“ДАРХАН МИНЖ WINTER FASHION 2014” ЗАГВАРЫН ШОУ БОЛЛОО

Манай улсын арьс ширний салбарт 21 жил тасралтгүй амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Дархан Минж” ХХК өнгөрсөн Бямба гарагт томоохон загварын шоу зохион байгууллаа.

Тус загварын шоу “Blue Sky Hotel
& Tower”-т болсон бөгөөд анхны арьс шир, нэхий эдлэлийн бие даасан шоу гэдгээрээ онцлог болсон юм. Монголчууд эрт дээр үеэс ангийн арьс болон малын гаралтай арьс, шир нэхий эдлэлийг зөвхөн хувцас хийгээд ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл энэхүү арьс шир, нэхий эдлэлийг өнөөгийн орчин үеийн хэв маяг, загварын төгс шийдлийг хэрхэн оновчтой тусгаж болохыг уг шоугаар “Дархан минж”-ийнхэн харууллаа.




Тэдний гаргасан шинэ загваруудын шийдэл үнэхээр нэхий эдлэлийн гайхамшигийг тусгасан зоримог, урлагийн бүтээл гэж хэлж болохуйц харагдаж байсан нь тэнд ирсэн зочдын нүдийг хужирлаж байсан юм. Мөн шоуны тайз засал нь өвлийн хөвсгөр цасны оронд байгаа мэт уур амьсгалыг ирсэн зочидод төрүүлж байсан бөгөөд загварийн үзүүлбэрийн үеэр тайзан дээр цас оруулсан нь шоунд ирсэн зочдын гайхширлыг төрүүлж чадсан шинэлэг санаа байв. Түүнчлэн гэрэлтүүлэг, чимэглэл нь ч онцгой сайхан мэдрэмжийг төрүүл байлаа. Шоунд урлаг соёл, тайз дэлгэцийн шилдэгүүд хүрэлцэн ирж тус компанийн ирэх өвлийн ганган гоёл болсон шилдэг, шинэлэг загваруудыг үзэж танилцан, зарим нь газар дээр нь худалдан авалт хийсэн нь нэхий дээлийг урлагын бүтээл болгож, урьдын хэвшмэл сэтгэлгээг халж чадсаныг илтгэж байлаа.

Тус компани энэхүү шоугаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хэрэглэгчиддээ жил бүрийн өвлийн нэхий бүтээгдэхүүний чиг хандлагыг танилцуулж байх юм байна.

чихлыescort service in los angelesподать заявку на кредитную картуpr продвижение бренда


“ДАРХАН МИНЖ WINTER FASHION 2014” ЗАГВАРЫН ШОУ БОЛЛОО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.