Beatbox Ray: Гурван жил намайг харж, хайрлаж явсан танихгүй охиноос валентинаар бэлэгтэй захидал авсан.

Одод хайрандаа ямар сюрприз бэлдсэн бол...Гэгээн хайрын өдрийг угтаж, олны танил охид залуусаас хоёр асуултад хариулт авлаа.

1. Энэ баярыг хамгийн гоё тэмдэглэж байсан дурсамжаасаа хуваалцана уу?

2. Хайртай хүнээсээ ямар бэлэг авахыг хүсч байна вэ?

 

Мисс Б.Ханд: Надад чин сэтгэлээсээ хайртай байвал тэр л хамгийн том бэлэг

-Үнэнийг хэлэхэд, гэгээн Валентины баярыг тэмдэглэж үзээгүй ээ. Хоёр, гурван жилийн хугацаанд яг энэ өдөр эх орондоо байж чадаагүй юм билээ. Харин удахгүй болох анхны Валентины баяр маань хамгийн гоё, сэтгэлд дурсамжтай болох байх гэж бодож байна.

-Цэцгэнд их дуртай болохоор ямар ч тохиолдолд найз залуугаасаа тэвэр дүүрэн цэцэг авахыг л хүсдэг. Гэхдээ бэлгийг нэг их чухалчилдаггүй ээ. Надад чин сэтгэлээсээ хайртай байвал тэр л хамгийн том бэлэг байх. Хайрын өдрийг тэмдэглэхгүй өнгөрөөсөөр байгаад энэ тухай нэг их нухацтай бодож үзээгүй юм байна шүү. Энэ жил бас л эх орондоо байж таарах нь. Бээжинд байгаа ч, азаар ганцаараа биш. Ийм гоё баярыг сэтгэлд хоногштол тэмдэглэж үзье дээ.

 

Beatbox Ray: Тэр охин намайг гурван жил харж, хайрлаж явсан гэж бэлэгтэй захидалдаа бичсэн  

 

-Валентины баярыг анх удаа тэмдэглэж байсан үе минь их гоё, дурсамжтай санагддаг юм. Анхны болзоо, анхны хайр гээд л… Хамгийн анх би дунд сургуульд байхдаа нэгэн танихгүй охиноос бэлэг авч байсан. Тэр охин намайг гурван жил харж, хайрлаж явсан гэж бэлгэндээ хавсаргасан захидалдаа дурдсан байж билээ. Хайрын өдөр гэдэг утгаараа, тэр бэлэг нь зүрхэн хэлбэртэй шоколад байсан нь ойлгомжтой. Үнээний зурагтай сүүтэй шоколад хайлуулж хийсэн гэсэн байх аа. Захидалдаа маш олон зүйл бичсэн байсныг нь одоо ч тодхон санаж байна. Тэр үед сэтгэл маш их хөдөлсөн шүү. Бас маш их гайхсан. Ер нь л, их гайхалтай байлаа.

 

-Валентины баяр гэдэг маань өөрөө хайр сэтгэлийг илчилж байдаг учраас тэр сайхан хайрын үнэ цэнийг харуулсан их сайхан бэлэг байгаасай гэж хүсдэг. Миний хувьд, найз бүсгүй маань хайртай хүнээ юу гэж бодож, хайраа юутай зүйрлэдэг вэ гэдгийг мэдэх болохоор тэр талаасаа бэлэг зэхнэ.

 

“Нэгэн зүгт” хамтлагийн ахлагч Б.Гандуулга:

-Дунд сургуульд байхад ангийнхан маань Гэгээн хайрын өдрийг угтаж Монита зохиодог байсан. Тэгэхэд сэтгэл догдлоод л “Ямар охин намайг сонгосон бол. Юу өгөх бол” гээд л их хүлээнэ шүү, тэр өдрийг. Охид ихэвчлэн зүрхэн хэлбэртэй шоколад юмуу чихмэл тоглоом бэлэглэдэг байж билээ. Миний хувьд, өнгөрсөн жилийн хайрын баяр их дурсамжтай, сайхан болсон санагддаг. Учир нь, яг энэ өдөр “Нэгэн зүгт” хамтлагийн анхны бие даасан тоглолт тохиосон шүү дээ. Энэ тоглолтоо бид найз охин, эхнэртээ зориулж хийсэн болохоор тэр. Ийм том бэлэг барих гэж буй учраас сэтгэл догдлоод тэсэлгүй хэлчихсэн. “Хайр аа, энэ тоглолтоо чамд зориулж байгаа юм шүү” гээд л эхнэртээ зүрх сэтгэлийн үгтэйгээ хамт илчилсэн. Бусад гишүүд маань ч гэсэн, найз охиддоо дуулгасан байна лээ.

-Мэдээж хэрэг, хайрын баяр юм чинь зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэдэг. “Наран” дэлгүүрт янз бүрийн хэлбэртэй шоколад жил бүр худалддаг шүү дээ. Би бэлэг сонгохдоо элдэв зүйл бодоод байдаггүй. Ер нь, боломжоороо л аятайхан бэлэг бэлтгэхийг хүсдэг. Учиргүй үнэ цэнэтэй, янз бүрийн чимэг хачиртай гэхээсээ илүү тухайн хүний сэтгэл шингэсэн бэлэг байвал юу ч өгсөн яахав дээ. Тэгээд ч би нэг их романтиз хүн биш. Удахгүй болох хайрын өдрөөр эхнэртэйгээ хамт аятайхан ресторанд хооллож, уламжлал болсон шоколадаа бэлэглэх байх. Үүнээс өөр зүйл ёстой бодож амжаагүй юм байна.

 

Р.ЕСҮЙ /Үндэсний мэдээ/продвижениепродвижениеaracerвзломать пароль вконтакте онлайн бесплатноаквалоо ценыбанковские вклады гкplay casino gamesdubai escorts reviewsgolden riviera casinoSlot games ukльвы серенгетиклубные танцы марьинооформить кредитную карточку без справки о доходахзаповедник нгоро нгоротуры в танзанзаповедники нгоронгорокредиты малому бизнесу альфа банкaltezza travel teamrussian into englishновые штрафы гаичугунная посуда москваидеи дизайна ванной комнаты фототелефон консультации налоговойнаполнение сайта контентомдом по канадской технологии форумвлияние электромагнитного излучения на человекаодноэтажные каркасные дома проекты


Beatbox Ray: Гурван жил намайг харж, хайрлаж явсан танихгүй охиноос валентинаар бэлэгтэй захидал авсан.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex