж явдаг. Хүүхэд насны минь гэгээн ариун үерхэл, анхны хайрын эзэн болсон чамайгаа хэзээ ч сэтгэл зүрхэндээ хадгалж нандигнаж явна. Чи минь үргэлж баяр хөөртэй, аз жаргалтай амьдраасай.

 

 

 чехлы для iphone 5cescorts dubai independentденьги в долг в интернете сейчасэлектрические полотенцесушители цена


Анхны хайр /Бодит түүхээс/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: tseren Огноо: 4 November 2013 Reply

bi ch anxnii xairaa sanachixlaa yagl nadtai adil goe dursamjuudtai yum bna bi odo 40 xvrch bga ch xairtai zaluugaa odo xvrtel sanasaar zvvdelseer l bdag sayxaan angiinxantaigaa xuduu ybad xairladag zaluugiindaa ochij xonoson odo xvrtel namaig martaagvid vnexer ix bayrlasan shv. martiea gj xvseed ch martagdaxgvi iim nandin agui xair bdima. ter mini xotiin degjin zaluu bish l dee jiriin l neg xuduunii xvvxed bsan ldaa odo xvrtel bi tvvniigee xoer xvvxdiin aab xvnii nuxur gj itgej negl chaddaggvi yum, martagdaagvi ni bas uchirtai bid 2 bie biendee vnexer xairtai bsanch yag 90 eed onii veiin ix nvvdleer salchixsan yum da xaramsaltai ni. xaaya mend meden msj yuulbal setgel min nylxardag xaaya ineemsegleleer dotnochlon yria vvsgebel bi az jargaltai boldog doo.

Нэр: Anonymous Огноо: 5 November 2013 Reply

Odoo nohor huuhedtei hun dotroo bainga bodood bj bolohgui shuudee. UUchlaarai minii l bodol l doo gehdee ongorsonoo zugr saihan dursamj hend ch baihgui saihsan hair geed martah heregtei l bhdaa tegehgui bol odoo bgaa amidralaasaa saihniig olj harj chadahgui shuudee.

Нэр: sn Огноо: 5 November 2013 Reply

Odoo nohor huuhedtei hun dotroo bainga bodood bj bolohgui shuudee. UUchlaarai minii l bodol l doo gehdee ongorsonoo zugr saihan dursamj hend ch baihgui saihsan hair geed martah heregtei l bhdaa tegehgui bol odoo bgaa amidralaasaa saihniig olj harj chadahgui shuudee.

Нэр: yu ahnii hair ve Огноо: 5 November 2013 Reply

Odoo mart odoo jamd nuhur huuhed chini bna ternees iluu yu bhiin bitgii iluu harj biluu doloogood bai esvel nuhuruusuu salaad anhnii hairtaigaa suugaaj teneg huuhen

Нэр: tugsuu Огноо: 15 November 2013 Reply

Sain bainuu? Ta buhend ene udriin mend hurgie. Ta buhen setgegdelee uldeesend bayarlalaa. Bi bol uuniig bichej Miss.mn-d yavuulsan hun baina. Bi anhnii hairaa urgelj boddog, ene bol minii oyuun sanaanaas min uhen uhtel arilahgui zuil. Gevch bi odoogiin nuhurtuu bas l hairtai, halamjtai ehner ni. Nuhur maani ch nadad hairtai. Minii anhnii hairiig medded, oilgodog. Miniii odoogiin nuhur gadaad hun. Bid hoyor bie bienee sain oilgodog gej bodoj baina.
Ta buhend ch gesen anhnii hairaa martaj chadahgui bodood yavdag hun baigaa l bailgui dee. Anhnii gesen yum bolgon hezee ch martagdahgui shuu dee. Anhnii hair, anhii unselt, anhnii tevrelt geed l. Ta bunehd az jargal husie.

Нэр: bb Огноо: 15 November 2013 Reply

tiimee. odoo bgaataigaa bitgii hutgarai. shan dursamjaa l bolgood ywah heregtei. odoo bgaa hania shan hairlaj hvndel.

Нэр: naran Огноо: 15 November 2013 Reply

sain bain uu bi nohor neg hvvhedtei. 5jiliin omnoh anhnii hairaa martaj chaddagvi yumaa sayhnaas holboo bariad haritsaj bgaa. ene n muu yu ooriigoo yu hiigeed bgaagaach oilgohgvi hetsvv bna. odoo her n hairtai heweerei yum shig bna harhaar l hair hvreed mash ih sanaj bna. nohor maani ih sain hvn nadad vneheer hairtai. bi yah we zowolgoo ogooch. amidraliin mine ariun saihan bvhen anhnii hairtai mine ywsan bvh zvilee zoriulsan.

