УУЧЛАЛТ ГУЙХ 10 АРГА

140456082098689011_46LqngtT_f1. Яг нүүр лүү нь эгц хараад уучлалт гуй. Шууд уулзаад уучлалт гуйвал сайн. Хэрэлдэн маргалдсаны дараа харилцан сэтгэл таагүй байдал үүссэн байдаг тул утсаар ярих эсвэл мэссэж илгээн уучлал гуйвал чин сэтгэлээ хангалттай дамжуулж чадахгүй, харин ч бүр тэмцэл зөрчлийг улам даамжруулах тохиолдол болохыг үгүйсгэхийн аргагүй. Тэмцэлдэн маргалдсаныхаа дараа шууд нүүр тулан уулзах нь ичгүүртэй зүйл хэмээн боддог хүмүүс байдаг ч шууд нүүр тулан уулзан ярилцах нь илүү чөлөөтэй, таатай уур амьсгалыг бий болгодог учир нэн тустай зүйл гэдгийг санаж яваарай.

2. Харилцагчийнхаа сэтгэлд бүрэн нийцүүл. Уучлал гуйхын эцсийн зорилго нь харилцагчийнхаа сэтгэлийг тайвшруулж байгаа хэрэг билээ. Уучлалт гуйхдаа эхлээд харилцагчийнхаа сэтгэлд уур буцалж байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Ууртай байгаа бол харилцагчийнхаа сэтгэлийг шархлуулсан үг хэлэхийг тэвчин, сонсох дуртай сайхан үгийг зөв сонгон хэлэх хэрэгтэй.

3. Уучлалт гуйхаас илүү харилцагчийнхаа үгийг сайтар сонсох нь чухал. Учир зүггүй уучлалт гуйх нь төдийлөн үр нөлөөтэй байж чадахгүй тохиолдол бас байна. Харилцагч маань яагаад уурласан, юунд сэтгэл нь таагүй болсныг нь яриулж, маш анхааралтай сонсох хэрэгтэй. Ингэвэл харилцагчийнхаа уур уцаарыг намжааж, өөрөө ч хэрхэн уучлалт гуйхаа тодорхой мэдэж авна.

4. Цагаа олж уучлалт гуй. Уучлалт гуйхад цагаа олох гэдэг нэн чухал. Буруугаа ойлгосны дараа аль болох хурдан уучлалт гуйх нь сайн хэрэг. Гэхдээ бие биенийхээ сэтгэлийг шархлуулсны дараа тэр даруй уучлалт гуйх нь харин ч бүр чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа хэрэг бус сэтгэлээ шингээлгүй зүгээр л нэг үг хэлж байгаа мэт харагдаж болзошгүй. Хэрэлдэн тэмцэлдсэнийхээ дараа бие биенийхээ уур гарч, арай намжсан үед уучлалт гуйх нь илүү сайн.

5. Өөрөө чухам юу буруу хийснээ тов тодорхой мэдэх хэрэгтэй. Өөрөө юуг буруу хийснээ ч мэдэхгүй байж уучлалт гуйх нь харилцагчийнхаа сэтгэлийг бүр эвгүйрхүүлэн хэцүү болгох талтай. Дурласан хосуудын хувьд ийм харилцаанд нэн болгоомжтой хандах хэрэгтэй. Эмэгтэй нь чухам ямар зүйлд уурласныг эрэгтэй нь мэдэж байх нь туйлын чухал. Эрэгтэй нь эмэгтэйгээсээ уучлалт гуйж байгаа утгаар цэцэг илгээх нь сайн арга боловч хэрэв өөрийнх нь юу нь буруу, алдаатай байсныг мэдэхгүй мөртлөө ямар ч байсан уучлалт гуйхаас эхэлье гэсэн хэлбэрдсэн үйлдэл хийвэл эмэгтэйг тайтгаруулах гэхээсээ тэр цэцгийг аваад шууд хогийн сав руу чулуудах үйлдэл хийхэд хүргэж болно.

6. Уулзахад хэцүү байгаа бол уучлал гуйсан захидал бич. Уулзаад уучлалт гуйх нь хамгийн сайн боловч уулзахад бэрх байгаа бол захидал бичээд уучлал гуйх нь бас тустай. Сэтгэлээ шингээн бичсэн захидалд харилцагчийн чинь сэтгэл хөдөлнө. Ингэж уучлалт гуйхад хамгийн зохимжтой бус арга нь гар утсаар мэссэж илгээх явдал. Учир нь төдийлөн чин сэтгэлээ шингээлгүй товчхон бичээд илгээдэг учир харилцагчийнхаа сэтгэлийг харин ч бүр эвгүйрхүүлж магадгүй.

7. Уучлалтыг олон удаа гуйх хэрэггүй. Дахин давтан уучлалт гуйх нь сэтгэлийн үнэ цэнийг бууруулж, бүр эсрэг үр дагавар авч ирж болзошгүй. Ийм үед харилцагч чинь чамайг улиг болсон үгээр өөрийгөө хаацайлж байдаг нөхөр хэмээн ойлговол цаашид уучлалт гуйсан ч түүнийг хүлээн авахгүй.

8. Эцэг эх ч гэсэн хүүхдээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Эцэг эх ба хүүхэд нь харилцан бие биенээсээ сайтар уучлалт гуйхгүй байх тохиодол байдаг ч эцэг эх, хүүхдийн харилцаанд илэн далангүй яриа хөөрөө өрнөж байвал нэн сайн. Ялангуяа эцэг эхчүүд ялихгүй алдаа эндэл гаргалаа ч гэсэн хүүхдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйх үлгэр дууриалыг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхийн ийм шударга төрх нь хүүхэддээ сайн нөлөө үзүүлэх учраас тэр билээ.

9. Хүүхэд ч эцэг эхээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Балчир хүүхдүүд ихэнхдээ өөрийн хийсэн алдаа бурууг сайн ухааралгүй зөвхөн “уучлаарай” гэдэг үгээр л уучлалт гуйх тохиолдол олон байдаг. Хүүхдүүд өөрийн алдаа бурууг шударгаар ойлгон хүлээх хэрэгтэй. Юун түрүүн өөрийн алдаа бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, эцэг эхээсээ уучлал гуйвал эцэг эх нь хүүхэддээ илүү их итгэл үзүүлнэ.

10. Ялагдана гэдэг нь ялж байгаа хэрэг. “Чиний буруу, чиний буруу” хэмээн нэг хэсэгтээ маргалдан тэмцэлдэх нь харилцан бие биенээ ойлголцоход ерөөс тус нэмэр болохгүй. Хэнийх нь буруу гэдгийг тогтоохоос урьтаж өөрийн бурууг хүлээн уучлалт гуйх нь хоёр биений харилцаанд илүү хөгжил авчрах арга зам болно гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй.

аквалоо ценыescorts ladiesоформить виртуальную кредитную карту онлайнполотенцесушитель в ванную купить


УУЧЛАЛТ ГУЙХ 10 АРГА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex