2050 он гэх Монгол мөрөөдөл ба 30 жилийн дараахь дэлхий

b2c94aab6a3515a7greatБи өөдрөг хүн. Дэлхийн хүн ам 2050 онд 9 тэрбумд хүрэх гэнэ лээ. Яахав дээ. Сүртэй юм биш 9-ийн ард 9 тэг. Бэлгэдэлтэй сайхан л тоо санж. Тэр үед монголчууд маань одоо байгаагаасаа хоёр дахин өсч долоон саяд дөхөх юм гэсэн. Тяньжин хотын дайд хүрэх юм гэнэ. Дэлхий хүн амаа цөөлөх гээд ядаж байх энэ үед бид хүн амаа үржүүлэхээр зүтгэнэ. Сайхаан сайхан. Монголчууд маань өнөөдөр дунджаар 68 насладаг бол 2050 онд 85 болох гэнэ. Японы түвшинд очих нь. Харин нэг хүнд ногдох ДНБ-ний 55 мянган ам.долларт хүрч өнөөдрийн Сингапурын түвшинд хүрнэ. Тэгэхээр та өөрийгөө 36 жилийн дараа өнөөдрийн сингапур иргэдийн амьдралаар амьдрах юм байна гэж төсөөлөөрэй.
Сайхаан, сайхан. Хүүхдүүд маань тоглох Дисней парктай, хүссэн газраа очоод бассейнд сэлдэг, ажлаа тараад дэлгүүр хэснэ. Мэдээж хулхи барааг хилээрээ давуулахыг хориглочихно. Залуучууд маань феррари унаад л. Дэлхийн улс орнууд бидэнд бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэж оочерлоод л. Харин бид хариуд нь зөвхөн сайныг нь л авна, чанар энэ тэр гэж голж шидээд. Өө бас нэг чухал зүйл гэвэл айл бүр гадаадаас үйлчлүүлэгч авч ажиллуулна. За үүнийг чинь бид биш юмаа гэхэд бидний хүүхэд үзнэ гэж төсөөлөөд өнөөдрөөс эхлээд үндэс суурийг нь тавья хэмээн манай Ерөнхийлөгч уриалсан шүү.
Ингээд найз нөхөддөө ярьсан чинь “Сэрчихгүй бол сайхан зүүд” гэх нь цөөнгүй байсан ч сайнаар хүлээж авах нь ч байна билээ. Гэхдээ 2050 онд за бид ийм болдог юм байж дэлхий чинь ямар болох вэ гэж төсөөлж үзсэн үү хэмээн асуух хүн ч олон таарсан учраас 2050 онд нээрээ дэлхий ямар байх юм бол гэдгийг зарим эх сурвалжаас хайж үзлээ.

2050 он гэхэд хүн амын хэт олшролоос болж дэлхий сүйрэх үү?

Олон тооны судлаач  дэлхийн цэвэр ус 17 жилийн дараа, газрын тос 30 жилийн дараа дуусч, одоо хэрэглэж байгаагаас хоёр дахин их хүнс шаардлагатай болох нь гэж үзэж Францын хүн ам зүйн төвийнхөн 2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум 701 саяд хүрнэ. Гэтэл долоон тэрбум байхад байгалийн баялаг нь арай ядан хүрч буй. Шатахуун, ус, хүнсний бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам нэмэгдсээр л байна. Экологийн байдал  мөн жил ирэх тусам муудаж, хэдэн мянган жил мөсөн уул болон оршиж байсан гол мөрнүүд хайлж, агаар, ус, хөрсний бохирдлын хэмжээ санаанд багтамгүй болсон тухай ч бичиж. Хэрэв одооноос л яаралтай арга хэмжээ авахгүй бол бидний үр хүүхэд хямдрал зарласан зах шиг чихэлдэж, багтаж ядсан нөхцөлд өлөн зэлмүүн амьдрах нь.
Хятадын Куньмин хотын их сургуулийн багш, профессор Ван Льюнг “Эх дэлхийгээ аваръя” нэртэй шинэ байгууллагын гишүүн. Энэ байгууллын гишүүд нь дэлхийн хүн амын өсөлтийг хяналттай, хязгаартай болгохын төлөө үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гол нь хүн амынхаа өсөлтийг тогтоон барьж чадсан Хятадын туршлагыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх ёстой гэж тэд үздэг. Вань Льюнг нь “Бид яаралтай арга хэмжээ аваагүй бол Хятадын хүн ам өнөөдөр таван тэрбум болох байлаа. Гэвч “Нэг айл нэг хүүхэд” гэсэн хөтөлбөр, хатуу торгууль, хямд бэлгэвч нь гайхалтай үр дүн авчирсан” гэж байна.

