“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болон тэмдэглэсээр ирсэн энэ жилийн “Гоёл-2013” наадам энэ сарын 30-нд зохиогдох гэж байна.
27, 28-нд загвар зохион бүтээгчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэх бөгөөд энэ удаагийн наадам шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, топ модель гэсэн гурван үндсэн төрлөөр шалгаруулах аж.
Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл-2012” наадамд загвар өмсөгч О.Пүрэвдулам шинэ топ модель болж байсаныг эрхэм уншигч та сайн санаж байгаа биз ээ.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN