Салалт ба шинэ аз жаргалдаа хvрэх алхам

couple-hands39106634122013-11-12-13-54[www.urlag.mn]Vнэн чанартаа, тэнгэрт эхлэлээ тавьсан дурлалт хосын халуун хайр, уусан ууссаар газарт бууж гэр бvлийн холбоо болдог. Гэрлэж байсан гэж хэлэхэд хэцvv. Салалт хагацлыг би хоёронтоо амсаж, тvvний мөн чанарыг нь маш сайн ойлгож мэдэрлээ. Анхны нөхөр, охины минь аав ховорхон харамч нарийн эр байсан бөгөөд тvvнтэй таван жил болоод салсан. Хоёр дахь нь маш агуу гэгээн хайрыг мэдрvvлсэн боловч мөн л өмнөх нөхрийн маань бараг нэгэн хувилбар байлаа. Ингээд хоёр учрал хоёулаа нэгэн адил төгсгөлтэй, аль алин нь намайг нойтон дэрэнд толгой нааж, олон шөнөөр нойргvй хонуулахад хvргэсэн билээ.

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН ЭХНИЙ ӨДӨР
…Сvvлчийн салалт намайг их удаан зовоосон. Бид сард хоёроос доошгvй удаа эвлэрч, бас муудалцдаг байлаа. Иймэрхvv жvжигт хэдийнээ дасал болсон танилууд найз нөхөд мань бид хоёрыг сална, салахгvй гэж мөрий тавьдаг болов. Харин надад бол юун тоглоом тохуу хийхтэй мантай. Бид хоёрын гэр бvлийн завь маань харсаар байтал живж эхэлсэн юм. Ингээд бид эргэлт буцалтгvйгээр салахаар шийдлээ. Гурван жилийн хамтын амьдралыг холбож байсан бvхнээ хэн хэндээ ярьж, тэрээр ээж рvvгээ, харин би тvvнгvйгээр өөрийн шинэ амьдралаа зохиохоор vлдсэн.
Эрх чөлөөтэй болсон эхний хоёр гурван өдөр надад тийм ч их уйтгартай санагдсангvй. Нөхөртэй амьдарсан он жилvvдэд ямагт хойш тавьсаар ирсэн найз нөхөд дээрээ зочилж, гэр бvлийн төсвөөс vрж зарахдаа нөхрийн оролцоогvйгээр бvхнийг шийдэж, нэгэн бодлын амар болсон мэт байлаа. Гэхдээ энэ байдал удаан vргэлжилсэнгvй. Ганц бие амьдралын 4 дэх өдөр байдал онцгvй болж эхэллээ.

ДАРЬТАЙ ТОРХОН ДЭЭР СУУСАН МЭТ
Хамтын амьдрал сарнисны дараа хамгийн анхны эмзэглэл “Ийм байж огт болохгvй” гэж бодоход хvргэнэ. Тухайн хvний ухамсар болж байгаа vйл явцыг бодитой гэдэгт нэг хэсэгтээ итгэж чадахгvй. Сэтгэл санаа мэгдэн хямарсан энэ vед тэрээр хамгаалалтгvй хандах хvнгvй болсоноо ойлгож хvлээн авах нэн хэцvv санагдана.
Тvvний амьдрал “өмнө” болоод “хойш” гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Энэ vед тэд аз жаргалтай байсан цагаа эргэн дурсаж, гэрэл зургийн цомгоос эхлээд тvvнийг санагдуулах юм бvхэн дээрх бодлыг улам лавшруулдаг. Энэ бvхнийг даван туулахын тулд ихээхэн сэтгэлийн тэвчээр хэрэгтэй бөгөөд ингэж эс чадваас нойргvйдэх, хоолонд муудах, бусадтай харилцахаас зайлсхийх зэргээр эрvvл мэнд, сэтгэл зvйн талд хортой сөрөг өөрчлөлтvvд гарч эхлэх болно.

УЙТГАРТАЙ БОЛЗОО СЭТГЭЛИЙН ХЯМРАПЫГ НИМГЭЛЭХГVЙ
“Сарын дараа би гомдол, гуниг, шаналалаа орхих гэж олон зvйлийг туршиж vзлээ. Заримдаа сөхөрч унатлаа ажиллаж өөрийгөө завгvй байлгахыг хичээнэ. Эсвэл надтай уулзахдаа татгалзахааргvй ганц бие эр хvн рvv утас цохиж, уйтгартай бөгөөд ямар ч ирээдvйгvй болзоонд хааяа явдаг байлаа. Гэвч энэ бvхэн сэтгэлийн зовлонг улам нэмэгдvvлэхээс өөрөөр тус болсонгvй. Намайг хайрлах эр хvн хаана яваа бол хэмээн бодохын зэрэгцээ салсан нөхрөө хаана юу хийж байгаа бол, над шиг бас ингэж шаналж байгаа болов уу, эсвэл өөр нэгнийг олоод авсан бол уу гэж бодно.

Ийнхvv шаналсаар эцэст нь би энэ эргvvлэгнээс өөрөө гарч чадахгvй болсноо ойлгож, найз нөхдийн зөвлөснөөр сэтгэл зvйчээс тусламж авах боллоо.
Эмч намайг депрессийн эсрэг эм уухыг зөвлөж тvvнийг нь хэрэглээд бага зэрэг тайвширсан ч сэтгэлийн өвчний эх vндсийг нь алга болгоно гэж юу байхав. Гашуун зовлонг бvр дотоод сэтгэлийн дотоодод нуугдсан стресс хожим нь тэсрэх бөмбөг болон дэлбэрэх аюултай гэдгийг нуусангvй. Өчvvхэн жаахан тvгшvvр төрөх, санаа зовнйх төдийд л, толгой өвдөхөөс эхлээд зvрх дэлсэн айдаст автаж элдэв янзын таагvй мэдрэмж биед мэдрэгддэг боллоо. Ингэснээр эцэст нь сэтгэлийн хямралаас болж нэн аюултай өвчинд нэрвэгдэж буйгаа мэдлээ.

Гэр бvлийн харилцааны сэтгэлзvйч М.В.Смоленскийн ажигласнаар буулт хийх дургvй, салалтын зовлон шаналалтай эвлэрч чаддаггvй хvмvvс сэтгэлийн хямралаас болж ходоодны шарх, зvрхний дутагдал зэрэг өвчинд нэрвэгдэх нь элбэг болохыг тогтоожээ.

аквалооdubai guide escortsоформление кредитной карты хоум кредит банка онлайнпродвижение интернет магазина цена


Салалт ба шинэ аз жаргалдаа хvрэх алхам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: Anonymous Огноо: 14 November 2013 Reply

ooo yah bol geed unshaad bsn chn shal utgagui duusdag bn shde

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.