People сэтгүүлээс 2013 оны хамгийн тачаангуй эрийг тодруулжээ. Ноднин Ченнинг Татум тэргүүлсэн бол энэ удаад түүнийг Адам Левин гүйцэж түрүүлсэн байна. Левин энэ тухай дуулмагцаа багагүй гайхсан мэт төрх гаргасан ч таатай санагдаж байгаагаа нуусангүй.
“Уг нь би хөгжимчин болохоор “Грэмм”-ийн шагнал юмуу цомог гаргахыг л илүү хүсдэг л дээ. Гэхдээ намайг хамгийн тачаангуй эрээр нэрлэсэнд гэнэтийн мөртлөө таатай санагдаж байна. Эхэндээ тоглоос хийж байна л гэж бодсон. Тэгтэл тоглоом биш байжээ” гэж Адам Левин хэлсэн байна.
34 настай Адам Левин йогоор хичээллэдэг гэнэ. Тэр одоо л гэрлэхээр хэмжээнд хүртлээ нүд тайлж, амьдрал ойлгосон гэж бодож буй тул загвар өмсөгч Бехати Принслид гэрлэх саналаа тавьчихаад байгаа гэнэ.
Р.Гэгээ