Хүүхдээ хоёр цаг харуулбал 4000 төгрөг

Нийслэлийн зарим дүүргийн цэцэрлэгийг “Уртасгасан бүлэг, ээлжийн багш” үйлчилгээнд хамруулж байгаа билээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас зарим зүйлийг тодрууллаа.

-Зарим цэцэрлэгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа юм байна. Ажлын явц хэр байна?
-Эцэг, эхчүүд амжиж хүүхдээ авах гэж ажлаасаа цагийн өмнө гарч байна. Тиймээс энэ сарын 15- наас эхлэн “Уртасгасан бүлэг, ээлжийн багш” үйлчилгээг хэрэгжүүлж байна.

Эхний ээлжинд туршилтаар Хан-Уул дүүргийн 65, 73, Баянгол дүүргийн 88, 114, Баянзүрх дүүргийн зургадугаар цэцэрлэгийг уртасгасан цагаар ажиллуулан тайлангаа гаргах гэж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 19, 33, 37, 39, Сонгинохайрхан дүүргийн 156 дугаар цэцэрлэг энэ үйлчилгээнд хамрагдсан.

Манай байгууллага судалгаа хийсний үндсэн дээр 19.30 хүртэл цагийг сунгахад эцэг эхчүүд хүүхдээ авах бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ үйлчилгээнд хүүхдийн тоо харгалзахгүй, эцэг эхчүүдийн саналыг үндэслэж байгаа.

-Уртасгасан ангид хүүхдээ явуулснаар эцэг эхчүүд илүү цагийн мөнгийг хэрхэн тооцож төлөх вэ?

-Өмнө нь цагаасаа хоцорч очсон эцэг эхчүүд цагт 3000 төгрөг төлдөг байсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цагийн төлбөрийг хямдруулж 2000 болгосон. Хүүхдээ 30 минут харуулсан бол 1000 төгрөг, хоёр цаг харуулсан бол 4000 мянган төгрөг төлнө гэсэн үг. Харин хүмүүсийн өөрсдийн боломжоос хамаарч өдөр өдрөөр нь юм уу сараар нь авна. Улсын төсвөөс санхүүжих боломжгүй учраас эцэг эхчүүдээс авсан төлбөрөөрөө багш нарын цалин, цахилгаан, хоолны зардлыг төлөхөөр тооцсон. Уртасгасан хуваарьт хамрагдаж байгаа хүүхдүүдэд жимсний шүүс, аарц, халуун хоол өгч байна.


-Цаашид цэцэрлгүүдийн тоог нэмэх боломж байгаа юу. Багш нарын хүрэлцээ хэр байна?

-Бид хотын төвийн зургаан дүүргийн тус бүр гурван цэцэрлэг, захын дүүргүүдээс нэг цэцэрлэгт энэ үйлчилгээг хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Хамгийн гол нь тухайн цэцэрлэгийн эцэг эхчүүд өөрсдөө ярилцаж тохироод бидэнд хандах хэрэгтэй. Бидний хувьд уртасгасан бүлгийн үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байгаа. Уртасгасан бүлгийн багшаар голдуу туслах багш нар ажиллаж байна. Мөн ахмад багш нартайгаа хамтран ажиллах сонирхолтой байгаа. Төгсөх курсын оюутнууд ч гэсэн багшлах боломжтой.

С.Уянга

ЗУУНЫ МЭДЭЭвсе для айфона 5sdubai escort listingдельта банк кредитная карта эволюцияреклама интернет магазина


Хүүхдээ хоёр цаг харуулбал 4000 төгрөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: ene Огноо: 20 November 2013 Reply

ene ni hotsorood huuhdee abj chadahgui guideg humuus ni ugaasa l yaduu ajilaas ni yavuuldaggui id dundaj amidarlaa avj yavaa humuus l bgaa gehed bayn bolomjtoi ni una teregtei yu ged hotsroh bilee dundaj amidraltai ulsaa ingeed l shulah chamgalah ulam l daramt uguj bh ym aa

Нэр: arai Огноо: 20 November 2013 Reply

yaaj tedend dem bolj ushuu uram taiban ajilaa hih bolomj gargah tuhai olohgui yaduuchuudiin toog l nemeh geed bh shig ushuu yaduu ailiin huuhduud tsetserlegch oldohgui yas yuman deer arai yadan l yavj bgaa oilgomoor ym baychuuda l demjij tednii huuhduudiig harah mungu avah aa l bodoh ymaaaaaaaaaaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.