Бүх цаг үеийн хамгийн үнэтэй загвар өмсөгч гэгддэг Синди Кроуфорд 47 насандаа эрчүүдийн сэтгүүлд нүцгэлж зургаа авахуулах зүрх гаргажээ. “V Magazine” сэтгүүлээс түүнд анх санал тавихад тэр огт татгалзаагүй гэнэ. Синди “Загвар өмсөгчийн ур чадварын хувьд би одоо 22 настайгаасаа ч илүү байж чадна. Гэхдээ 22 настай байх үеийн минь бие галбир эргээд ирдэгсэн бол хичнээн сайхан байх вэ. Залуудаа энэ бүхнийг мэдэж, ухаарч явсан бол үнэхээр хэрэгтэй байж” хэмээжээ.