Компьютер дээр ажиллаж байхдаа бидний 80 хувь нь буруу амьсгалдаг

photodune-205019-pretty-mature-woman-having-a-cup-of-coffee-and-using-a-laptop-s1Компьютер ширтэн, хамаг анхаарал тань дэлгэц рүү уусаад орчихсон мэт үед та хэрхэн амьсгалж байгаагаа мэдэрдэг үү. Үгүй байх гэж тааж байна. Үнэндээ бидний 80 орчим хувь нь компьютер дээр ажиллаж байхдаа, ялангуяа текст шивж байхдаа амьсгалаа хянахаа больж, буруу амьсгалдаг гэнэ. Бидний хамаг анхаарал ажилдаа төвлөрсөн байдаг тул зарим үед амьсгалаа түгжих, хэвийн бус амьсгалах нь түгээмэл тохиолддог. Бид үүнийг анзаардаггүй ч олон цагаа сууж ажилласны дараа толгой эргэх, бие тавгүйрхэх гэх мэтийн шинж тэмдэг танд илэрдэг биз дээ. Энэ бол буруу амьсгалсны үр дүн юм.
Ийм байдлаар байнга ажиллаад байвал эрүүл мэндэд багагүй сөрөг нөлөө учруулдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрэв та анзаардаг бол илүүдэл жинтэй хүмүүсийн дунд унтах үедээ амьсгал нь үе үе тасалдаж, тэгснээ гэнэт хүчтэй амьсгаа авдаг өвчин байдаг. Компьютер дээр ажиллахдаа амьсгалаа хянахгүй байх нь яг ийм өвчлөлд ч хүргэж болзошгүй гэнэ.  Ийм өвчний үед амархан ядардаг, өглөө сэрэхдээ хоолой нь хатаж хуурайшсан байдаг, ой тогтоолт муудаж, төвлөрөхөд хэцүү байдаг, толгой өвддөг, бие загатнадаг, уурлаж бухимддаг зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хэрэв та компьютер дээр олон цагаар ажилладаг бол энэ бүх шинж тэмдгийг өөртөө байна уу үгүй юу гэдгийг эргэцүүлэн бодоод, ажиллах үедээ аль болох зөв амьсгалахыг хичээж байгаарай.


Б.Сэвжидмаа

 санаторий аквалооarabic escorts dubaiприват банк оформление кредитной картызаказать сео


Компьютер дээр ажиллаж байхдаа бидний 80 хувь нь буруу амьсгалдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.