Нэр: ariun Огноо: 15 November 2013 Reply

Анхны хайрыг мартсан хүн байдаг гэж үү…….. Мартаагүй байлаа гээд одооны хайраа хуурж, одооны хүндээ хайргүй гэсэн үг биш шүү дээ……. Би ч гэсэн анхны хайраа мартдаггүй юм, тэр манай ангийн хүүхэд байсан надад ч бас сайн байсан гэдэг юм…. гэхдээ бид 2 үерхэж хайралцаж байгаагүйээ, бие биенээ мөрөөдөж хайрлаж санадаг байсан юм……тус тусдаа хэхэ. Сургуулиа төгсөөд өөр өөрийн зам мөрөө хөөсөн өөр өөрийн амьд.ра.лаа бий болгож одоо сайхан амьдарцгаадаг…….. Гэхдээ би хааяаа дурсан санаж, гэгээнээр боддог юм, хааяа зүүдлэнэ…….Яагаад гэвэл гэнэн томоогүй хүүхэд насанд минь гэрэл гэгээ цацруулан ирж хэн нэгнийг санах, дурсах, хүлээх, шаналах, догдлох гээд мэдрэмжүүдийг анх л мэдрүүлсэн тийм нэгэн цагаан гэгээ……. Хааяа анхны хайраа бодоод инээд хүрнэ, үерхээд үзсэн бол яах байсан бол, үерхээд үздэг байж, үнсүүлээд үздэг байж гээд л боддог. Түүнээс одоо ханьдаа хайргүй ханиа араар нь тавиад анхны хайраа бодоод байгаа хэрэг бол биш шүү дээ…..Амьдралд орж ирсэн хар толбыг хүн мартаж чаддаг гэж үү үгүй ш үү дээ мартахыг хүссэн ч санъя гэвэл санаж л орхидог, тийм байхад цагаан гэгээ татуулсан сайхан дурсамжийг хэн мартахыг хүсэх юм бэ…….. Амьдралд хүрж ирсэн сайхан амтыг мартахгүй санасаар байх болно. Харин энийг хань ижлээ хуурч байгаатай хутган ойлгох хэрэггүй, одоо ажлынхаа нэг хүнийг боддог боллоо түүнийг зүүдэлдэг боллоо гэвэл тэр харин хууран мэхлэлт байх болно. Тийм ч учраас Анхны гэдэг үгээр тодотгож өгсөн шүү дээ.

Нэр: tugsuu Огноо: 15 November 2013 Reply

narand: Minii bodloor 2 tuulai huuvul etsestee hooson hotsorno gedeg ugiig helmeer baina. tiim bolohoor naiz min odoo baigaa amidralaa, hania, huuhdee hairla, hundel. Ungursun yum ungursun l baidag. Bi bas haaya boddog yum. Anhnii hairiinhaa ezentei uulzval yamar baih boloo gej. Gevch ter yed mederch baisan buhen mini heveeree baigaasai gej bodsondoo tuuntei uulzaya gej ogt boddoggui. Magadgui uulzaad saihan dursamj mini or tas arilan odoh vii gel boddog. Tiimees bi tuuniigee setgel zurhendee l nandignaj yaviya gej boddog. Odoogiin nuhruu huurna gedeg chin ih muuhai zuil shuu dee. Setgel chini 2 huniig zereg hairlaj zohitsuulna gedeg chin ih amargui baihaa. Gevch ene minii l bodol. Chi gadna ter hunteigee uuljchihaad gertee orj ireed huuhdiinhee ineej baigaa duriig haraad neg yum bodooroi. Horvood irsen alag ur chin eej aavtaigaa az jargaltai usch boijih yostoi shuu dee. Hoid etsgiin gar haruulbal huuhded bolood chamd ch bas hetsuu. tiim bolohoor minii naiz uuruu sain bodooroi. Chamd az jargal husie.

Нэр: p'oio Огноо: 15 November 2013 Reply

TIIMEE ANHNII HAIR UNEHEER AGUU SHUU BI ANH TUUNIIHEE HOORHON TSAGAAN TSARAI ALAG NUUDIIG NI HAVRIIN TER NEGEN SALHITAI ODOR NAIZ ZALUUGIINDAA ANH HARAAD L DURALSAN ODOO CH MARTAJ CHADAHGUI L YAVAN GEHDEE TER MINI ALI HEDIIN EHNER HUUHEDTEI BOLSON BSAN TUUGEER CH BARAHGUI NOHRIIN MAANI SAIN NAIZ TIIM BOLOHOOR BI SETGELIINHEE GUND NUUTSALSAAR L YAVDAG YUM. TUUUNII MINI EHNER UNEHEER AZTAI YUMAA HAIRIIG MINI NASAN TURSHDAA HAJUUDAA BAILGAH UNEHEER AZTAI YUMAA ATAARHAJ BNA. GANTSHAN SHONO CH GESEN NADAD TEVRUULEECH GEJ BURHANAAS GUIDAG HAIRTAI HUNTEIGEE BAIH YAMAR SAIHAN BAIDAG BOLOO MEDERCH UZEH YUMSAN ZUGEER L TERNEESEE HAIRTAI GEDEG GANTS UGIIG L SONSOH YUMSAN TER L NADAD HANGALTTAI TERNEES OOR YU CH HUSEHGUI BNA.

