Хачин хурим (өгүүллэг)

beautiful_wedding_photography_by_ivan_posuh9922660372013-09-07-17-15[www.urlag.mn]Салхи сүнгэнэхээс өөр чимээгүй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хүнгэнэх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригадаж олон машин трактор байдаг боллоо.
Нэг үдэш олон гэрийн баруун захын том гэрт их хөл үймээнтэй байна. Механикч Санжилынх хурим хийж ганц охиноо гэрлүүлж байгаа юм байжээ. Гэрийн хоймроос голомт хүртэл намхан урт ширээ засаж дээгүүр нь тарган хонины бүхэл мах, чанасан бууз банш, хэвийн боош чихэр, хувинтай айраг тараг, тавагтай өрөм зэргийг тавижээ. Ширээг тойрон олон хүн сууж байна.
Ширээний хойд голд хүрэн торгон дээлтэй, туранхай бор хүүхэн намхан ханзан дээр сандайлан сууж байна. Энэ бол Санжилын ганц охин Олзвой юм байна. Олзвой дунд сургууль төгссөний дараа багшийн түр курс хийж ирээд эндхийн бага сургуулийн багш болжээ. Түүнйи дэргэд гоёмсог костюм өмссөн хүрэн царайтай, гозгор залуу сууж байна. Энэ бол хүргэн хүү Яндаг байна. Яндаг цэргийн албанаас халагдаж ирээд энэ станцын жолоооч болжээ. Сая гэрлэж байгаа энэ хоёр залуу, олон хүний ширтэн бай болж энд цомбойн суухын оронд гадаа гэрийн ард буюу байшингийн хажууд хоёулхнаа зогсож байгаасан бол хэчнээн их жаргалтай байх билээ.
Энэ хоёр залуу танилцсаар хэдхэн сар болж байна. Хавар төл бойжуулахаар нэгдэл дээр хамт ажиллаж танилцаад зун хадлан дээр хэд хоног ажиллаж бүр сайн танилцаад одоо гэрлэж байгаа юм байна.
Ширээний баруун эгнээний эхэнд өргөн цээжтэй тавиад насны механикч Санжил ажээ. Санжил эхнэргүй хэдийн гоонь болж ганц охин Олзвойтойгоо хоёулхнаа олон жил амьдарсаар иржээ. Ширээний зүүн эгнээний эхэнд нэлээн ядарсан байдалтай туранхай буурал эмгэн сууж байна. Энэ бол Яндагийн эх Должин ажээ. Хүүгээ гэрлэх гэж байна гэж дуулаад говийн нэг сумнаас арваад өртөө замыг туулж өнөө өглөө ирсэн юм байна. Должин гуайн дэргэд дунд мяраалаг биетэй тэргүүнйи жолооч Тогоо сууж байна. Түүнээш доош бага сургуулийн захирал, багш нар дарааллан суужээ. Санжилын дараа станцын намын үүрийн нарийн бичгийн дарга Гэлэн, бусад жолооч, механикч нар дараалан суужээ. Хэдэн авгай, хоол ундыг бэлтгэх засацгаах ажлыг хийж байна.
Цугларсан хүмүүс өрхийн тэргүүлэгч Санжилыг үг хэлж хуримаа эхлэхийг хүлээж хоорондоо шивэр авир ярилцаж байна. Намын үүрйин нарийн бичгийн дарга Гэндэн, Санжилын тохойноос татаж:
- За үгээ хэлж хуримаа эхлэх юм биш үү? гэсэнд Санжил Должинд хандаж
- Нас ахтайгаараа Должин гуай эхэлж үг хэлнэ байгаа гэсэнд Должин нэлээд самгардсан байдалтайгаар
- Би хөдөөний малчин хөгшин, юу хэлэх юм билээ дээ? Ганц хүүгээ ханьтай болсонд их баярлаж байна. Сайн сайхан бэртэй болсондоо би баярлаж байна. Энэ хоёр хүүхдийгээ их аз жаргалтай гэж хүсэж ерөөж байна. Өөр юу хэлэх вэ? гэсэнд Санжил эмгэний үгийг дэмжиж:
- За Должин гуай бид бүгдийн санал хүслийг илэрхийлж хэлэв. Би нүдний цэцгий мэт хайртай ганц охиноо ханьтай болсонд баярлаж байна. Сайн хүргэнтэй болсондоо баярлаж байна. Хөгшин ээж, аав хоёр чинь та хоёртоо их аз жаргалтай сайн амьдарч явахыг ерөөж байна гээд сүүтэй мөнгөн аягыг хөх вандан хадаг дээр тавиж хоёр залууд өгөв. Хоёр залуу аяга хадгийг тавин аваад сүүг ээлжлэн амсаад ширээн дээр тавив. Должин гуай:
- Би хайрт бэрдээ энэ бөлзгөө дурсгаж бэлэглэе гээд гараасаа нарийхан алтан бөлзгийг сугалан авч өглөө.
