Англи хэлийг хэрхэн үр дүнтэй сурах вэ? Англи хэл сурах маш олон төрлийн аргууд байдгаас оюутнууд хамгийн үр дүнтэй аргыг үргэлж л хайж байдаг боловч суралцагч бүрт тохирох, ганц үгээр илэрхийлэгдэх арга барил байхгүй нь харамсалтай. Гэсэн хэдий ч тус болж чадахуйц хэдэн зөвөлгөөг дор хүргэж байна.
БИЕ ХАЛААЛТ
Сагсан бөмбөг болон бусад бүх төрлийн спортыг хичээллэхийн өмнө бид бүгд бие халаах дасгал хийдэгийн адилаар Англи хэл сурахад тань бие халаалтын аргууд танд туслах болно.
Үгсийн сангаа идэхижүүлэх:
Тухайн өдрөө бичих гэж байгаа сэдвийн дагуу маш товчхон бодох эсвэл ярих байдлаар үгийн сангаа идэхижүүл. Жишээ нь: Хэрэв та Vacation /Амралт/ сэдвийн дагуу эссе, зохион бичлэг бичих гэж байгаа бол та сүүлийн амралтаараа юу хийж амарсан, хэзээ амралтаа өнгөрөөсөн, юу нь хамгийн их таалагдсан эсэх талаар хэсэг хугацаанд бодох хэрэгтэй. Энэхүү энгийн дасгал нь таны тархийг тухайн тодорхой нэг сэдэвийн дагуу суралцахад таны тархийг бэлтгэж өгөх юм.
Дуу дуулах:
Хичээл эхлэхээс өмнө эсвэл Англи хэлээ давтахаар суухын өмнө та өөртөө зориулан Англи хэл дээр дуу дуулаад үзээрэй. Өөрийнхөө хамгийн сайн мэддэг, утгыг нь бүрэн гүйцэт ойлгосон дууг сонгох хэрэгтэй. Энэ хөгжилтэй арга нь таныг төвлөрөхөд тусална. Англи хэл сурахад хамгийн чухал нь тайван байдалд, хичээлдээ төвлөрөн бэлэн болсон байх хэрэгтэй. Дуу дуулахаас гадна богино хэмжээний харилцан яриа эсвэл хөгжилтэй тоглоом зэрэг байж болно.
Шивэх:
Ширээнийхээ ард суугаад Англи хэл сурах гэж байгаа бол, эхлээд маш богинохон бичлэгийг компьютертаа шивж оруул. Сэдэв нь юу ч байж болно. Өдрийг хэрхэн өнгөрөөдөг, найз нөхөд, гэр бүл, сонирхол хобби гэх мэт. Хамгийн чухал нь шивэх үйлдэл нь биет үйл ажиллагаа байдаг тул үүгээр дамжуулан тархины клиник үйл явцыг идэвхижүүлэхэд дэмжиж өгнө.
Мянган үгс:
Нэг зургаар мянган үгийг илэрхийлнэ гэсэн Английн хэлц үг байдаг. Тархины бүтээлч сэтгэлгээг ажиллуулах замаар зураг болон бусад төрлийн дүрслэлийг тайлбарлан хэлэхийг оролдоод үз. Энэ дасгалыг мөн үгийн сангаа идэвхижүүлэх дасгалтай хослуулан хэрэгжүүлж болно.
Дээрхи аргууд нь зөвхөн бие халаалтын дасгалууд тул та Англи хэл сурахаар ширээний ард суух бүртээ ер нь хаа ч байсан гэсэн туршиж үзээрэй.
Харин одоо Англи хэлийг амжилттай сурахад зориулагдсан энгийн зөвлөмжүүдийг хүргэе. Хоёр долоо хоногийн дотор үр дүнг нь та гайхах болно.
- Өдөр бүрийн хичээл зүтгэл.
Англи хэл сурахаар шийдсэн л бол өдөр бүр хичээллэн давтаж байх хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй! Долоо хоногт 2 цаг хичээллэснээс өдөр бүр 30 минутыг хэл сурахад зарцуулсан нь дээр. Богино боловч уйгаггүй хөдөлмөрлөх нь урт хугацааны, өндөр төлбөртэй, сунжирсан сургалтаас илүү үр дүнтэй. Учир нь өдөр бүр хичээллэх нь таны тархийг сэргэг байлгаж мэдээлэл хүлээн авах, тогтооход тусална.
- Өөр өөр арга барилууд.
Хэл сурахад нэг л төрлийн арга барилуудыг хэрэглээд байх нь мэдээж уйтгартай тул шантрахад хүргэж болзошгүй. Өөрийнхөө тархийг бүрэн ажиллуулахын тулд олон төрлийн аргуудаас оролдож үз. Жишээ нь: Шинэ үг цээжлэх бол ахин дахин уншаад хараад байхын оронд үгийн сүлжээ зохиох, зурган дээр ашиглан тайлбар хийх, дор хаяж 5 удаа өөр өөр газар бичих гэх мэт аргуудыг ашиглах. Олон үйлдэл хийх нь цээжилж буй шинэ үгийг таны тархинд хадаасаар хадахтай адил үр дүнтэй.
- Найз нөхөд.
Англи хэлийг найз нөхөдтэйгээ хамтран сурах нь таны төсөөлж байгаагаас ч илүү үр дүнтэй. Дасгал ажил, харилцан яриа гээд бүгдийг Англи хэл дээр давтан, бие биенийхээ ойлгохгүйг тайлбарлан хэлэх замаар суралцах.
- Сонирхол.
Англи хэлийг та уйтгартай замаар хүчээр сурч болохгүй. Тиймээс та өөрийнхөө дуртай, сонирхолтой магадгүй ажилтайгаа холбоотой сэдвийн дагуу судлан суралцах хэрэгтэй. Учир нь хэл суралцаж байгаа боловч хажуугаар нь та өөрт хэрэгтэй, шинэ мэдээллүүдийг олж авах тул та өөрийн мэдэлгүй улам их хичээл зүтгэл гаргах болно. Нэг л мэдэхэд Англи хэлэндээ сайжирснаа мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна.
Ингээд танд амжилт хүсье
Бичсэн: Б.Халиун
http://esl.about.com/od/intermediateenglish/a/study_english.htm
http://freebirdenglish.blogspot.com