Үс засалт нүүрний хэлбэрийг дагадаг

69603091Үс засалт, хэв маягийг өөрт тохируулан сонгож чадсан эмэгтэй наснаасаа 30 хувиар илүү залуу хөөрхөн харагддаг гэж гоо сайхны мэргэжилтнүүд тодорхойлжээ.

Тэгэхээр үс засалт нь зүгээр нэг хэн нэгнийг дууриах бус гагцхүү таны дүр төрх, имижтэй зохицож байх учиртай аж. Үс засалт нь эмэгтэй хүний зан чанарын онцлогийг харуулдаг гэх нь ч бий. Тэгэхээр үсээ засуулахдаа зөвхөн нүүрний хэлбэр төдийгүй олон талаас нь бодох шаардлагатай юм.

Эрүү болох хуйхны ирмэг нь дугуй хэлбэртэй, том хацартай, дэлдэн чихтэй бол дугуй хэлбэрт харагдана.

- Урт үс эрүүг урт харагдуулдаг тул илүү дугуй царайтай хүнд зохимжтой. – Богино үстэй бол арагш нь самнаж байгаарай.

- Дух, хацрын далдалсан үсний засалт нүүрний хэлбэрийг нарийхан, урт харагдуулдаг. – Өргөн нүүртэй бол үсээ хагалж самнах, чихнийхээ араар хийх хэрэггүй.

- Буржгар, долгиолсон үс бараг хүн болгонд зохидог. Үсээ буржийлгах хамгийн энгийн бөгөөд гэм хоргүй арга бол бигужээр ороох юм. Ахимагдуу насны эмэгтэйд хүртэл ийм үс зохидог. Гэхдээ хэт урт бол тохиромжгүй шүү. – Шанаархаг эмэгтэйчүүд үсээ задгай тавих нь илүү зохимжтой. Гэхдээ мөрөө хүрсэн урттай байвал зүгээр.

- Том шанаатай бол шулуун хими тохирно. Ийм төрхтэй эмэгтэйчүүд үсээ хэт богино тайруулах, өтгөн чёлка гаргахад шанаа нь улам товойж харагддагийг санах хэрэгтэй. – Зууван царайтай бүсгүйчүүд үсээ аль болох хойш нь самнаж бай. Үсээ халимаг шиг бүр богино засуулсан ч ийм төрхөнд зохино.

чехлы для iphone 5 cindependent girls escortsзайм быстро займполотенцесушитель купить италия


Үс засалт нүүрний хэлбэрийг дагадаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.