Олзвой, Яндаг хоёрын аз жаргалын төлөө бүгдээр хундагатай архиа ууцгаав. Дараа нь эх Должин, эцэг Санжил нарын эрүүл мэндийн төлөө ууцгаав. Олон хүн дарааллаж үг хэлж гэрлэж байгаа хоёр залууд ноосон цамц, дээлийн торго, толь, үзэг зэрэг бэлгийг өгч байна.
Тэгээд хэн чаддаг дуу дуулж, хэн чаддаг нь хуур хуурдаж, бас зарим нь ерөөл хэлж байна. Хоёр залуу баахан бишүүрхэн сууж байснаа босож олныг үйлчлэх ажилд оролцож өөрсдөө дуу дуулж наргианд орж эхлэв. Яндаг аятайхан хэдэн дуу дуулав. Баяртай хурим хөгжилтэй өрнөж байна.
Энэ хурим дээр цугласан хүмүүсйин сэтгэлийг баясгах хэдэн чухал шалтгаан байлаа. Тус хадлагийн станц энэ жил төлөвлөгөөт ажлаа зуу гаруй хувиар биелүүлж аймагтаа түүрүүлж мөнгөн шагнал авсан байна. Түүгээр ч барахгүй, тус станцын тэргүүн хоёр хүнийг Зөвлөлт улсад жуулчнаар явуулах болжээ. Тэр хоёр хүний нэрэнд Санжил, Тогоо нарын нэр дэвшигдээд тэр хоёр удахгүй мордох гэж бэлтгэж байна.

Хөгжил цэнгэлтэй олны дунд ганцхан Должин гуай жаахан санааширсан байдалтай айраг амсаад дув дуугүй сууж байлаа. Yүнйиг авгай нар ажиж мэдээд:
- Должин гуай нэг юм ярихгуй юу? гэж гуйцгаах болов.
- Би юу ярих вэ? Хүүхэд минь. Би бүх насаараа аргал хоргол түүж явсан хүн. Түүнйиг ярихгуй бол өөр юугаа ярих вэ? гэв. Гэтэл Тогоогийн эхнэр Дэжидмаа:
- Та аргал хоргол түүснээ ярьсан ч бидэнд сонин болно. Должин гуай бол бидний дотроос хамгийн ахмад настай, хамгийн их ажлын туршлагатай хүн. Тэгээд ч хол газраас ирсэн, бидний хүндэт хүн байна. Би Должин гуайн эрүүл мэндийн төлөө нэг хундага өргөе гэж нэг хундага дэвшүүлж уугаад:
- Должин гуайн аж амьдралаас сонсохыг хүсэж байна гэж хэлээд суув. Должин гуай учраа олохгүй эргэлзэж байхад хүү нь:
- Ээж та юм ярь л даа. Өөрийнхөө хийж явсан ажлаас ч хамаагүй. Эд нар чинь цөм бидний дотны нөхөд шүү дээ гэсэнд Должин гуай урам орж:
- За гээд юм ярих болов. Чимээ гаргаж шуугих гэсэн зарим хүнийг дэргэдэх нөхөд нь зөөлхөн дугтарч дуугай болгов. Должин гуай ийш тийш хараад үгээ эхлэв:
- За дүү нар минь би ганц үртэй хүн дээ. Тэр минь энэ Яндаг байна. Хүүгийн минь эцэг аль хэдийн нас өнгөрсөн юм. Би ганц хүүгээ харж явдаг хүн. Энэ маань одоо ажилтай боллоо, ханьтай боллоо. Их сайхан ханьтай болсонд би их баярлаж байна гээд эмгэн жаахан түгдрэв.
