О.Долгор: Мөнгөөр сайхан гэр бүл хайрыг худалдаж авч болохгүй

1004509_494581690629118_30484738_n“Хөлтрөг” МУСК-ны нээлтийн үеэрээ жүжигчин О.Долгор СТА болсон билээ. Тэрээр одоо монголд автономит төр байгуулагдахын өмнөх үеийн амьдралын эрээн бараан, язгуур угсааны нэгэн гэр бүлийн тухай өгүүлдэг, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор сэдэвлэсэн “Сувдан даруулга” хэмээх олон ангит кинонд Хулангоо бүсгүйн дүрийг бүтээж байгаа аж.

Нээлтээ хийгээд удаагүй байгаа сэтгэл зүйн драм төрлийн “Хөлтрөг” кинонд гол дүрийг бүтээсэн  О.Долгорыг хамгийн эрэлттэй жүжигчнээр нэрлэгдсэнийг дуулгахад  тэр “Мөнгө хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хэрэгцээ төдий шүү дээ. Мөнгөөр сайхан гэр бүл хайрыг худалдаж авч болохгүй. Миний хувьд ашиг хайж уран бүтээл хийж үзээгүй. Харин бүтээсэн дүрийнхээ дотоод хүн, ухамсартаа ухаарлыг олж авсан минь хамгийн үнэтэй” хэмээн даруухан хариулсан юм.

Түүнд уран бүтээлийн олон санал ирдэг. Зохиолтойгоо уншиж танилцаад, дараа нь тохирсон хариуг нь өгдөг, өөрийгөө эвдэх, өөр зүйлд хүч сорих дуртай тэр учир зүггүй нүцгэлээд байхгүй ч зохиол нь таалагдвал эротик кинонд тоглох саналыг хүлээн зөвшөөрч магадгүй гэнэ шүү.

Дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхлөн, авъяас ур чадвараараа гялалзан, өсөн дэвшиж яваа залуу жүжигчин О.Долгорынхоо цаашдын уран бүтээлд өндрөөс амжилт хүсээд, нийт уншигчдынхаа өмнөөс СТА болсонд нь дахин дахин баяр хүргэе.

Ж.ЦАЦРАЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN

чехол для apple ipad miniescort tonightсрочно нужны деньги 50000 рублейякт объявления


О.Долгор: Мөнгөөр сайхан гэр бүл хайрыг худалдаж авч болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.