Үүний дээр нанхиад иргэдийн тоо нэмэгдэх нь дэлхийн гол аюул гэж олон улс үзэж байгааг Хятад ихэд дургүйцдэгийг энэ байгууллагын эрдэмтэд нуухгүй байна. Хонконгийн судлаач Ричард Чон “Хятадын хүн ам тэрбум 350 сая хүрсэн нь үнэн. Гэтэл хүн амын өсөлтийн эрчим нь 0,49 хувь байна. Энэ бол дэлхий хамгийн багад орох үзүүлэлт. Гэтэл Энэтхэгт тэрбум 212 сая хүн амьдарч байгаа бөгөөд төрөлтийн тоо нь Хятадынхаас гурав дахин их байна. Тэгэхээр манай хоёрын хэн нь дэлхийд илүү аюултай байна вэ?” гэж асууж байна.
Дэлхий нийтийг Афри­кийн хүн ам зүйн асуудалд огт анхаарахгүй байна гэж дээр нэр гарсан байгууллагын эрдэмтэд уурлаж буй гэнэ. Африкийн орнуудын төрөлтийн түвшин дэлхийд хамгийн өндөр. Жишээлэхэд, Нигерид гэхэд л эмэгтэй хүн дунджаар найман хүүхэд төрүүлдэг. Энэ мэтээр үргэлжилсээр байвал 2050 онд дэлхий дээр амьдарна гэдэг хүн пиг чихсэн автобусанд сууж явахтай адил болж хувирна. Үүний дээр анагаах ухаан эрчимтэй хөгжиж байна, дэлхийг хамарсан ноцтой дайн дэгдэлгүй олон жил болсон, хүний дундаж наслалт эрс нэмэгдсэн. Тэгэхээр дэлхий дээрх хүний амьдралын нөх­­цөл сайжрах нь эргээд дэл­хийг сөнөөх байдалд хүргэж магадгүй гэдгийг тус байгууллагыг эрдэмтэд анхааруулжээ.

Одоогийн байдлаар НҮБ-аас гаргасан статистик мэдээ­нээс үзвэл тэрбум гаруй хүн өлсгөлөн байна. 2050 онд бүгд өлсөхгүй амьдардаг болгоё гэвэл хөдөө аж ахуйн бүтээмжийг 70 хувиар өсгөх шаардлагатай. Ер нь, хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангалттай түвшинд хангахын тулд дэлхийн хэмжээтэй өөр нэг гарагийг колончлон эзлээд ашиглаж эхлэхгүй болж удахгүй дэлхийг хамарсан өлсгөлөн эхлэх гэнэ. Дээр нь дэлхийн хэмжээнд хүн амын дийлэнх хэсэг нь томоохон хотуудад амьдрахыг илүүд үзэн, тийш тэмүүлж байгаа болохоор тариа, ногоо тарих хүн эрс цөөрсөн. Цэвэр усны хэрэгцээ нь хүн амаасаа хол давсан хэмжээгээр өсөн нэмэгдэж буй. Энэ бол хоол, хүнс дутагдахаас илүүтэй ноцтой асуудал. Учир нь хүн хоолгүйгээр сар гаруй амьд явж чаддаг бол усгүйгээр дээд тал нь гурав л хоног тэсдэг. 2030 он гэхэд дэлхийн хүн амын тэн хагас нь ундны усгүй болно. Улмаар далайн усыг уух хэмжээнд хүртэл цэвэршүүлэхэд жил болгон 200 тэрбум ам.доллар зарцуулдаг болох аж.

