Чадварлаг бизнесменүүдийн 9 чанар

Хүн бүрээс ямар сайн зүйлийг харж болох вэ? Энэ бол мөнгөний тухай биш юм.
Сайн бизнесменүүд мөнгө олж чаддаг. Чадварлаг бизнес эрхлэгчид маш их мөнгө олдог.

Гэхдээ чадварлаг бизнесменүүд мөнгөнөөс ч илүү үнэ цэнийг бүтээдэг. Тэд тайлан мэдээн дээр харагддаггүй цөөн хэдэн ур чадваруудыг эзэмшсэн байдаг боловч ажилчдынхаа амьдрал ахуй, тухайн салбар болон нийгэмдээ маш том нөлөө үзүүлж чаддаг.

Тэгвэл чадварлаг бизнес эрхлэгчдийн дараах 9 чанарыг дурдаж байна:

1. Тэд бусдын амжилтаас ч аз жаргалыг олж чаддаг5 Чадварлаг бизнесийн багууд бусдыг аз жаргалтай болгоход бэлэн байдаг хамгийн чадварлаг гишүүдтэй байдаг учраас бизнест ялдаг. Чадварлаг багууд бие биендээ тусалдаг, өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг мэддэг, хувийн зорилгыг умартан бүх зүйлсэд амжилт авчрах багийн үнэт зүйлийг бий болгодог.

Тэгвэл хандлага хаанаас гарч ирдэг вэ?
Таниас – Агуу бизнес эрхлэгч бүр “Та бусдын амжилтаас аз жаргалтай байх сонголтыг хийж чадах уу?” гэж асуувал “тийм” гэж хэлэх байсан.

2. Тэд шинэ туршлагыг эрэлхийлж байдаг: Шинэлэг байдлыг эрэлхийлэхээс хялбархан залхаж, өөрийгөө шинэ үйл ажиллагаанд сорьж үзэх нь мөрийтэй тоглох, хар тамхины наймаа, онгоцноос шүхэргүйгээр үсрэхтэй холбогддог гэж хүмүүс боддог.

Гэхдээ шинэлэг байдлыг эрэлхийлэх нь нас ахихын хирээр эрүүл, аз жаргалтай байлгадаг зүйлсийн нэг юм. Хэрэв та шинийг эрэлхийлэгч, сониуч занг тэвчээртэйгээр хослуулж чадвал зөвхөн өөрийнхөө хувьд ч биш нийгэмд бүхэлд нь үр ашгаа өгөх зүйлийг бүтээх болно.

Амжилт олохын тулд та ямар нэг шинэ зүйл туршиж үзсэн бол, ирээдүйн талаар ямар нэг төсөөлөлтэй байгаа бол өөрийгөө өдөөх хүчин зүйлийг зохицуулах чадвартай байх хэрэгтэй. Энэ бол амжилттай бас  чадварлаг бизнес эрхлэгч бүрийн мэддэг зүйл.
Түүнчлэн өөрийнхөө дотоод шинэлэг байдлыг ч эрэлхийлдэг байх хэрэгтэй. Та ийм байж чадсанаар илүү эрүүл, олон найзтай, амьдралд сэтгэл хангалуун байх болно.

3. Тэд ажил, амьдралын тэнцвэрийн талаар боддоггүй, зөвхөн амьдралын талаар л боддог: Бидний төсөөллийн буюу билэг тэмдгийн гэмээр ажил-амьдралын хил хязгаарыг баримтлах бараг л боломжгүй байдаг. Яагаад? Та бол та шүү дээ. Таны амьдрал таны ажилтай адил таны ажил бол таны амьдрал.. Таны гэр бүл, найз нөхөд, сонирхол таныг хэн бэ гэдгийг илтгэх бүх зүйлс учраас тэдгээрийг салгах боломжгүй юм.

Чадварлаг бизнесменүүд ажлаа орхигдуулах аргын оронд гэр бүлээ оролцуулах аргуудыг олдог. Тэд өөрсдийн өдөр тутмын бизнесийн амьдралдаа сонирхол, хобби, хүсэл мөрөөдөл, хувийн үнэт зүйлсээ багтаах аргуудыг олдог.
Хэрэв та тэгж чадахгүй байгаа бол та амьдраагүй, зүгээр л ажиллаж байна гэсэн үг.

4. Тэд бусдыг маш сайн ойлгодог: Та хийхэд хэцүү ямар нэг цоо шинэ зүйл бүтээгээгүй л бол таны бизнес одоо байгаа хэрэгцээнд тулгуурлан ажил гүйцэтгэх эсвэл асуудлыг шийдвэрлэх байдал дээр тулгуурлана гэсэн үг.
Та өөрийгөө бусдын оронд тавьж бодох чадваргүй бол хэрэгцээ эсвэл асуудлыг тодорхойлно гэдэг боломжгүй зүйл юм. Энэ бол чадварлаг бизнес эрхлэгчийн шинж чанар.

