Нүүрээ арчилчихаад нүдээ тоохгүй орхиж болохгүй. Нүдний доорхи бараан дугуйнууд нойр дутагдсанаас болж гарч болзошгүй. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут шиг болдог. Зовхин дээрх хөх туяаг төмсний маскаар арилгаж болно.
Бэлдэх арга:
Түүхий арилгасан төмсийг авч зутан болтол нь үрнэ. Бэлдсэн зутангаа марланд хийж ороогоод (хоёр нүдэндээ хоёуланд нь нэг нэгийг бэлдсэн ч болно, эсвэл дунд нь нэгийг бэлдсэн ч бас болно) нүдэн дээрээ тавина. 15-20 минутын дараа марлаа авна.
Арилгасан төмс аваад зутан болтол нь үрнэ. 1 хоолны халбага төмсний зутангаа 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хамт сайтар хутгана. Дараа нь энэ зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана. Хүйтэн цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг нь угаана.