- Би ганц үртэй ч уг нь хоёр үртэй юмсан. Яндагийн нэг дүү байсан. Түүнийгээ амьд үхснийг бид мэдэхгүй болсон. За ийм юмыг ч өнөөдөр яриад яах вэ? гээд дуугай болов. Тэгэхэд Дэжидмаа эхнэр:
- Должин гуай, зүгээр, та ярь. Өнөөдөр жаргал зовлонгоо ярихгүй юм бол хэдийн ярих вэ? гэхэд нэг авгай:
- Тийээ тийм. Чааваас хөөрхий, хүүхэд нь сургууль юм уу албанд яваад гэртэй захидал бичдэггүй юм байхдаа. Одоогийн зарим залуус гэр орноо мартаад таг чиг болчихдог юм шүү дээ гэв. Должин хэлэв:
- Сургуульд яваагүй, тэр маань зүгээр л алга болсон юм гээд санаа алдахад сонсогчид гайхаж бие биеэ харцгаав. Должин гуай үгээ үргэлжлүүлэн:
- За нэгэнтээ эхэлснээс хойш бүр ярьчихя даа. Энэ бол их олон жилийн урьд болсон хэрэг юм. Тэр үед хүүгйин маань эцэг амьд байсан. Манай хүү Яндаг найман настай байсан. Нөгөө дүү нь хоёр настай байсан. Яндаг дүүгээ дагуулаад тугал буцаах гэж явсан юм.
Тугалнууд нь бэлчсэн үхрийн хойноос гүйгээд гүйцэхгүй болохоор нь дүүгээ шаваастай аргалын сүүдэрт суулгаж орхиод тугалынхаа хойноос явж тугалаа туугаад эргээд ирэхэд дүү нь алга болчихсон. Тэгээд би түүнйиг эрээд олоогүй. Тэнд нэг алаг морьтой хүн явж байгаад хөлстэй алаг морио алж аргалаар булж орхиод шаваастай аргалын дэргэд чөдөртэй байсан манай хашин хээр морийг бариж унаад явсан юм. Тэр хүн миний хүүхдийг аваад явсан явсан юм гэхэд нэг жолооч:
- Эмээ минь алга болсон хүүгийнхээ тухай сүүлд ярь л даа. Одоо энэ хүүгийнхээ тухай ярьвал дээр биш үү? гэхэд Гэндэн:
- Хүний яриаг хориглох хэрэггүй. Эмээ минь ярь, ярь гэв. Должин гуай:
- Тэгээд нэг их ярих юм ч алга. Сүүлд нь аймгийн төвөөс цагдаа, цэргийн хүн морьтой давхилдаж баригдсан хулгайчийг алдлаа гэж эрж явсан. Тэр алаг морьтой хүн бол оргосон хулгайч Жалсан гэдэг байжээ. Хоёр цагдаа тэр Жалсанг гүйцээд очиход тэр хээр морио унаад нэг гартаа нялх хүүхэд тэврээд нөгөө гараараа нүүрээ таглаж нулимсаа арчин уйлж явсан гэдэг. Тэгээд “Би эхнэрээ үхүүлээд ганц өнчин хүүхэдтэй үлдэж ядарч яваа хүн” гэж нулимсаа гоожуулахад цагдаа нар хулгайчийг танилгуй цаашаа давхиад явчсан юм гэнэ билээ. Тэр хулгайч биеэ далдлах гэж манай хүүхдийг хулгайлан авчээ. Тэр хулгайч тэгээд манай хүүхдийг арай үгүй хийчээгүй хөдөө хаячаагүй, замдаа нэг айлд орхисон байгаа гэж санах юм. Унаж явсан морио алаад хаяж байгаа хүн чинь хүний нялх хүүхдийг хайрлах ч гэж байхгүй л дээ. Тэгсэн тэр хулгайчийн явсан замын айлуудаар явж сураглавал олдох магадгүй гэж бодох юм. Тэр үед манай хүүхдийн эцэг өвчтэй байгаад сайн эрж чадаагүй юм. Тэгээд тэр маань талийгаач болоод бид сайн эрж чадаагүй гэж санаа алдаад бас хэлэв:
- Миний хүү Яндаг одоо том боллоо. Ажил албаны хүн боллоо. Яагаад ч гэсэн төрсөн дүүгээ хэрэв амьд байгаа бол олж авч чадах байх гэж найддаг даа. Би настай болсон боловч нэгдэлдээ хэдэн үнээ сааж ажилд нь нэмэр болох санаатай явдаг. Манай нэгдэл намайг сайн харж хандаж байдаг. Одоо би гэрээ айлын гадаа барьж орхиод ирсэн. Амины хэд гурван мал бий. За, одоо ярих юмгүй байна даа гээд нулимсаа арчив. Тэгэхэд бүгдээр:
- Должин гуайн эрүүл мэндийн төлөө нэг хундага суллацгаав.
