Францын алдарт яруу найрагч Жан Кокто 1936 онд Япон орноор аялаад маш өндөр сэтгэгдэлтэйгээр эх орондоо иржээ. Тэр энэ орноос 3-н “сувд” олсон гэнэ. Кабуки театр. Сумогийн барилдаан. Хамгийн гайхалтай буюу Кихару, гейша эмэгтэй. Японоор бол энэ нэр нь “Цэцэглэж буй хавар” гэсэн утгатай .
Гейшатай учирсан учрал нь яруу найрагчийн сэтгэлд, урт удаан хүлээсэн хавар ирэх мэт санагдсан гэдэг. Ижил хүйстэн тэрээр эмэгтэй хүнд хэзээ ч ийм их анхаарал хандуулж байгаагүй гэнэ. Гейша, яруу найрагчид эмэгтэй хүний гуа сайхан бие, оюун санааны олон талт шинжийг нээн өгчээ. Ямар ч эр хүн өөртөө ийм “сувд”-тай байхыг хүсдэг. Тэгвэл түүхэнд өөрийн ул мөрөө яруу найраг, уран сийлбэрээр үлдээгээд зогссонгүй хүчирхэг хүйстний оюун ухаанд шингэж чадсан гейшагийн нууц нь юунд байна вэ?
“Гейша” гэдэг үгийг хөрвүүлэхэд урлагийн хүн гэсэн утгатай. Үзэсгэлэн гоог байгаль ховорхон заяадаг атал үргэлж нууцлаг, дур булаам харагдана гэдэг нь амьдрах урлагт суралцсаны үр дүн. Магадгүй танд ийм ямар ч авьяас заяагдаагүй мэт санагдаж болох ч, “сувд” нь солонгорсон өнгөөрөө бүгдийн нүдийг булаадагч энэ гоо үзэсгэлэн нь өнгөлж зүлгэсний дараа л бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: монголын хамгийн анхны эротик гоо зүйн сэтгүүл “Үдшийн шивнээ” хуулбарлахыг хатуу хориглоно.
“Мисс.мн” сайт нь албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авч тавив.