Фимозийн үед бэлэг эрхтнийг хучсан арьс төрөлхийн болон олдмол шалтгаанаар /хойш шамрахгүй/ нарийссанаас бэлэг эрхтний толгой хэсэг ил гардаггүй.
Таны хүүд дараах шинж тэмдэг, зовиурууд илэрч байгаа бол мэргэжлийн эмчид заавал үзүүлж зөвлөгөө аваарай.
- Шээхдээ дүлэх
- Бэлэг эрхтэн орчмоор өвдөх
- Бэлэг эрхтний толгой ил харагдахгүй ,эсвэл тээрхийн арьс бүрэн шамрахгүй байх
- Бэлэг эрхтнээс идээрхэг ялгадас гарах
Фимоз нь физиологийн буюу хэвийн ,эмгэг гэж 2 янз байдаг.
Статистик мэдээгээр нийт эрэгтэй хүүхдийн 4% нь төрөх үед бэлэг эрхтний арьс бүрэн шамарсан байдаг бол 5настайд 30-35 %, 12 настайд 92-96 %-д нь бүрэн шамардаг байна.
Шалтгаан :
-Бэлэг эрхтний арьсыг хүчлэн шамалснаас сорвижин нарийсах
-Үрэвслийн улмаас нарийсал сорвижил үүсэх
-Удамшлын шалтгаантай холбогч эдийн уян чадвар дутуу хөгжилтэй байх