Тогоо жолооч Должин гуайг тайтгаруулж хэлэв:
- Уг нь алдсан хүн байтугай алдсан ишгийг ч олоод авдаг цаг шүү дээ. Сонинд зарлаж байгаад цагдан сэргийлэх шүүхэд мэдүүлж байгаад эрэхэд болох л юм. Баахан дэндүү удчихсан байна даа гэв.
- Ээ дээ, горидлогогүй болсон байхаа гэж нэг хүн хэлэв. Тэгээд тэр найр хурим үргэлжилэв… Дуу дуулж архи ууцгааж байв.
Ингээд наргиж байтал гаднаас нэг хүүхэд сандран гүйж орж ирээд:
- Санжил гуай морины шонгийн дэргэд ухаангүй хэвтэж байна гэв. Хүмүүс гүйж гараад Санжилыг өргөж гэрт оруулав. Санжилын нүд нь бүрэлзэж байхыг үзвэл ухаантай бололтой. Царай нь үнс шиг барайж нулимс цусаар бүрхэгдэж галзуурсан юм шиг болжээ. Тэгээд Санжил салагнаж амисгаадан багтарч ойчих шахаж байна. Санжил арайхийн ам нээж:
- Дотор муухай байна гэв.

- Хортой архи уучихсан байх. Бөөлжвөл зүгээр юмсан гэж нэг эхнэр хэлэв. Санжил урт амьсгаа аваад хүйтэн цай хэд балгаад зангирсан хоолойгоор хэлэв:

- За би Улаанбаатарт очиж биеэ эмнүүлэхгүй болохгүй боллоо. Маргааш Олвойтойгоо явна. Яндаг та хоёрын гэрлэх тухайг хотоос ирж байж шийдье гэхэд,
- Хурим хийж эхлээд болиж яаж болдог юм бэ! гэж нэг хүн Санжилын чихэнд шивнэв. Яндаг шийдвэртэйгээр,
- Аа, тэгвэл Олзвой бид хоёр таныг хот аваад явна, эмнүүлнэ гэхэд Санжил Яндагын царайг гөлийн ширтэв.
- Санжил гуай чи нь ухаангүй байна шүү дээ гэж нэг эхнэр хэлэв.
Санжил хундагатай архийг уучихаад,
- За охин мини, Олзвой минь! Намайг түшээрэй гээд Олзвойгоо түшээд гарав. Хоёул гэрийн гаднах морь уядаг шонг түшиж зогсоод ярилцаж байх шиг болов. Гэнэт Олзвой дуу алдаж хашхирав. Гэрийн гадна тэр хоёрыг ажиглан зогсож байсан Яндаг гүйн очвол Олзвой хэдийн ухаан алдсан хэвтэж байна. Дэргэд нь Санжил хагас ухаантай салганаж байна. Олзвойг гэрт нь оруулаад орон дээр хэвтүүлэв. Санжилыг орон дээр хэвтүүлэх гэтэл тэр ноцолдож босов.
- Хортой архи уучихав уу? Эмч авчиря гээд цугларсан хүмүүс сандралдав. Нэг хүн эмч авчрах гэж явав. Зарим хүмүүс гэдэс цээжий нь барилан илж байна.
- Хортой юм уучихсан бол халуун сүү хэрэгтэй гэхэд эхнэрүүд сүү яаралтай халаав. Аягатай сүүг Санжилд өгсөнд тэр сүүг уулгүй түлхээд зүрхээ жаахан даран намжааж түр амсхийгээд хэлэв:
- За нөхөд минь. Та нар цөм сайн санаатай сайхан нөхөд байна. Та нарын дунд нэг хүн дүрстэй араатан чоно байна. Тэр бол би шүү гэхэд бүгдээр гайхаж,
- Санжил гуай согтчихжээ, согтчихжээ. Yгүй хорджээ, ухаангүй байна гэцгээв.
