Уйтгартай байдлаас залхаж байна уу? Тэгвэл ямар нэг зүйл хий. Жирийн нэг өдрийг гайхалтай өдөр болгох 10 алхмыг уншаарай.
Заримдаа хүмүүс хархны замаар амьдардаг. Цаг хугацаа урт ,уйтгартай байдал таныг залхмаар их ажил хийгээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байна уу? Оффисийн уйтгартай байдал таны бухимдуулахад хүргэх хэрэггүй. Хэрэв та уйтгартай, сулбагар байвал бусад хүмүүс ч бас тийм л байх болно.
Өдөр бүрийг гайхамшигтай болгох хүч таньд л байгаа. Гэхдээ та өөрийнхөө асуудалд хариуцлагатай байх хэрэгтэй. Магадгүй таны арга барил, албан тушаалд шинэ чиг баримжаа хэрэгтэй болсон байж болох юм. Эсвэл амралтаа авах хэрэгтэй болсон, уйтгартай өдрүүдийг хөгжөөх бяцхан зүйл хэрэгтэй болсон байж болох юм
Жирийн өдрийг гайхамшигтай болгох дараах алхмуудыг туршаад үзээрэй.
- Хэн нэгэн баатартай холбогд. Таны хийхийг хүсдэг, таны хүсдэг ажлыг хийдэг, эсвэл таны хүссэн амжилтанд хүрсэн хэн нэгнийг тодорхойл. Та түүнтэй LinkedIn-ээр холбогдох эсвэл тэдэнтэй шууд холбогд. Кофе уух санал тавьж, харилцаа холбоо үүсгэ. Тэд “үгүй” гэж хэлж магадгүй ч ихэнхдээ “тийм” гэж хэлдэг.
- Эелдэг байхад суралц. Та магадгүй хэзээ ч эелдэг занг хүлээж авч байгаагүй ч байж болох юм. Гэхдээ таньд үүнийг бүтээх хүч байгаа. Хамтран ажиллагчаа кофе уухыг урь. Хэн нэгэнд хайрцаг, ачаа бараагаа зөөхөд нь тусал. Хэн нэгний ажилд тусал. Тэгвэл тэд бага ч болов амасхийнэ. Хэрэгцээ шаардлагыг ажиглаж, түүнд нь тусал. Энэ нь таны нэр хүндэд сайнаар нөлөөлөх болно.
- Хамтран ажиллагсдадаа өсж хөгжихөд нь тусал. Хамтран ажилладаг хэн нэгэндээ, доод албан тушаалтандаа ямар нэгэн шинэ зүйл, өөрийн ур чадвар, туршлагаасаа хуваалц. Тэдний ажлын гүйцэтгэл, туршлагыг сайжруулах мэдлэг, үзэл бодлоосоо хуваалц. Энэ нь өдрийг илүү сайхнаар мэдрэхэд туслах бөгөөд сэтгэл хангалуун байхад тань ч тустай. Ихэнх хүмүүсийн хувьд бусдад зааж сургах нь хөгжилтэй зүйл байдаг шүү дээ.
- Цэцэг эсвэл бөмбөлөг худалдаж ав. Би эдгээр зүйлсийн талаар нэг их зүйл мэдэхгүй ч гэсэн хүмүүсийн царайнд инээмсэглэл тодруулдаг. Өдрийг гайхалтай болгохын тулд хэн нэгэнд эсвэл өөртөө зориулж тэдгээрийг худалдаж ав. Би нэг удаа найзынхаа оффист очихдоо тэвэр дүүрэн бөмбөлөгтэй очиж билээ. Тэр хаалгаа нээнгүүт л хөгжилтэй байдлыг бий болгож бидэнд гайхалтай дурсамжийг үлдээсэн юм.
- Онцгой өдрийн зоог зохион байгуул. Хэдэн сонирхолтой хүмүүстэй холбоо бариад тэднийг өдрийн хоолонд урь. Тэднийг хоолоор дайлангаа ярилцах сонирхолтой сэдэв бий болго. Хүн бүрээс ямар нэг шинэ зүйл сурах зорилго тавь. Та шинэ харилцаа холбоо бий болгох, шинэ үзэл бодол сонсох ч бай өдрийг илүү үнэ цэнэтэй болгох болно.
- Зорилгоо мөрөөд. Дэлгэрэнгүй бодитой байдлаар мөрөөдөхийн ач холбогдлыг бүү дутуу үнэлээрэй. Том санаа, урам зориг, шинэ нээлтийг тэднээс л олж авдаг. Чимээгүй газар олоод мөрөөдлөө үргэлжлүүл. Магадгүй амьдралаа өөрчлөх мөрөөдөл гайхалтай мөрөөдлийг ч үргэлжлүүлж болох юм.
- Оффисийн үдэшлэг зохио. Заримдаа баяр тэмдэглэх нь сэтгэл санааг өргөх шалтгаан болдог. Нэг их үнэтэй байх албагүй ч төсөөллөө ашигла. Дотоодын хандив, буянд дэмжлэг үзүүлэх гэх мэт ямар нэг ажил хийж болно. Зайлсхийхийн оронд ямар нэг зүйл хий.
- Санал тавь. Би гэрлэлтийн тухай яриагүй шүү. Гэхдээ боломж, албан тушаал ахих, салбар эсвэл түншлэл гэх мэт ямар нэг зүйл чухал байгаа эсэхийг асуу. Энэ зүйлийг асуух тов гарга. Түүнд бэлдэхийн тулд шаардлагатай зүйлсийг хий. Өөрийнхөө аргачлалд бүтээлч ханд. Татгалзаж болохгүй ямар нэг санал боловсруул.
- Хүмүүсийг мөхөөлдсөөр дайл. Яагаад заавал баярын өдрийг хүлээх хэрэгтэй гэж? Ямар нэг сайн зүйлээр оффис дээрээ түрүүлээд сьюрприз барих өдрийг сонго. Энэ нь бүхэл өдрийг гайхамшигтай болгох бөгөөд хүн бүр ямар нэг зүйл захиалж байхдаа таныг санах болно.
- Чухал амлалт өг. Би өөртөө бүрэн амлалт өгсөн үеэс л миний амьдралын хамгийн чухал өдрүүд эхэлсэн юм. Мөрөөдлийн эмэгтэйтэйгээ гэрлэх шийдвэр, миний хажууд зогсож байгаа хүүхдээ төрүүлэх шийдвэр, би анх компани байгуулах, мэргэжлийн зохиол бүтээл туурвихаар шийдвэр гаргасан цаг үеүд минь бүгд л давхцаж байв. Шийдэмгий байх нь өөрийн гэсэн үр дүнтэй байдаг. Таныг сайхан ирээдүйд хөтлөх ямар гайхалтай шийдвэрийг өнөөдөр гаргах гэж байна?