Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin, одоо 22 настай . Тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болсон талаар та бүхэндээ хүргэж байсан.
Тэрээр Лхамжавын тухай Өмнөд Солонгосын сайтад ““Lyulin-ий ээж нь 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тогоочоор ажиллаж байсан. Бага эгч нь загвар өмсөгч, том эгч нь Монголын волейболын шигшээ багийн тамирчин, нагац ах нь Монголын хошин урлагийн алдартай жүжигчин” хэмээн бичсэн байдаг.
Тэрбээр Маск продакшны жүжигчин Гэрэлцэцэгийн дүү хэмээх мэдээлэл нийгэмд тархаад буй ч таамаг төдий хэвээрээ байна.
Солонгосчууд Lyulin-ийг Монгол гүнж хэмээн нэрлэдэг байна. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ монгол гүнжийн хувийн зургуудаас хүргэе.
Ж.Цацрал