Түүний ээж нь хэлэхдээ миний хүү Златанд үнэхээр хайртай байсан. Түүний тоглолтыг бие нь хэчнээн өвдөж байсан ч заавал үзэхийг хичээдэг байсан хэмээн ярьжээ. Хайрудново хүү хүүхдийн байгууллагын тусламжтайгаар Францын багтай тохиролцож, сүүлчийн хүчээ шавхан байж, Испанийн Сараево хотоос Парис руу нисч, арваннэгдүгээр сарьш 1-нд болсон шүтээнийхээ тоглолтыг үзэж уулзахаар иржээ.
Гэвч Ибрагимовч бага зэргийн бэртлийн улмаас тус тоглолтод оролцоогүй. Хүүг шүтээнтэй нь уулзуулж өгнө хэмээн амласан Францын багийн зарим албаны хүмүүс энэ үеэр түүнийг үл тоомсорлон теннисчин Новак Жоковичийн тоглолтыг үзэхээр явсан байжээ. Клубийн зүгээс хүүгийн эцэг, эхээс уучлалт гуйж Ибрагимович завгүй байлаа гэж хэлсэн байна.
Харин Хайрудновогийн ээж хүүдээ “Златан өвчтэй болохоор ирж чадсангүй ээ” гэж нулимстай нүдээр худлаа хэлэхээс өөр аргагуй байсаар эцсийн замд нь үджээ.
Өдрийн шуудан