Ли Мин Хо: Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно

Өсвөр үеийнхний үзэх дуртай Солонгосын олон ангит F4“” олон ангит киноны гол дүрд тоглосон жүжигчин Ли Мин Хо-гийн ярилцлагыг хүргэж байна.

Таны амьдралын зарчим юу вэ?
-Хэрвээ бууж өгөх юм бол ялалт хэзээ ч ирэхгүй. Хэдийгээр ялалт чухал биш гэдэг ч миний хувьд зүрх сэтгэл минь ялсныг мэдрэх нь чухал. Чи ялагдсан ч гэлээ хөл дээрээ бос гэж би үргэлж найзууддаа хэлэх дуртай.

-Амьдралынхаа хүнд үеийг хэрхэн даван туулж байсан бэ?
-2006 онс авто осолд ороод зургаан сар эмнэлгийн орон дээрээс босоогүй. Би хэрвээ ингээд босохгүй бол юу хийнэ ээ, эргээд кинондоо тоглож чадахгүй дээ л гэж бодож байлаа.  Би өөрийгөө үхдэл шиг  бодож байлаа, эргээд босно гэдэгтээ ч эргэлзэж байсан шүү.

-Тэр итгэлтэй бус байдлаасаа яаж гарсан юм бэ?
-Би зүгээр л унтаад, унтаад л байлаа. Сэрээд л нүдээ нээхэд стресс арилаагүй байвал эргээд л унтана. Тэгэхэд би ганц ч цаг сэрэлгүй 24 цаг унтах ч үе байсан.

-Бүсгүйчүүдийн юу нь чухал санагддаг вэ?
-Түүний  өөрийгөө олны дунд авч яваа байдал нь хамгийн чухал. Би хувьдаа царайлаг биш ч сэтгэгдэл төрүүлж чадсан бүсгүйтэй бол үерхэнэ ээ.

-Анхны үнсэлт?
-Ахлах сургуульд байхдаа зэргэлдээх байрныхаа охинтой үнсэлцэж үзсэн.

-Хэрвээ чиний сонгосон эмэгтэйг эцэг эх чинь хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно. Би эцэг эхийнхээ зөвшөөрлийг аваагүй ч гэлээ хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж чадна.

-Тэгвэл эмэгтэй жүжигчдээс хэнтэй нь кинонд хамтран тоглохыг хүсч байна даа?
- Song Hye Kyo-той. Тэр бол гайхалтай стильтэй, бас олны дунд биеэ их гоё авч явдаг, авьяастай эмэгтэй. Гэхдээ би түүнтэй хамт тогловол бага юм сурах байх аа. Биеэ бариад сүрдээд л байх болов уу гэж бодож байна.

-Тэгвэл хэнтэй уулзмаар байна даа?
-Холливудын жүжигчин Эдвард Нортонтой. Хэрвээ түүнтэй уулзах л юм бол шууд шавь нь болохыг хүсч буйгаа хэлнэ. Гэхдээ түүнтэй уулзахаасаа өмнө англи хэлийг маш сайн судлах хэрэгтэй байна даа.

-Чи ямар хоолыг өөрөө бэлтгэж чаддаг вэ?
-Би мах идэх дуртай. Тиймээс махыг бол олон янзаар боловсруулж идэж чадна.

-Цүнхэндээ байнга хийж явдаг зүйл гэвэл?
- Үнэртэн. Би сайхан үнэрт их дуртай.

- Танд байдаг муу зуршил гэвэл?
-Унтаж байхдаа шүдээ хавирч бас ярьдаг гэсэн. Найзууд маань надтай лав нэг өрөөнд ордоггүй юм.

-Хэрвээ юу ч үгүй арал руу ганцаараа явбал ямар гурван зүйл авч явах вэ?
- Ор, асаагуур, гар утсаа. Сайн унтахын тул ор минь хэрэгтэй, харин идэхийн тулд хоол болгох асаагуур хэрэгтэй.  Ялангуяа махаа болгоход. Харин үйдахгүйн тул гар утсаа авч явна даа.

-F4-ийнхөө хамгийн  хамгийн нь. Та бусдынхаа юунд нь илүү атаархдаг вэ?
-Би бол хамгийн сайн нь./ Хэ хэ/. Гэхдээ Ким Бомын жижигхэн царай, Ким Жун Юнгын том нүд, бас цагаан арьсанд атаархдаг.аквалоо стоимостьescotrsобслуживание сайта в месяц


Ли Мин Хо: Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.