Үлбэгэр арьсанд нугалаас, цайвар арьсанд үрчлээ суухдаа амархан ажээ. Залуу хүмүүст ч хүртэл хацар нь хонхойсон, хамар, уруулын гүн нугалаа гарсан байдаг билээ.
Ийм арьсыг хэвийн арьсны нэгэн адил угаах хэрэгтэй. Тиймээс нүүрний арьсыг арчлах тусгай арчилгаа шаардлагатай юм. Нүүрээ угаасны дараа тусгай шингэн лосьоноор арчина. Сулралыг багасгах, сэргээх үйлчилгээтэй.
Өргөст хэмхийн шүүсийг бэлтгэхдээ шинэ, угаасан хальслаагүй өргөст хэмхийг үрүүрээр үрж жижиглэсний дараа шүүсийг нь шахаж авна. Эл шүүсэн дээр 10Огр архи орохоор бодож нэмнэ. Өргөст хэмхийн шүүс фосфорын хүчил, витаминууд, наалдамхай бодис агуулсан байдаг.
Энэ бүхэн хамтраад арьсыг тэтгэх, цэвэрлэх, зөөлрүүлэх үйлчилгээний сацуу толигор, илүү тунгалаг булбарай болгоно. Өглөө нүүрээ угаахын оронд лосьоноор угааж болно.
Харин нүдээ усаар угаах хэрэгтэй. Норгосон хөвөнгөөр болгоомжтой, хөнгөн арчиваас зохино. Аливаа нэгэн лосьоноор арчсаны дараа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Арьсны тэжээлийг сайжруулахын тулд курс иллэг хийх нь ашигтай.
Нүүрний иллэг нь арьсны цусны болон тунгалагийн судас, булчирхай, тэрчлэн булчинд нөлөө үзүүлнэ. Хэсэг газрын бодисын солилцоог нэмэгдүүлэх нь эд эсийн тэжээлийг сайжруулна. Нүүрний булчин арьсан доорх өөхөн давхаргын байдлыг хэвийн болгож, улбагар байдал нь багасна.
Үлбэгэр арьсанд хөрөнгөний, өндөгний шар, нимбэгний, жимсний маск, түрхэц тохиромжтой.