Нэр: аагий Огноо: 9 January 2014 Reply

Энэ захиаг уншаад анхны хайраа саначлаа гэхдээ үргэлж зүрх сэтгэлдээ тээж явдаг. Би одоо ч гэсэн анхны хайраа зүүдэлдэг.Зүүдэнд минь ирэх тэр хүнийг хэзээ ч надад ирэхгүй гэдгийг нь би маш сайн мэдэж байгаа. Гэхдээ сэтгэл дотор минь тэр минь бат бөх гинжлэгдсэн байгаа. Бид 2 бүр 1-р ангиасаа л нэг ангид сурдаг байсан юм. Анги ахих тусам ангийн хүүхдүд минь нэгнээ шохоорхдог болж билээ. Бас нэгнээ нэгэнтэйгээ их холбоно.Тэр үед бид 2-ыг л их холбодог байсан.Ангийн хүүхдүүд холбож эхэлсэн цагаас эхлээд би түүндээ сайн болж эхэлсэн байх 2-р анги шүү дээ жил өнгөрөх тусамтүүнд сайн болж тэр минь ч надад сайн гэдгийг би мэддэг байсан.Ингээд л 7-р ангид ороод бид 2 үерхсэн. Харин үерхэл минь дэндүү богино байж дээ. Тэр минь ахлах ангид ороод охидуудаар тоглодог хөгийн хөвгүүн болсон доо. ингээд л сэтгэлээ би татаж авсан даа.Одоо хайрт хүний хань хөөрхөн охины аав болоод аз жаргалтай амьдарч байгаа.Харин би түүнийгээ бодоод ганцаараа ганьхарч явна даа.

Нэр: busgui Огноо: 17 January 2014 Reply

sonin yumaa bi anhnii hairtaigaa suusan.14 jil bj bna.2 huuhedtei.odoo gehdee hairgui bolchih shig bolchloo.bi uur hund durlaagui ee olon muudaad gomdohoor hairgui bolchdog yu bh daa.

Нэр: нэр. Сараа Огноо: 9 January 2015 Reply

Анхны хайрын ариун нандин зүйлийг тэр чигээр нь л дотороо нандигнаж хадгалж үлдээгээд, өөрийн одоогийн сонгосон амьдралынхаа төлөө явсан нь дээр ягаад гэвэл анхныхаа хайрыг сонгох үедээ сонгож бүтээх үед нь бүтээж чадаагүй байж одоо өөр нэг амьдрал зохиочоод ахиад тэрэнтэйгээ зууралдана гэдэг чинь тэнэг хэрэг ер нь хүн өөрийн ямарч сонголтондоо эргэж буцалтгүй хариуцлага хүлээх хэрэгтэй яг үнэндээ бол би өөрөө л энэ сонголтыг хийсэн гэдгээ мартах учиргүй

Нэр: нэр. Сараа Огноо: 9 January 2015 Reply

Анхны хайрын ариун нандин дурсамжийг нандигнан хадаглаад тэр хэвээр нь үлдээ ахиж сэдрээх ч хэрэггүй ахиж эхлүүлэх ч хэрэггүй. Учир нь бид сонголтоо аль хэдийнээ хийгээд хань ижил үр хүүхэдтэй болсон үүнийхээ төлөөл явах хэрэгтэй илүү зүйлсийг март учир нь чиний анхны хайрын хайрлаж байсан чи анхны гэх юм бүхнээ түүнд өгсөн 10-н жлийн жаахан охин харин нөхрийн чинь хайрласан чи анхны гэх юм ховорч амьдралд нь ямарч үед түшиг болох хань байсан харин одоо бол чи амьдралд туршлагжсан ээж хүний хань иймд чи анхны хайрынхаа тэр үеийн хайрладаг хүн биш болсон одоо зүгээр л өөрийн сонгосон амьдралынхаа төлөө бүхнээ зориул сонголтондоо хариуцлага хүлээ хань чинь үнэхээр л тийм сайн хүн юм бол гомдоох зүйл битгий хий

Нэр: , Огноо: 21 April 2015 Reply

Анхны хайр ч гоё шүү.Би энэ хүүхдийг эхнэртэй хүүхэдтэй болцон гвл их хэцүү сонинл бх бхда гэж дандаа боддог

