Монголын анхны олон ангит “Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр олноо танигдсан СТА М.Саранцэцэгийн төрсөн ах бас жүжигчин хүн байсныг монголын үзэгчид тэр бүр мэддэггүй.
СТА М.Саранцэцэг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа ахынхаа тухай “Миний ах СТА М.Баярсайхан гэдэг мундаг авьяастай хүн байсан. Бас л надтай адилхан аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаад 1982 онд төгсөөд драмын театрт хувиарлагдан очсон. Энд байхдаа “Гараваа” гэх мэт театрын олон уран бүтээлд тоглосон. Мөн “Ирэх хаврын цэцэг”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Гарын таван хуруу” киноны том бандийн дүр, “Мандухай цэцэн хатан”-ы туслах дүр гэх мэт дэлгэцийн уран бүтээлд тоглосон мундаг хүн байсан” хэмээн дурсан яриад “Би ахынхаа хийж дуусгаагүй олон ажлыг гүйцээх гэсэн дээ урлагт сэтгэл зүрхээ зориулдаг” хэмээн чин сэтгэлийн сайхан яриа өрнүүлжээ.
Ж.ЦАЦРАЛ