Монголын номер нэг зочид буудал болох “Тэрэлж”-д Монголын элитүүд үйлчлүүлдэг. Тэгвэл энэ сарын 3-ны өдөр тус зочид буудлын бассейнд сэлж байсан дөрвөн настай хүү живж амиа алдсан хэрэг гарлаа. Хэргийг “Тэрэлж” амралтын газрынхан болоод хууль, хяналтын байгууллагынхан нууцалж байна.
Асрагчийнхаа хамт усан санд тоглож байсан дөрвөн настай “А” нь Монголын томоохон бизнесмэний хүү аж. Талийгаач хүүг эцэг эх нь “Тэрэлж” зочид буудалд асрагчийн хамт хүргэж өгөөд буцсан байна. Хүү асрагчтайгаа бассейнд ороод асрагч нь хөвөгч авах гээд явах хооронд ийнхүү энджээ. Асрагч нь филлипин хүн бөгөөд Монголд ирээд жил гаран болж байгаа албан бус мэдээлэл байна. Тус бассейн камертай эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “Тэрэлж” зочид буудлын үйлчлэгч эмэгтэй “Ээж ээ” гэж орилох хүүхдийн дуу сонсогдсон гэж мэдэгджээ. Ямартай ч “Тэрэлж” зочид буудлын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бяцхан хүүгийн амь эрсэдлээ. Гэвч үүнийг хууль, цагдаагийнхан, ажилтан, албан хаагчаасаа эхлээд нуун дарагдуулж байна.
С.Сумхүү mass mn