Харин шатдаг хий ба газрын тосны нөөц 2047 он гэхэд дуусах бол хэрэглээ нь дөрөв дахин нэмэгдэнэ. Дууссаны дараа юу болохыг таахад ч бэрх.
Америкийн эртэмтэн Жеймс Мартины тооцоолс­ноор 2100 он гэхэд дэлхийн хүн ам 20 тэрбумд хүрнэ. Гэхдээ асуудал хүн амын тоонд биш харин чанарт байгаа гэнэ. Ядуу орнуудад төрж байгаа хүүхдийн тоо нь баян орнуудынхаас хамгийн багадаа л 10 дахин их. Энэ чигээр үргэлжилвэл ядуу орнууд нь дайн тулаанаар сүрдүүлэг хийж байгалийн баялгийг ашигласнаас ногдол хувь шаардаж эхэлнэ. Одоо ингэж сүрдүүлээд эхэлчихсэн. Жишээ нь Хойд Солонгос. Цөмийн зэвсэгтэй болчихоод түүгээрээ далайлгаж байгаад  хүнсний тусламж аваад эхэлчихсэн. Энэ мэтээр яваад байвал ядуу орнууд нь хүн амаа тэжээхэд биш эхлээд цөмийн зэвсэгтэй болоход голлон анхаарч эхлэх дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй.  Яваандаа НҮБ нь Африкийн орнуудын төрөлтийг хязгаарлах зорилгоор эмч нараас бүрдсэн тусгай ангиудыг оруулдаг болж ч болзошгүй. Хятад ирээдүйд дэлхийд ноёлдог улс болно гэдэгтээ бат итгэлтэй байгаа бөгөөд бэлтгэл ажлаа хийгээд эхэлчихсэн. Африкт гэхэд л үр тогтоох боломжгүй болгох хагалгаа хийлгэсэн айлуудад мөнгө тараах, бэлгэвч үнэгүй түгээх ажлаа эхэлчихсэн.  Яваандаа нэг айл нэг хүүхэд гэсэн хөтөлбөрийг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх замаар дэлхийд ноёлох дардан замаа бэлдэх байх гэж зарим судлаач үзэж байна.

Өөдрөг үзэл

Алдарт экологич Ломборг Бьёрн бол харин эсрэгээрээ өөдрөг үзэлтэй нэгэн. Түүнийхээр нефть, хийн нөөц хэзээ ч үгүй болохгүй. Нөөцөө ашиглаж дуусахаас өмнө технологийн шинэчлэлээр эд­гээрийг ашиглахаа зогсоох магадлалтай. 1949 оноос хойш дэлхий дээрх өлсгөлөнгийн түвшин 45 хувиас 18 хувь хүртэл буурсан. Хэдийгээр ой модыг хайр гамгүй ашиглаж байгаа ч ургуулж тордох нь үүнээс ч илүү байгаа гэсэн. Мөн оршин буй байгаль дэл­хийгээ хордуулах үзэгдэл эх, дэлхийн бохирдол сүүлийн 20 жил эрчимтэй буурч бай­гаа учраас  бид 2050 онд гайхалтай ертөнцөд амьдар­саар байх болно гэнэ. Ирээдүйг судлагчид ийм дүгнэлтүүд хийж. 30 жил гэдэг тийм урт хугацаа биш учраас уншигч та 2050 онд тавтай зочлоорой.

Эх сурвалж: www.assa.mn

чехлы на айфон 5elite dubai escort agencyсколько делается кредитная карта в альфа банкеповышение продаж в интернет магазине


2050 он гэх Монгол мөрөөдөл ба 30 жилийн дараахь дэлхий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex