
• Хэрвээ тухайн хүн худал ярьж байвал түүний ярьж байхдаа хийх хөдөлгөөн маш бага байх болно. Мөн хөшүүн, гар бараг хөдлөхгүй. Хэрвээ түүний гар, хөл хөдөлж байвал нэг их том үйлдлүүд хийхгүй.
• Тантай хамт суугаад ярьж байгаа хүн худал ярьж байгаа бол ер таны нүд рүү эгцлэн харж чадахгүй.
• Тэд нүүр, хоолой, амандаа их хүрэх болно. Хамар эсвэл чихнийхээ ард талд хүрэх эсвэл маажина. Ихэнхдээ цээж, тэр тусмаа зүрхнийхээ хэсэгт гараараа хүрэхгүй.
Сэтгэлзүйн байдал ямар байдаг вэ?
• Тэд бараг сэтгэл хөдлөлөө харуулахгүй. Гэхдээ байдал гэнэт өөр болдог.
• Тэдний нүүрний хувирал,илэрхийлэл 2 зэрэг явагддаггүй. Жишээ нь, та хэн нэгэнд бэлэг өгвөл тэд баярлалаа гэж хэлчихээд харин дараа нь нүүрэнд нь инээд тодорно. Өөрөөр хэлбэл, тэд баярлалаа гэж хэлэх үед инээхгүй байх аваас үнэндээ тэд баярлаагүй л гэсэн үг.
• Хэрвээ тэр “ Би чамд хайртай” гэж хэлэхдээ нүүрээ үрчийлгэх, эсвэл хөмсгөө зангидах аваас худал хэлж байна гэсэн үг.
• Хэрвээ тэр тан руу инээж байх үед нүүр нь бүхэлдээ инээгээгүй бол тэр худал инээж байна гэсэн үг. Хүн үнэхээр инээж байвал нүд, ам гээд бүх нүүр нь бүхэлдээ инээдэг байна.
Хариу үйлдэл ямар байдаг вэ?
• Буруу зүйл хийсэн хүн ихэнхдээ өөрийгөө батлах гэж үхэн хатан тэмцдэг бол харин гэм буруугүй хүн дайралт довтолгоо хийдэг байна.
• Худал ярьж буй хүнийг байцаах үед ихэнхдээ тэд нүүр тулж чаддаггүй ба толгойгоо эсвэл биеэ заавал өөр тийш харуулдаг юм байна.
Ямар үг хэллэг их хэрэглэдэг вэ?
• Худал ярьж буй хүн асуултад хариулахдаа асуулт асуусан хүний асуусан үгийг оролцуулж хариултаа хэлдэг байна. Жишээ нь, та хамгийн сүүлд ажлаас гарсан уу гэж асуувал, үгүй ээ би хамгийн сүүлд ажлаас гараагүй гэх мэт.
• Зарим үед худал ярьж буй хүмүүс шууд үгүй гэж хэлэхээсээ зайлсхийн тойруулсан байдлаар хэлэх нь их байдаг.
• Худал ярьж буй хүмүүс таныг итгүүлэхэд хэрэггүй маш их зүйлүүдийг ярьж эхэлдэг.
• Худал ярьж буй хүмүүс өгүүлбэр дуусгахдаа дандаа нэг янзын өнгөөр нь дуусгах нь байдаг.
• Хэрвээ та тэр хүнийг худал яриад байгааг гадарлавал шууд ярианыхаа сэдвийг өөрчлөөд үз. Тэр маш хурдан яриагаа өөрчлөх ба тайван болох болно. Магадгүй гэмгүй хүн гэнэт ярианы сэдэв өөрчлөгдсөнийг гайхах болно.