Яг ямар зүйл дээр анхаарал хандуулахад тусламж хэрэгтэй байна? Өдөр бүр дараах асуултуудыг өөрөөсөө асууж байгаарай.
Амжилт гэдэг бол их мөнгө “хийх” гэж бодож байна уу? Дахиад сайн бодоод үзээрэй.
“Нас барсан ерөнхийлөгч”-ийн зурагтай цааснууд хүмүүсийг хэзээ ч аз жаргалтай болгодоггүй. Хэрэв та аз жаргалтай байгаа биш бол яаж аз жаргалтай болох вэ? Байгаа бүх мөнгөөрөө юм худалдаж авах тийм ч сайхан санаа биш. Жишээ нь шинэ машин худалдаж авлаа гэхэд магадгүй нэг хоёр өдөр болоод л түр зуур эзэмшиж байгаадаа бахархаж, сэтгэл хөдлөх байх.
Жинхэнэ амжилт таны өдөр тутамдаа туршлагжиж байгаа харилцаа болон сэтгэл хөдлөлүүдээс бий болдог. Тиймээс өөрөөсөө асуух 10 асуулт урган гарч ирж байгаа юм.
Та өдөр бүрийн төгсгөлд тэдгээрийг өөрөөсөө асууж, өөрийгөө улам илүү амжилттай болгохыг батлах хэрэгтэй:
- Би үнэхээр дуртай зүйлээ хийсэн үү?
- Би өнөөдөр дэлхий ертөнцийг сайжруулах ямар нэг зүйл хийсэн үү?
- Би өөрийнхөө биеийг илүү хүчтэй, уян хатан байлгаж чадсан уу?
- Би ирээдүйнхээ төлөвлөгөөг хянаж, илүү хурцалж чадсан уу?
- Би хувийн орон зайндаа ч олон нийтийн дунд байхдаа ч ижилхэн байж чадсан уу?
- Би эелдэг бус үгс болон үйлдлээс зайлсхийж чадсан уу?
- Би ямар нэг үр дүнтэй зүйл хийсэн үү?
- Би азгүй нэгэнд тусалсан уу?
- Би гайхалтай дурсамжуудыг үлдээсэн үү?
- Би амьд байгаадаа талархах маш том бэлгэнд баярлаж талархсан уу?
Эдгээр асуултууд таны хувьд юу үнэхээр чухал вэ гэдэг дээр анхаарахад тусална. Анхаарвал зохих зүйлсдээ анхаарал хандуулбал амьдралын үлдсэн хэсэг, нэн ялангуяа ажил ахуй тань байх ёстой байрандаа маш хурдан орно гэсэн үг.