Бэтмэн Супэрмэн хоёр уулзаад, шоронд дуусчээ

06c5e3f4fcf21fd3e7ccc45ca267a5d8_LЛОНДОН. /Би-Би-Си/. Хулгай, мансууруулах бодисын хэргээр баригдан хоригдож байгаа нэг этгээдийг Бэтмэн бен Супэрмэн гэдэг ажээ. Супер баатрын нэр давхар орсон түүний сонирхолтой нэрийн талаар нийгмийн сүлжээнүүдээр ярьдаг байсан юм.

Нийгмийн сүлжээгээр шоглуулан ирсэн 23 настай Бэтмэн бен Супэрмэн нь Сингапурын шүүхийн шийдвэрийн дагуу 33 сарын хорих ял эдэлж байгаа аж. Тэрбээр дэлгүүрээс мөнгө хулгайлахын сацуу ахынхаа банкны картыг ашиглан бэлэн мөнгө гаргаж авсан байна.
2008 оны тавдугаар сард Сингапурын иргэн Бэтмэн бен Супэрмэний үнэмлэхийн зураг нийгмийн цахим сүлжээгээр таржээ. Энэ зургийг 30 удаа интернэтэд тавьж, түүний нэрийг 15 мянга гаруй твит түүний нэрийг дурдаж, Фэйсбүкийн фэн хуудас хүртэл нээгдсэн байв. Энэ фэйсбүк хуудсыг 11 мянган хүн дагасан байжээ.
Бэтмэн бин Супэрмэний гэр бүл Индонезийн Жава арлаас гаралтай бололтой. Учир нь уг арал дээр Супэрмэн хэмээх нэр өргөн тархсан байдаг аж.

 

Санскрит хэлний “Су” гэдэг язгуурыг индонез хэлнээ угтвар хэлбэрээр өргөн ашигладаг байна. Тус улсын ерөнхийлөгч нарын нэр хүртэл “Су” угтвартай байдаг билээ. “Бен” гэдэг нь араб хэлний “тэрний энэний хүү” гэсэн утгатай үг тул Бэтмэний эцгийг Супэрмэн гэдэг болох нь гарцаагүй болж байна.

 

Л.Урангуа МОНЦАМЭсумки для макбукаyoung asian escortвертикальные радиаторы отопления цена


Бэтмэн Супэрмэн хоёр уулзаад, шоронд дуусчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Нэр: Anonymous Огноо: 24 November 2013 Reply

төрцөн од байншд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.