Зарим нь гараас нь татаж ор тийш аваачих гэв. Тэгэхэд Санжил гараа суга татаж аваад:
- Би согтоо ч үгүй, хордоо ч үгүй. Би өөдгүй амьтан шүү. Би анх гуйланч байгаад сүүлд хулгайч болсон юм. Залуудаа би их хулгай хийж, худал хэлж явсан. Тэр муухай хэргээ олон жил ард олноосоо нууж дарсан юм даа. Одоо ч нуугаад дараад байхад та нар миний хэргийг мэдэж олохгүй ч байхаа. Гэвч би хийсэн бузар булай хэргээ өнөөдөр сайн нөхөд та нартаа хэлье гэж шийдлээ. Би урьд Дандар бичээчийн хурдан хээр морь түрүүтэй хориод адууг хулгай хийж дамжуулан зараад тэр хэрэгтэй баригдаж аймгийн шоронд сууж байгаад оргож гарсан юм. Тэгээд баригдах шахахдаа унаж явсан алаг морио эцэж зогсохлоор алж хаяад хээр морийг шаваастай аргалын дэргэд уйлж байсан нялх хүүхдийг хулгайлж аваад зугтаасан ийм өөдгүй хар хулгайч даа гэхэд Должин гуай аягатай айргаа алдчихав. Санжил цааш нь ярьж байна:
- Тэр миний хулгайлж авсан охин энэ Олзвой шүү дээ. Би хэргээ нууя гэхэд одоо төрсөн ах дүү хоёрыг гэрлүүлэхэд даанч сэтгэл тэвдэхгүй байна. Энэ хоёрын амьдралч аз жаргалгүй болно. Тэгэхлээр би хайрт охин Олзвойнхоо төлөө өөрийнхөө бузар булай хэргийг илчилж байна. За, Яндаг минь чи энэ Олзвойтой сууж болохгүй. Та хоёр төрсөн ах дүү хоёр байна шүү гэхэд олны царай барсхийж хөлдсөн юм шиг болоод нэг ч хүн үг хэлэхгүй байв. Ганцхан Яндаг:
- Энэ хар хулгайчийг одоо ална гэж хутга шүүрээд босох гэв. Тэгэхэд Тогоо жолооч:
- Чи байз! Учрыг сайн олъё гээд Яндагийн гарыг бариж:
- Машины замд бартаа их байдаг шиг хүний амидралын замд бас бартаа их байдаг юм шүү гэв.
Должин гөлийн сууж байснаа гэнэт босон харайж ухаангүй хэвтэж байгаа Олзвойн толгойг тэврээд авав. Цугларсан хүмүүсйин зарим нь Санжилыг элдвээр харааж, зарим нь түүнийг өмгөөлж маргаан яриа дэгдэв. Санжил тэдний дууг намжааж үгээ үргэлжлүүлэв.
- Намайг үгүй хийнэ гэж Яндаг хэлж байна. Тэр тун зөв. Гэвч би та нарт яршиг болохгүй, өөрийгөө өөрөө үгүй хийнэ гээд нэг хундага архи уугаад:
- Энд эх охин хоёр уулзлаа. Ах, дүү хоёр уулзлаа. Та нар азтай улс байна. Жаргалтай сайхан явцгаагаарай. Миний тухайд бол миний хэрэг дууслаа. Над одоо үхэхээс өөр зам байхгүй. Алтан ордон дотор ялзарсан хамуутай нохой байлгахгүй шүү дээ. Тэрчлэн энэ жаргалтай сайхан амидралаас намайг хөөж зайлуул. Би та нарын энгэрт чинь өргөс, элгэнд чинь бэтэг болж явах хэрэггүй. Би өөрийгөө өөрөө тонилгоно гээд хутга шүүрч авахад хутгыг Тогоо булааж авав.
Санжил хутгагүй гүйгээд гарав. Хойноос нь хэдэн жолооч гүйж гарсан боловч Санжилыг бариж чадсангүй алдав. Санжил ганцаараа үхэх газраа эрж гүйв. Замд төмөр утасны багана дайралдав. Тэнд үхэхийн төлөө баганыг хар хүчээр дайрч мөргөөд ухаан алдав. Гэвч Санжил ухаан ороод:
- Би амид явах эрхгүй гэж бас хашхирч хутга шөвөг тэмтрэв. Тэгэхэд жолооч нар түүнйиг элдвээр тайвшруулахыг оролдож байв.