Гэхдээ чадварлаг бизнесменүүд өөрсдийгөө ажилчдынхаа оронд тавьж чаддагаараа бусдаас нэг алхмын өмнө явдаг.
Амжилт бол дээшээ чиглэж байгаа зураас төдий зүйл биш. Амжилт бол тойрог. Таны бизнес хичнээн өндөр зэрэглэлийнх ч байсан гэсэн таны хувиа хичээх байдал, өндөрт нисэх хүсэлт тань ажилчдын тань нуруун дээр ачаа болж очдог.

5. Тэд өөрсдийгөө батлах ямар нэг зүйлтэй байдаг: Маш олон хүн бусад хүмүүсийн хийж байгаа зүйлийг буруу гэж батлахыг хүсдэг. Энэ бол маш том өдөөгч.

Чадварлаг бизнесменүүдэд өөрсдийг нь хөтөлдөг ямар нэг гүн гүнзгий эсвэл хувийн зүйл байдаг. Чин зорилго, үүрэг амлалт, үнэнч байдал нь бүх хүмүүсийн хувьд хамгийн чухал хүн гэдгийг батлах хүслээс төрдөг.
Энэ бол та.

6. Тэд ажлын долоо хоногт заавал 40 цагаар ажиллахыг зөвшөөрддөггүй.: Долоо хоногт 40-с илүү цагаар ажиллах нь бүтээмжийг бууруулдаг болохыг судалгаагаар нотолсон байдаг.

Амжилттай бизнес эрхлэгчид ухаалаг ажилладаг боловч бизнесийн өрсөлдөөнөөс гадуур ч ажиллаж чаддаг.

Таниас илүү ухаантай, илүү авъяастай хүн үргэлж байдаг. Чадварлаг бизнесменүүд ихийг хүсдэг. Тэд өөртөө хатуу байж чаддаг. Чадварлаг бизнесменүүд шаргуу ажилладаг. Энэ бол тэдний амжилтын бодит нууц.

7. Тэд мөнгийг ашиг биш үүрэг хариуцлага гэж хардаг: Олон бизнесменүүд хувьдаа хэдэн арван машин, үнэтэй эртний эдлэл , Зул сарын үнэтэй гацуур гадаадаас худалдаж авч, жилд хэдэн саяар нь мөнгө үрдэг.
Харин чадварлаг бизнесменүүд мөнгө зөвхөн өөрийгөө шагнах хэрэгсэл гэж харддаггүй. Тэд мөнгийг бизнесээ өргөжүүлэх, ажилчдаа урамшуулах, хөгжүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд хандивлах хэрэгсэл гэдгээр хардаг. Товчхондоо бол мөнгө тэдний хувьд өөрсдийн хувийн амьдралыг сайжруулаад зогсохгүй бусдын амьдрал, амьжиргааг сайжруулдаг.
Жинхэнэ урамшуулал үйл хөдлөлөөр илэрдэг болохоос бусдад танигдахын төлөө биш учраас тэд бусдад мэдэгдэхгүйгээр хийдэг.

8. Тэд өөрсдийгөө ухаантай гэж боддоггүй:
Сошиал медианд байгаа хүн бүр өөрсдийнхөө PR агентлаг болдог. Тэнд дурын хүн бүр өөрсдийн бодол санаа, үзэл бодол, хийсэн ажлаа илэрхийлдэг.
Харин чадварлаг бизнесменүүд тэгдэггүй. Тэд өөрсдийн амжилт нь амбиц, тэвчээр, гүйцэтгэл дээр нь суурилдаг гэдгийг зөвшөөрдөг боловч тэдний чадварлаг ажилчид амжилтанд нь томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог.
Чадварлаг бизнесменүүд даруу төлөв зан, бусдаас асуулт асуух, зөвлөгөө авах, бусдыг таньж үнэлснээрээ ашиг хүртдэг.

9. Тэд амжилт нисээд ирдэг ч нэр хүнд, бусдыг хүндлэх байдлаа үргэлж хадгалдаг: Өндөр цалин, урамшуулал, өргөн боломжоор ажилчдаа хангах нь чухал. Гэхдээ цалин, урамшууллын түвшин байхгүй бол өөрийгөө хүндлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үгүй хийж мэднэ.

Чадварлаг бизнесменүүдийн хамгийн чухал зүйл бол  ажилчид, харилцагчид, худалдан авагч хүн бүрийг нэр хүнд, сайн зан чанартай байх нөхцлөөр хангадаг.
Тэгвэл та тэдэн шиг байж чадах уу? Та л хийж эхлэх юм бол бүх зүйл таныг дагаад өөрчлөгдөх болно.

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК

аквалоо ценаescort dubai incallпиар кампания


Чадварлаг бизнесменүүдийн 9 чанар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex