Гэлэнмаа Хандмаа гэх мэт үгсийн учир болон ялгаа

Бурханы шашины хийд дацангийн албан тушаал, боловсролын эрдмийн зэрэг, лам хүний сахил санваартай холбоотой олон үгнүүд бидний ярианд орж ирж байдаг бөгөөд хүмүүс ч мөн мэдэхгүйн улмаас хэллэгэндээ буруу үгсийг ашигладаг. Тэдгээрээс зонхилон алдаа гаргадаг үгсийн заримыг бичиж тайлбарлахыг хичээлээ.

Хүрээ хийд, дацан дахь хурал номын лам нарын ажил, албан тушаалтай холбоотой нийтлэг үгс нь:

Хамба-Хийдийн тэргүүн. Хийд дэх эд зүйл, лам нарын сургалт, лүн ван жинан тавих үйлүүдийг удирдан хариуцагч ба бичиг баримтанд гарын үсэг зурна. Цөөн ламтай жижиг хийдэд Ловон лам тэргүүлдэг.

Цорж-Хурал номын ахлагч

Ловон-Хурал номыг удирдагч. Хамбын эзгүйд хамбыг орлон бясалгал бүтээлийг удирдагч

Унзад-Хурлын уншлага, уншлагын ая эгшигийг хянан удирдагч

Гэсгүй-Хийд, хурал дахь лам нарын дэг жаяг,сахилга батыг сахиулагч

Тахилч-Хурлын бэлтгэлийг хангаж, балин тахил хийх үүрэгтэй.

Дуганч-Дуганын эмх цэгц, цэвэрлэгээ, дуган дахь эд зүйлсийг хариуцна.

Үүн дээр албан тушаалтай холбоотой нилээн олон нэрс байгаагаас дурдвал:Голч лам, Их бага унзад, Дэд хамба, Их бага гэсгүй, Тамгын лам, Ширээт лам, Дэд ширээт лам, Цаяч, Хөгжимч, Чөмгөн бүрээч, Лавайч, Хэнгэрэгч, Бүрээч, Цалинч, Харангач, Цавирч, Мэдээч, Захирагч, Чойжон, Эмч, Зурхайч, Зураач, Орчуулагч, Бичээч, Сийлэгч, Нярав, Засаг лам, Донэр, Шанзудба, Да лам, Зайсан лам, Сойвон лам, Хиа лам, Хаалгач гэх мэт албан тушаалууд байсан буюу байсаар байна.

Сахил санваартай нь холбоотой үгс:

Гэлэн-Лам хүний хамгийн дээд сахил ба ийм сахилтай эрэгтэй ламыг хэлнэ

Гэлэнма-Хамгийн дээд гэлэн сахилыг авсан эмэгтэй лам хүнийг ингэж нэрлэдэг. Цаашлаад Гэцэл, Гэцэлмаа, Гэнэн, Гэнэнмаа, гэх мэт санваартан байдаг. Сануулахад сахилтай эмэгтэй лам хүнийг Анэ гэж нэрлэдэг. Эрэгтэйг нь Лам, эмэгтэйг нь Анэ хэмээдэг.

Хандмаа гэдэг бол сахил санвааргүй ч ном үзэж судалдаг, цаашлаад бясалгалын өндөр түвшинд хүрсэн эмэгтэйг хэлдэг юм шиг.

 

Эрдмийн зэрэг, цолтой холбоотой үгсээс:

Гэвш-Буддын гүн ухааны таван боть номонд төгс суралцан, шалгалтаа амжилттай өгч дүүргэсэн хүнд олгодог цол.

Гавж- Буддын гүн ухааны таван боть номонд төгс суралцан, шалгалтаа амжилттай өгч дүүргэсэн хүнд олгодог цол.

Бусад эрдмийн зэргүүд нь:Лхарамба, Дорамба, Равжамба, Аграмба, Зэрэмбэ, Бандида гэх мэт цолууд байдаг.

Хувилгаан болон Хутагт, Ринбүчэ нар нь нэгэн том ламын тодорсон хойд дүрүүд нь юм.

Та бүхний үг нь цэцэн, үйл нь зөв болтугай.

Амжилт хүсье.

купить чехол iphonedubai girlsвсе микрозаймы в екатеринбургечугунные радиаторы отопления в россии


Гэлэнмаа Хандмаа гэх мэт үгсийн учир болон ялгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: за Огноо: 18 November 2013 Reply

мэдмээр юм заримыг нь огт мэддэггүй юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.