Cаяхны нэг өдөр хаа сайгүй олби оготно шиг доншуучилж явдаг папарацци нар өнөөгийн дэлхийн шоу бизнесийн хамгийн нэртэй төлөөлөгчдийн нэг дуучин, жүжигчин Женнифер Лопесыг хүүхдүүд болон шинэ амрагтайгаа хамт наранд шарлагын газар амарч байхад нь дуран авайдаа оруулж дөнгөжээ.
Гайхалтай хоолойтой дуучин бүсгүй, хошин шогийн уянгын кинонуудын од жүжигчин Женнифер Лопес нөхөр Марк Энтонигоос хагацаад төдөлгүй дотно харьцаа үүсгэсэн шинэ амраг Каспер Смартаас жирэмсэлсэн гэх яриаг үгүйсгэсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнө Америкийн гэрэл зурагчид түүний мэдэгдэхүйц дөвийсөн гэдэс бүхий зургийг авсан бөгөөд тэр даруй л бүсгүйг бие давхар болсон хэмээн шуугиж эхэлсэн юм.
Лопес бүсгүй өөрт нь тавьсан асуултуудад хошигносон хариулт өгч тодорхой зүйл ярихгүй байсан учраас энэ яриа улам даамжирчээ. Тэгвэл хэд хоногийн өмнө чамин өгзөгтэй Женнифер бүсгүй хүүхдүүдтэйгээ хамт наранд ээж хэвтэхийг нь папарацци нар олж хараад зургийг нь авч дөнгөв. Гэтэл түүний гэдэс урьдын хэвээр байсан аж.
О.Зориг /www.wikimon.mn/