Би одоо 27 настай. Эгэл жирийн л эмэгтэй. Өөрийнхөө амьдралд тохиолдсон асуудлыг бичихээр шийдлээ.
Би 2008 оны 2 сард анх охин насаа үдсэн юм. Тэр үед би ямар ч бие сэтгэлийн бэлтгэлгүй байхад манай найз залуу бараг л хүч хэрэглэж байгаад унтчихсан юм. Яг л мах урагдаж байгаа юм шиг надад мэдрэгдэж аймшигтай өвдсөн. Орны цагаан даавуу цус болж манай найз залуу надаас “Чи охин хэвээрэй байсан юм уу” гэж асуусан. Урьд нь надаас хүнтэй унтсан уу? гэж асуудаг байсан ч би хүнтэй унтаж үзсэн гэж худлаа хэлдэг байлаа. Яагаад гэхлээр 25 настай хүнийг хүнтэй ойртож үзээгүй гэвэл хэн ч итгэхгүй шүү дээ. Маргааш өглөө нь миний бие маш хүчтэй өвдөж, давсаг орчмоор хүчтэй базалж, нуруу тэнийхгүй эвхэрэлдэж, орноосоо өндийж чадаагүй юм.
Миний бие нэг л бишээ. Гэтэл би тэрнээс бэлгийн замын халдварт өвчин авчихсан байлаа. Би чамаас өвчин авчихлаа гэж хэлэхэд тэр тоосон ч шинжгүй би нэг хүүхнээс авчихсан юм гэж хэнэггүй гэгч нь хэлдэг байгаа. Ингээд л би хувь тавилантайгаа эвлэрч бид хааяа нэг бэлгийн харьцаанд ордог байлаа. Хамгаалалт хэрэглье гэхээр бэлгэвчтэй байнаа гэж намайг юм мэдэхгүйгээр минь далимдуулж хуурч хүсэлээ хангадаг байсан. Тэгтэл манай найз хүүхэн бид хоёрын голоор бид орж салсан. Салсандаа ч болсон юм.
Би түүнд хайртай байсан юм уу гэхээр үгүй юм шиг… Анхны юм бүхэн хүнд эмзэг ариун нандин байдаг бололтой. Би түүнээс салаад сэтгэлээр их унасан. Уйлсан… шаналсан… Ингэж явсаар хожим нь би нэг сайхан намрын намуухан орой нандин хайртайгаа учирсан. Анх учрахдаа би юу ч бодоогүй ээ. Зүгээр л сайхан сэтгэлийн тусаар би түүнд сэтгэлийн дэм болж байсан. Гэтэл хожим нь сэтгэлээ өгчихнө гэж хэн санах билээ. Миний хайртай залууг Б гэдэг юм. Сэтгэл эмтэрч зүрх зүсэгдэж байхад тэр минь л надад хань болдогсон.
Тэр минь жирийн л нэг монгол залуу. Ажил төрөлтэй халамжтай сайн ч залуу, сайхан ч залуу. Урьд нь эр хүнд итгээд алдчихсан болохоор надад тэр хүнд итгэнэ гэдэг хэцүү байлаа. Тэр үргэлж л ажил дээр ирнэ. Хоол цай барьж гүйгээд л… Халамжтай гэдэг нь жигтэйхэн. Тэгээд бас маш гоё үнсдэг. Ажил дээр ирээд явахад нь би түүнээс салж ядаад л… Гадуур хөтлөлцөж алхаад, хамтдаа кино үзээд л аз жаргалтай байж дээ.
Бидний анхны шөнө 2009 оны 3 сард болсон. Намайг тэр дэндүү их хүссэн болохоор нь өврөө нээсэн юм. Гэхдээ одоо би ганцаараа. Яагаад гэхээр би биеэ авч явах чадваргүй болтолоо согтсон байх үед бид бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орж тэр минь надаас өвчин авчихсан юм. Тэр шөнө надад ямар ч сэтгэл хөдлөл байгаагүй яг л янхан шиг санагдсан. Намайг садар заваан энэ тэр гэж битгий бодоорой. Би өөрийгөө өмгөөлж байгаа юм биш. Урьдны залуугаас авсан өвчин маань бүрэн эдгээгүй бйасан юм билээ. Сүүлд нь би яах гэж ийм юм хийвээ гэж өөрийгөө зүхсэн. Гэтэл эмэгтэй хүн дасаж дурладаг бололтой. Аажим аажмаар түүндээ дасаж хайртай болсон. Хайртай байна гэдэг үнэхээр сайхан. Хайртай хүн нь хажууд байна гэдэг бүр сайхан. Даанч би ийм сайхан жаргалыг дааж чадаагүйдээ харамсаж сууна. Би түүндээ өвчин халдаачихсан нүгэлтэй хүн.
Уг нь их л болгоомжилж бид хамгаалалт хэрэглэдэг байлаа. Надаас хамгаалалт хэрэглэхгүй энгэр зөрүүлэхийг гуйсан хэдий ч өвчин маань сайн эдгээгүйг мэдэж байсан болохоор зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл тэр хар дарсан муухай өдөр, согтуугийн гай… Тэр минь намайг уучлаагүй ээ. Одоо би эр хүнд итгэх нь байтугай хардаг ч үгүй. Нэг хүнд нь хууртаж, нэг хүнийг нь өөрөө гомдоосон болохоор арга ч үгүй биз. Уг нь би Б-тэйгээ амьдрана хөөрхөн хүү төрүүлнэ гэж бодож явдаг байлаа. Ямар сайндаа л нөхөр болох хүн гээд л гэртээ дагуулж ирэх вэ дээ. Тэр маань надад их үнэнч байсан.
Гэтэл амьдрал санаснаар болдоггүй юм байна. Бидний салах шалтгаан тэнэг надаас болсон юм. Хэдийгээр бидний амьдрал бүтээгүй ч гэсэн би түүндээ чин сэтгэлээсээ хайртай. Цаг үргэлж хором бүр түүнийг бодож сэтгэлд минь гуниг төрдөг. Өдийд бид хамтдаа байсан бол ямар сайхан бэ? Хөөрхөн хүү хөтлөөд л гадуур хамт алхах байсандаа гэж бодогддог юм. Яг л аавыгаа дуурайсан хөөрхөн хүү. Даанч энэ зүүд шиг мөрөөдөл минь хэзээ ч бүтэхгүй болсон…
Мэдэхгүй юм даа. Магадгүй надаас салах шалтаг нь л тэр байсан байх. Эр хүн хатуу сэтгэлтэй байдаг юм билээ. Бид одоо нэгэнт салсан харин би түүнийгээ хэзээ ирэх бол гэж хүлээсээр л байна. Хааяахан хэн нэгэнд хайрлуулмаар хайрламаар санагддаг ч би дахиад алдмааргүй байна. Бас өөрийгөө хуурмааргүй байна. Яагаад гэвэл би түүндээ ухаангүй их хайртай. Нэг л өдөр тэр минь намайг гээд л хүрээд ирнэ гэж найдаад л хүлээж сууна…
/Эзэнтэй захидал/
missmn_bolod@yahoo.com