Намын үүрйин нарийн бичгийн дарга Гэндэн түүнйи сэтгэлийг засаж хэлэв:
- Санжид мини, чи амьд явах эрхтэй. Чи урьд хүн биш чоно байжээ. Гэвч түүнээс хойш олон жил өнгөрчээ. Энэ завсар чи чоно биш, хүн болсон байна. Ёстой хүний эрхэм хүн, сайн санаатай тэргүүнйи ажилчин болжээ. Ийм учраас бид Санжилыг өршөөж үзэх хэрэгтэй. Энэ зөв үү? гэсэнд олон хүн:
- Зөв, зөв гэж хашхиралдав.
- Ээ дээ мэдэхгүй. Чоныг хонь болсныг би ер үзээгүй дээ гэж Яндаг жолооч хэлэв. Тэгэхэд Гэндэн үгээ үргэлжлүүлж:
- Тэр ч тийм. Гэвч муу хүн сайн болж болохгүй гэж үү? Муу явдлаа хаяад олон жил шударга төвшин яваа хүнийг бид муу хүн гэж үзэх ёстой гэж үү? Тэгэх ёсгүй. Хүний муу чанарыг арилгаж сайн чанарыг хөгжүүлэх бол бидний зорилго мөн гэхэд олон хүн:
- Тийм ээ, тийм гэж зөвшөөрөв.
- Бид Санжилыг Зөвлөлт Холбоот Улсад явуулах гэсэн шийдвэрээ өөрчлөхгүй. Чамайг явуулна гэж Гэндэн хэлэхэд Санжил толгой сэгсэрч:
- Би чинь ялт муу нохой шүү дээ. Шилдэг сайн хүнээ Зөвлөлт улсад явуулах хэрэгтэй. Би муу охин Олзвойгоо эцэг эхээс нь төөрүүлсэн амьтан шүү. Би энэ охиныг бөөцийлж тэжээх болоод энэ охины ачаар хулгайгаас хөндийрч, сайн нөхдийн ачаар хөдөлмөрийн замд орсон юм гээд дөнгөж сэргэж ирсэн Олзвойн толгойг үнсэв. Тэгэхлээр Олзвой:
- Хайрт аав мини! Та битгий санаагаа зов. Ачит аав минь гээд магнай дээр нь үнсэв. Санжил Олзвойн гарыг тэврээд уйлав. Тогоо жолооч хэлэв:
- Санжил гуайг бид уридын адил сайн нөхрөө гэж үзнэ. Санжил гуай хэрвээ нэрээ цэвэр авч гаръя гээд дуугай өнгөрсөн бол энэ хэргийг хэн ч мэдэхгүй байсан. Санжил гуай сайн санааны үүднээс өөрийн өнгөрсөн муу хэргийг нуулгүй илчилж байна. Энэ бол хүний бас нэг сайн чанар юм гэв. Бас нэг жолооч хэлэв:
- Санжил хэрвээ нэрээ цэвэр авч гаря гэсэн бол хулгайчийн хаясан хүүхдийг олж авч өсгөсөн гэж ч хэлж болох байсан. Тэгээгүй үнэнээ шууд шударга ярисныг бас сайшаах хэрэгтэй гэхэд Санжил:
- Муу муухай явдлаа сайхан үгээр хучиж нууж явах гэдэг мөн ч хэцүү байдаг юм, дүү нар минь. Би тэгж явж цаашдаа чадахгүй болсон юм. Yүнйиг та нар ойлгооч! гэв.
Гэндэн хундага бариж хэлэв:
- За нөхөд мини! Найраа үргэлжлүүлйе. Энэ хуримаа найр болгоё. Ямар найр вэ гэхэд нөхөр Санжилын сайн хүн болсныг тэмдэглэх найр болгоё, нэгд бол. Хоёрт бол, эх охин хоёрын уулзсаны баяр болгоё. Гуравт бол ах дүү хоёрын уулзсаны баярын найр болгоё. Энэ их баярын төлөө ууцгаая гэхэд бүгд ууцгааж.
- Хачин хурим маань сайхан найр боллоо шүү гэж шуугилдав.
Эмгэн Должин охин Олзвойг өрөөсөн гараар тэврээд нөгөө гараар Санжилын гарыг бариж:
- Миний охиныг сайн сайхан өсгөж хүмүүжүүлсэнд чинь баярлаж байна гэв.
Олны сэтгэлийн долгион намдаж хүн бүр суудлаа эзлэн найраа үргэлжлүүлэв.
Ц.Дамдинсүрэн

akvalooescorts independentсрочный экспресс займ по всей россиистатистика поиска яндекс


Хачин хурим (өгүүллэг)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex