Та ямар хүн бэ? (Сонжоо)

fashion-fashion-photography-girl-mask-photography-pretty-girl-Favim.com-60006_large

Өөрийнхөө зан чанарыг сайтар мэдье гэвэл дараах дөрвөн хэсэгт хуваасан 12 асуултанд “ТИЙМ” эсвэл “ҮГҮЙ” гэж хариулаарай.

1. а. Ta худлаа хэлж чаддаг уу?
б. Өөрийнхөө дутагдалдаа эвлэрдэг үү?
в. Өөрийн бодлоо амархан өөрчилдөг үү?

2. а. Өөрийнхөө тухай бусдад ярих дуртай юу?
б. Танихгүй хүмүүсийн дунд чөлөөтэй биеэ барилгүй байж чаддаг уу?
в. Хүнд итгэмтгий юу?

3. а. Та магтуулах дуртай юу?
б. Өөртөө сэтгэл халамжтай байдаг уу?
в. Хүний дутагдалыг

бусдад ярих дуртай юу?

4. а. Эхэлсэн ажлаа заавал дуусгадаг уу?
б. Зорьсондоо хүрэхийн тулд туушдаа байж чаддаг уу?
в. Ажил төрөлдөө санаачилгатай гэж боддог уу?

Хариултыг хэсэг тус бүрээр нь дүгнэе. “Тийм” гэсэн хариулт олон хэсэгт 1 оноо, “үгүй” гэсэн хариулт олон бол 0 оноо өгөөрэй. Одоо харвал таны хариулт 4 оронтой тооноос бүрдсэн байгаа биз. Тайлал үнэн гэдэгт та итгэж болно.

1111. Шийдэмгий, хүнтэй нийцтэй, гэхдээ бардам, туйлбартай биш.

1000. Зарчимч биш, дуу цөөнтэй, назгай өөртөө шаардлага тавьдаггүй.
1001. Залхуу, зожиг, амиа бодсон.
1011. Хүнтэй нийцгүй, биеэ тоосон, хатуу тогтсон үзэлтэй, оролдлоготой.
0111. Зарчимч, ажил хэрэгч, хүнтэй хэл амаа амархан олдог, гэхдээ их зантай.
0110. Үнэнч, уйгагүй, халамжтай.
0100. Томоотой, ов мэхээр дулимаг, тууштай, гэхдээ залхуу.
0000. Удаан, хүнтэй нийцгүй, өөртөө тодорхой зорилго тавьдаг боловч түүндээ хүрдэггүй.
1010.Оролдлоготой, гэхдээ амьдралд хөлөө олоход чинь таны даруу төлөв, дуугүй, зориггүй байдал саад болдог.
1110. Ажилсаг гэхдээ байраа бусдад амархан тавьж өгдөг. Залилж мэхэлж чаддаггүй.
1100. Шулуун шударга, даруу төлөв, цайлган, хаашаа ч эргэхэд амархан.
0001. Үнэнч, гэхдээ дэндүү зожиг, үлбэгэр сул, өөртөө найддаг чинь хэрэг болдог.
0011. Бардам, хуурмаг зантай, зорилгодоо хүрэхийн тулд туйлбартай цуцашгүй.
0101. Найрсаг, цайлган, гэхдээ залхуу, амиа бодсон, бүтэл муутай хүн.
0010. Туйлбартай, ажилсаг гэхдээ дэндүү хажиг нийцтэй биш юм байна.

чехлы на айфон 4 купитьkorean massage dubaiоформить кредитную карту в а банкецены на радиаторы отопления биметаллические в краснодаре


Та ямар хүн бэ? (Сонжоо)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.