Cover letter бол таны Сиви-ний хөгжөөн дэмжигч л гэсэн үг. Хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд ёсзүйн дараах дүрмүүдийг баримтлаарай.
Cover Letter-ийг мартаж болохгүй
Cover letter-ийн хамгийн эхний ёсзүйн дүрэм бол ажил байрны заранд материалаа явуулж л байгаа бол байнга илгээх явдал юм. Хэрэв тухайн ажил олгогч менежер Cover letter илгээхийг шаардаагүй, эсвэл та дэндүү их завгүй байсан бол нэг их асуудал биш. Сиви-ний хамт Cover letter-ээ заавал хавсаргах нь бизнесийн нарийн ёсзүй бөгөөд та өөрийгөө тухайн ажлын байранд борлуулах боломжийг бий болгодог.
Товч бич
Cover letter-ээ и-мэйлээр илгээж байгаа бол товчхон байх нь маш чухал. Учир нь и-мэйлээр илгээх үед цаасан дээр бичсэнээс илүү гүйлгэж уншихад хүндрэлтэй байдаг. Гэхдээ үүнийг орхих тухай битгий бодоорой. Хэрэв “И-мэйлд хавсаргасан Сиви-г үзнэ үү. Цаг гарган Сиви-г уншсанд баярлалаа” гэх мэтээр бичиж байгаа бол цөөн хэдэн товч догол мөрөөр Cover letter-ээ бичвэл зохино.
Мэргэжлийн түвшинд гэхдээ нөхөрсөг байдлаар бичээрэй
Сиви бол албан ёсны ерөнхий баримт бичиг боловч Cover letter нь таны хувийн онцлогийг харуулах боломжийг олгодог. Та зөвхөн тухайн ажлын байранд сайн тохирч байгаа гэдгийг харуулаад зогсохгүй, тухайн уншигчид таалагдахыг хүсч байгаа биз дээ. Нөхөрсөг байдал ба мэргэжлийн өнгө аясыг хослуулаад тохиромжтой хошин шогийн мэдрэмжийг ашигласнаар ажил олгогчид таалагдахад туслах болно.
Хувийн хандлагаа харуул
Та өргөдөл илгээхдээ тусгай нэг хүнд хандан бичих хэрэгтэй. Хэрэв тухайн ажлын байрны зар хэн нэгэн хүний нэрийг оруулаагүй байвал хайлт хийж, тухайн ажлын байрыг хариуцаж байгаа зөв хүнийг нь олох хэрэгтэй. Мөн тухайн ажил олгогчтой утсаар холбогдох эсвэл ресепшнээс нь асууж тухайн ажлын байрны талаар эрх мэдэл бүхий хүний нэрийг олж мэдээрэй. Хэрэв тухайн ажлын байрны заранд “утсаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж бичсэн байвал хүндэтгэн анхаарч үзээрэй.
Ажил олгогчийн хэрэгцээнд анхаарал хандуул
Өвөрмөц бай
Таны Сover letter бүтээлч байдлыг харуулж байх хэрэгтэй. Жишээ нь: Таны хийж байсан хамгийн хэцүү борлуулалт, хамгийн их хүч сорьсон төслийн талаарх товч дүгнэлт гэх мэт.
Та өөрийн амжилтын рекордыг тодотгохын тулд хийж гүйцэтгэж байсан ажлуудаа оруулах хэрэгтэй. Аль эсвэл тухайн ажил олгогчийн шаардлагад хэрхэн нийцэж байгаагаа харуулах маягаар 2 баганатай бичиж болно.
Ажлын байрны шаардлага: IT-гийн 5 жилийн туршлага.
Миний туршлага: Сүлжээний дизайн ба удирдлагын чиглэлээр 6 жил ахлах мэргэжилтнээр ажилласан.
Алдаагаа хяна
Cover letter-үүд нь алдаагүй байх хэрэгтэй учраас илгээхээсээ өмнө маш сайн уншиж, нягтал. Хэрэв алдаагаа дахин хянасан ч шаардлагад тань хүрэхгүй байгаа бол хэн нэгнийг алдаагаа шалгаж өгөхийг гуй. Хэрэв нэг өргөдлийг олон ажлын байрны заранд засч илгээж байгаа бол хоосон зайнуудыг арилгаарай. Мөн тухайн ажил олгогчийн нэрийг зөв бичээрэй. Эдгээр ёсзүйн дүрмүүдийг уншихад цаг зарцуулах ч таньд ашиг тусаа өгөх болно.
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК