Хэрэв та тамхи татдаг бол муу зуршлаасаа эртхэн салахыг бодоорой. Тамхинаас гарсны дараа хvний биед гардаг эерэг єєрчлєлтийг танд дуулгая. Хорин минутын дараа — Хамгийн сvvлийн тамхиа хаяад хорин минут єнгєрсний дараа артерийн даралт буурсаар хэвийн хэмжээндээ очно. Зvрхний ажиллагаа сэргэж гарын алга болон хєлийн улны цусны эргэлт сайжирна.
Найман цагийн дараа — Цусан дахь хvчилтєрєгчийн хэмжээ хэвийн хэмжээнд очно.
Хоёр хоногийн дараа — Амт болон vнэрийн мэдрэмж сэргэнэ.
Долоо хоногийн дараа — Нvvрний єнгє засарч, арьс болон vснээс таагvй vнэр арилна.
Сарын дараа — Амьсгалахад илvv хєнгєн болж ирнэ. Ялангуяа єглєєгvvр толгой євдєж, нvд бvрэлзэх байдал арилна. Ханиалга зогсоно.
Хагас жилийн дараа — Зvрхний хэм хэвийн болно. Биеийн чадал сайжирна. Єєрєєр хэлбэл, харьцангуй хурдан гvйж, сэлэх бєгєєд биеийн хvчний ачааллыг давах чадвар сайжирна
Нэг жилийн дараа — Зvрхний титэм судасны євчний эрсдэл даруй хоёр дахин буурна.
Таван жилийн дараа — Єдєрт нэг хайрцаг тамхи татдаг байсан хvмvvсийн хувьд уушигны хорт хавдраар амиа алдах магадлал багасна.
Тамхинаас гарахад сэтгэл зvй, эмийн эмчилгээ чухал. Зарим vед мэдрэлийн цэгvvдэд зvv тавих, амьсгалын дасгал зэрэг эмчилгээний єєр єєр аргыг хэрэглэдэг. Сэтгэл зvйн нєлєєлєл нь гипнозын аргаар тамхи татах дур хvслийг нь унтраах эмчилгээ юм. Эмийн эмчилгээ нь биед vйлчилж байсан никотин болон утааны vйлчлэлийг хоргvй химийн бодис бvхий эм бэлдмэлээр орлуулан эмчлэхийг хэлнэ. Ингэснээр тамхичин хvний бие махбодийн бодисын солилцоо эргэж хэвийн байдалд ордог. Бусад аргуудыг сэтгэл зvйн болон эмийн эмчилгээтэй хослуулан хэрэглэвэл vр дvн нь улам дээшилнэ.