Нэр: Anonymous Огноо: 8 August 2016 Reply

Анхны хайр хэзээ ч мартагддаггүй. Мартахын ч аргагүй. Хэдийд ч уулзсан яг нь зүрх дэлбэрэх гэж байгаатай адил тэр мэдрэмж. Хайрлаж болохгүй Чамдаа хайртай

Нэр: Аня Огноо: 28 September 2016 Reply

Анхны хайр минь сайхан шүү одоо хүртэл миний сэтгэл зүрхэнд үүрд хадгалаастай байдаг. Одоо хүртэл түүнийгээ мартаж чаддаггүй зүүдэлж хоносон тэр өглөө яг л түүнтэйгээ уулзсан юмшиг ямар их аз жаргалтай болдог гээч. Түүндээ аз жаргал хүсээд байж байхаас хааяа нэг залгахаар нь ямар их догдолдог гээч хамт байсан тэр мөчүүдээс хойш 10 жил өнгөрчээ. Тэгсэн ч миний зүрх сэтгэлд өчигдөрхөн юм шиг л хамт байсан бүх сайхан дурсамж тодоос тод санагдаж байнадаа. Чамдаа хайртай шүү зүрх сэтгэлдээ үүрд чамайгаа хайрланаа хайрт минь.

Нэр: Зочин 35 Огноо: 7 November 2016 Reply

Би 9 р ангид байхдаа одоо ч сэтгэл зүрхэнд минь хадгалаастай байгаа анхныхаа хайрт дурласан. Одоо би нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Гэвч сэтгэлээс минь огт гардаггүй, тэглээ гээд нөхрөө араар нь тавиад байгаа гэсэн үг биш гэж би боддог. Ажил амьдралынхаа стресстэй үед анхны хайрыгаа бодоод л , одоо ч амар facebook руу нь ороод зургийг нь харахаар намайг хараад инээгээд , нэгл гоё эерэг энерги өгч байгаагаар мэдэрч тайвширлыг авч чаддаг. Найз нөхдийн уулзалтанд тааралдах болгондоо тоглоом болгоод л би янз бүрийн үг хэлчихнэ. Миний хэлснийг инээгээд хүлээж авч байгаа ч ямар хүн гэж дүгнэх бол гээд л айдаг.
Хүүхэд байхдаа миний хайр нь сагсан бөмбөгийн тэмцээнд их оролцоно. Би биеийн тамирийн хичээлд оролцдоггүй залныхаа бариул, цонх энээ тэрээг угааж байгаад дүнгээ гаргуулдаг. Хайртай хөвгүүнээ харах гээд л залаар хааяа нэг орно. 10 р ангид байхад шинэ жилээр ….. хүүхэлдэйн киноны дүр бүтээсийн. Тэрэндээ нэг цамц дотуур нь өмсөх шаардлага гараад ангийн багш маань санамсаргүйгээр чи цамцаа (ногоон алаг, товчтой зөөлхөн матераилтай) өгөөдөх дөө гээд аваад надад май дотуураа өмс гээд өгөхөд нь би үхтлээ баярлаад. Тэр цамцыг бага ангийхан, дунд ангийхан, ахлах ангийханд гээд 3 удаа тоглолт хийхдээ өмсөж билээ, надаас цамцаа нэхэхгүй тоосон ч янз байхгүй, би цамцаа авах гээд ганцаараа ирээсэй гээд бодоод жижигхээн захиа бэлдчээд л 2 хоног болоход ирээгүй, яагаад ч юм аймаар гомдоод ангид нь шагайгаад эхний ширээн дээр цамцыг нь тавьчаад гараад явж байж билээ. Одоо ч үнэрийг мартдаггүй , .. жил болж байхад. Улаанбаатар хотод ирсээр нэлээд хэдэн жил болоход хааяа нэг тааралдана. Сүүлийн жилүүдэд бас ч жилдээ 1,2 удаа тааралдаад. Уулзалдаж хараад мэндлээд инээхээр нь надад хайртай гээд хэлчихэж байгаа юм шиг л баярлаад догдлоод явчихна. Хараад л баймаар, үгээр хэлшгүй нандин. Мэнд мэдээд мэссеж явуулахаар баярлаад л сэтгэл нялхраад, инээгээд л яриа үүсгэхээр нь аз жаргалаар дүүрэн харцаар өөдөөс хараад л дэндүү жаргалтай. Миний хайр нь одоо болтол гэр бүлтэй болоогүй байгаад нь би буруутай юм шиг санагдаад байдгийн. Би чамд хайртай гээд л хэлж ойлгуулаад үерхэх санал тавиад ч юм уу ямар нэг арга хэмжээ авахгүй. Даанч ээж аавын олгосон хүмүүжил маань нөлөөлөөд ичимхий даруухан байсаар нэг л мэдэхэд … Харамсалтай.

Leave a Reply to tugsuu Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.