Мерилин Монрогийн тухай хэний ч мэддэггүй ”нууц”

Хорьдугаар зууны хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг Мэрилин Монро (Норма Жин Бейкер)-гийн амьдрал тэр чигтээ хүнийх биш, харин хүн бүхний сэтгэлд эгшиглэх нэгэн домогт дуулал мэт өнгөрсөн ажээ. Тэрбээр гайхалтай дуучин, ер бусын онцгой эмэгтэй бас ахиж хэзээ ч давтагдашгүй жүжигчин байсан билээ. Түүний амьдралын тухай олон олон баримтууд одоо ч сонирхол татсан хэвээрээ бөгөөд тэр одоо хэвлэлийн хуудаснаас салаагүй л байна.

Магадгүй Мерилин Монро бол явуулын толь бичиг байсан хэмээн дүгнэх нь ч бий. Түүний хэлсэн үг бүр тал тал тийш тархаж, түүний тухай нууцууд мэдлэг шиг л ам дамждаг байжээ. Мөн ойрын үед түүний дасгал хийж буй нэгэн зураг олны анхаарлыг ихэд татах болжээ. Энэхүү зурган дээр Монро дасгал хийж байгаа нь тухайн үедээ фитнесс байсан байна гэлцэж байна. Түүнчлэн єнєєдєр тvvний хэлсэн үгний цаана ямар их шаналал, бас эмэгтэй хүн болгонд сургамж болох их ухаан оршиж байгааг урлаг судлаачид магтан гайхаж, судлах болсон ажээ. Тухайлбал, Эрчүүдийг буулгаж авдаг байсан аргууд нь:

1. “Өөрийгөө бүдүүн гэж боддог бүсгүйчүүдэд хандаж хэлье. Чи үзэсгэлэнтэй, харин энэ нийгэм л муухай байхгүй юу.” Зөөлөн гэдэс мандтугай! Мерилин туранхай байгаагүй, гэхдээ л тэр нь өөртөө итгэлтэй байхад нь огт саад болдоггүй байсан. Байгаадаа сэтгэл хангалуун бай, өө сэвэндээ ч гэсэн итгэлтэй бардам бай. Бага зэрэг илүүдэл жин дурсамжтай үдшийг өнгөрүүлэхэд чинь шавар хаах ёсгүй. Тиймээс болзоон дээрээ идэхээс ч бүү санаа зов.

 

2.”Гэдэс дарагчийг хэн зохион бүтээдэг байна аа? Ямар ч эрэгтэй хүн төмөр сараалж тэврэхийг хүсэхгүй шүү дээ.” Чиний болзооны хувцаслалт биед маш эвтэйхэн байх ёстой. Тэгж байж л чи гэдэс дардаг дэндүү бариу трико, хэт өргөгчтэй хөхний даруулгандаа биш, сайн залууг танин мэдэхдээ анхаарлаа хандуулж чадна.

3.”Чиний хувцас чамайг эмэгтэй хүн гэдгийг харуулахуйц хангалттай бариу, гэхдээ ёс журамтай хатагтай гэдгийг чинь харуулахаар хангалттай сул байх ёстой.” Болзоонд өмсөх хувцсаа сонгохдоо, түүний төсөөлөлд зориулж жаахан хэсгийг ил гарга. Мерилин өөрийнхөө биеэр гайхуулахаас хэзээ ч эмээж байгаагүй, гэхдээ тэр хэзээ ч бүхнээ ил задгай гаргаж байгаагүй. Болзоо бүрийнхээ өмнө толинд хараад, дурлалт эрээ гайхшруулах ямар нэг зүйлээр өөрийгөө чим.

4.”Өндөр өсгийтийг хэн зохион бүтээснийг би мэдэхгүй ч бүх эмэгтэй түүнд том өртэй гэж бодож байна!” Сайхан хувцаслахаас битгий ай! Дараагийн болзоондоо эмэгтэй хүн гэдгээрээ гайхуулж, дэгжин өндөр өсгийт өмс.

5. “Би мэдрэмжийнхээ эсрэг хэзээ ч дүр эсгэж байгаагүй. Хэрэв би хэн нэгнийг хайрлавал, нүднийхээ өнгийг өөрчилдөггүй л юм бол энэ сэтгэлээ нууж чадахгүй.” Хэн нэгнийг хайрлана гэдэг зөн совиндоо итгэснийх байдаг. Өөрийнхөө мэдрэмжинд үнэнч хандаж, юуг ч битгий хүчил. Хайр чинь ундраад байвал түүнийгээ ил гаргахаас битгий зүрхшээ, зүрх чинь түүнийг түлхээд байвал биеэ дэргэд нь байлгах гэж бүү хичээ.

Б.Ангараг  www.info.mn

iphone 4 купитьgirls for sex in dubaiдам деньги в долг во владикавказеитальянские радиаторы биметаллические


Мерилин Монрогийн тухай хэний ч мэддэггүй ”нууц”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.