1.Моодонд орсон өнгө танд зохихгүй байвал яах вэ?
-Моодноос хоцрохыг хүсдэггүй тул заавал тийм өнгийн папьто худалдаж авна – 3 оноо,
-Өөрт зохидоггүй хувцас өмсдөггүй учир моод тоохгүй – 2 оноо,
-Цайвар гэгээтэй өнгө цаг агаар муухай үед онцгүй тул худалдаж авахгүй – 1 оноо
2.Хүлээн авалтан дээр та ёслолын хувцас шиг өсгийтэй моодны туфли өмсөх ёстой болбол яах вэ?
-Туфлиэ авч очоод өмсөнө -2 оноо,
-Өөрийгөө тэгж зовоогоод яах юм, намхан өсгийтэй туфли өмсөнө – 1 оноо,
-Туфлиэ гэрээсээ өмсөөд гарна, бүгд миний хэр моодны гэдгийг хараг -3 оноо
3.Моодноос гарсан ч өмсөх дуртай, биед эвтэй хувцасаа та яадаг вэ?
-Ноортол нь өмсөнө -1 оноо,
-Харамсахгүй хаяна – 3 оноо,
-Үе үе өмсөнө, гэхдээ гоёлд биш-2 оноо
4. Өөрөөсөө залуу хүмүүстэй цуг уригдвал эмэгтэй хүн яаж хувцаслах ёстой вэ?
-Дуртай жинсээ өмсөнө, бие барихгүй, тэгээд ч ямар ч насны хүнд зохидог – 1оноо,
-Өөрт зохидог ганган гоё даашинз өмсөнө, гэхдээ залуусын моодных биш шүү – 2 оноо,
-Бусдаас ялгагдахгүйн тулд богино банзал өмсөнө – 3 оноо
5.Та нэртэй фирмийн хувцаст яаж ханддаг вэ?
-Алдартай фирмүүдийн шошго, лейблд дуртай, жинхэнийг авах мөнгө байхгүй бол дуураймлыг авдаг – 3 оноо,
-Хаана хийсэн нь огт хамаагүй, хамгийн гол нь өмсөхөд эвтэй бол болоо – 1 оноо,
-Хэрэв мөнгө хүрвэл фирмийн хувцас авдаг, үгүй бол сайн чанарын жирийн хувцас авдаг, харин дуураймлыг авдаггүй – 2 оноо
6. Таньтай яг адил хувцасласан эмэгтэй гудамжинд тааралдвал?
Яах ч үгүй, би төвийг сахиж хувцасладаг, иймэрхүү хувцас хүний нүдэнд нэг их өртөөд байдаггүй – 1 оноо,
-Сэтгэлээр унана, тэр хувцасыг олон хүнтэй газар цөөн өмсөхийг хичээнэ -2 оноо,
-Одоо яг ийм хувцас моодонд орж байгаа юм байна гэж баярлана – 3 оноо
7. Та шинэ гутал худалдан авахдаа…
Өмсөх байтугай зогсоход хэцүү байсан ч хамгийн моодныхыг авна – 3 оноо,
-Хөлд эвтэй, дулаан бол болоо – 1 оноо,
-Хэт моодны биш жаахан хоцрогдсон, гэхдээ хөлд эвтэй – 2 оноо
8. Дээр үеийн кино үзэж байхдаа та…
-Өнөөдөр өдөр тутмын хувцсандаа ямар загвар хэсгийг хэрэглэж болохыг төсөөлдөг-2 оноо,
Даашинз таалагдахгүй байсан ч хэрэв моодонд орвол шууд худалдаж авна – 3 оноо,
-Яаж ийм эвгүй хувцас өмсч болдог байнаа гэж гайхна -1 оноо,
9.Элдэв бүс, тэлээ моодонд орлоо гэвэл…
-Заавал худалдаж авна, гэхдээ эхлээд тохирох хувцастай эсэхээ үзнэ – 2 оноо,
-Хаашаа ч хамаагүй гарах болгондоо заавал зүүж гоёно -3 оноо,
-Тэлээ бие барьж, туших тул худалдаж авахгүй -1 оноо
10.Эмээ нар орцны үүдэнд суугаад өсвөр насныхны моод муухай гэж ярихыг сонсоод…
-Тэдний хэлснийг зөвшөөрөхгүй, моодонд орсон л бол гоё гэж маргана- 3 оноо,
“Биед эвгүй, зохимжгүй гэхийг нь дэмжинэ – 1 оноо,
-Гүн ухаанч маягаар хандаж энэ бол насных, дараа нь аяндаа болино гэж хэлнэ, иймээс одоохондоо юу хүссэнээ өмсөж байг – 2 оноо
11. Та орчин үеийн моодны талаар хаанаас мэдэж авдаг вэ?
-Моодны сэтгүүл уншиж, алдартай хүмүүс яаж хувцасладагийг ажигладаг – 2 оноо,
-Гудамж гадаа, зах дээр юу их өмсөж байна, түүнийг моодных гэж мэддэг -3 оноо,
-Хаанаас ч биш, зөвхөн өөртөө таалагдсаныг худалдаж авдаг- 1 оноо,
12. Таны найз бүсгүй зуслан дээр төрсөн өдрөө тэмдэглэхээр болжээ, та юу өмсөх вэ?
-Өмд, кроссовк, хотоос гадагш гарахад өөр юу өмсөх билээ дээ? – 1 оноо,
-Тод хурц өнгийн даашинз, углааш, сувдан зүүлт – 2 оноо,
-Үдшийн ганган даашинз, өндөр өсгийтэй туфли -3 оноо,
13. Найзындаа ирсэн хойноо бүгд гол руу явах гэж байгааг та мэджээ, гэтэл танд усны хувцас байхгүй…
-Эрэг дээр сууж өнгөрөөнө, моодны усны хувцасгүй яаж болох юм вэ? – 3 оноо,
-Бүгд танил юм чинь гээд байгаа дотуур хувцастайгаа усанд орно – 1 оноо,
-Алчуураар этгээд янзын усны хувцас хийнэ – 2 оноо,
14. Таны бодлоор бие галбир муутай эмэгтэй яаж хувцаслах ёстой вэ?
-Сүүлийн үеийн моодоор, хичнээн моодны хувцас өмсөнө, хүмүүс биеийн өө дутагдалыг анзаарахгүй – 3 оноо,
-Ямар бие галбиртай байх нь яахав биед эвтэй хувцаславал болоо – 1 оноо,
-Биеийн өө согогийг нуух хувцас сонгоно, гэхдээ орчин үеийн моодыг харгалзан үзнэ – 2 оноо
15. Та ямар гоёлыг өндөр биетэй найз хүүхэндээ санал болгох вэ?
– Урт банзал, яагаад гэвэл одоо моодонд орсон учраас – 3 оноо,
-Жижиг шоон хээтэй, эсвэл үрэл шиг – 1 оноо,
-Өвдөгөнд хүрсэн банзал, богино хантааз нь моодны бөгөөд биеийг намхан харагдуулдаг – 2 оноо,
15-22 оноо:
Таны хувцас юуны өмнө биед эвтэй, харин дараа нь моодных байх ёстой гэж үздэг. Хэрэв сонгох болбол та мэдээж эхнийхийг сонгодог. Та зөвхөн өөрт таалагдсан хувцсаа өмсдөг, бусад зүйлс таны сэтгэлийг зовоодоггүй. Энэ нь элдэв стресст орохоос таныг хамгаалдаг. Гэтэл зарим хүн нөхцөл байдлаас шалтгаалан биед эвгүй, тохирохгүй хувцас өмсдөг үүнээс болоод стресст ордог. Харин та хэзээ ч тийм алхам хийхгүй, та моод хөөдөггүй. Хэрэв таны өмсөх дуртай, биед эвтэй хувцас моодонд орвол та шууд нэг сумаар 2 туулай буудаж, моодны харагдахаас гадна сэтгэл хангалуун амьдарна
23-35 оноо:
Моодноос үл ялиг хоцордог хүүхэн хамгийн моодны байдаг гэж Коко Шанель мэдэгдэхдээ чухам таныг л хэлсэн байх. Шинэ моодыг бүтээгч маягаар өөртөө тохируулж, ухаалгаар хэрэглэдэг, та хэзээ ч бодлогогүйгээр загвар өмсөгчдийн бүтээсэн болгоныг углахгүй, таны бодлоор моод олон ааштай хувирамтгай, бодит орчноос гэсэн ч та моод эмэгтэй хүн бүрт хэрэгтэй гэж боддог. Та моодыг хэсэг ажигласны эцэст өөрийн сонирхлоор ашигладаг. Хэр хэмжээ, бие галбирын онцлогийг тооцож, байдалдаа зохицуулж моодны хувцаслах нь танд таалагддаг, энэ 3 болзлыг биелүүлж чадвал таны нэр алдрыг магтан дуулахаас өөр яахав.
36-45 оноо:
Оноо 45 руу дөхвөл та өдөр тутмын хувцсаа сүүлийн үеийн моодоор сонгодог гэсэн үг. Та ямар ч аргаар хамаагүй моод даган хувцасны шүүгээн дэхээ өөрчлөхийг хичээдэг, та үүнийг өөрийгөө илэрхийлэх хамгийн чухал хэрэгсэл гэж үздэг, хүч чадал, цаг хугацаа мөнгөө хайрладаггүй. Моодны гэсэн болгон таны бишрэлийг төрүүлж, та үг дуугүй дагадаг. Та моодны хувцас өмссөн үедээ л өөрийгөө аятайхан гэж мэдэрдэг. Гэхдээ таны хувьд моод гэдэг нь дэлхийн нэртэй загвар өмсөгчдийн шоун дээр өмсдөг хувцаснууд биш, харин гудамжных билээ. Иймээс ч та Ив Сен- Лоран, эсвэл Кристиак Диорыг моодны хаан гэж үздэггүй, харин таны орчин тойронд буй эмэгтэйчүүдийг дуурайж, тэдний саналыг дуртайяа сонсдог. Гэхдээ болгоомжтой бай, моодны золиос болчихов.