Хүнийг хувцасаар нь угтдаг төдийгүй, үүгээр зан чанарыг нь тодорхойлдог. Дараахи асуултуудад хариулаарай, тэгвэл өөрийнхөө тухай мэдэж авах бүх зүйл таны хувьд гэнэтийн сонин бэлэг байх болно шүү.
1. Танд юу ч авах хэрэггүй байлаа гэсэн, та дөрвөн улирлын аль нэгэнд тохируулан ямар нэг хувцас худалдан авдаг уу?
Худалдан авдаг гэвэл (3 оноо),
үгүй гэвэл (0) оноо.
2. Та ямар даавууг илүүд үздэг вэ?
Цулгай өнгийн гэвэл (3 оноо),
хээтэйг гэвэл (2 оноо),
онцын сонголт байдаггүй гэвэл (0 оноо).
3. Та ямар загварыг илүүд үздэг вэ?
Сонгодог гэвэл (0 оноо),
спортын гэвэл (3 оноо),
чамин хийцтэйг гэвэл (5 оноо),
хуучин загварынхыг гэвэл (7 оноо).
4. Хамгийн сонин жигтэй хувцасыг түрүүлж өмсөх зүрх зориг танд бий юү?
Бий гэвэл (5),
нөхцөл байдлаас шалтгаална гэвэл (3 оноо),
байхгүй гэвэл (0 оноо).
5. Та өнгөний хамгийн зоримог хослолыг илүүд үздэг үү?
Үздэг гэвэл (5 оноо),
хааяа гэвэл (3 оноо),
үгүй гэвэл (0 оноо).
6. Та огт шаардлагагүй үед малгай өмсөх дуртай юу?
Дуртай гэвэл (3 оноо),
дургүй гэвэл (0 оноо).
7. Танд ямар цүнх аятайхан санагддаг вэ?
Том цүнх гэвэл (2 оноо),
спортынх гэвэл (1 оноо),
чамин хийцтэй нь гэвэл (0 оноо).
8. Таны хувцасанд сольчихмоор ямар нэг зүйл байдаг уу?
Байдаг гэвэл (3 оноо),
байхгүй гэвэл (0 оноо).
9. Даавуун дээрх таны хамгийн дуртай хээ юу вэ?
Жижигхэн бөөрөнхий хээ гэвэл (5 оноо),
цэцэг, хийсвэр дүрслэлийн хээ угалз гэвэл (7 оноо),
тууш хээ гэвэл (3 оноо),
хээгүй материал гэвэл (1 оноо).
10. Таны гэртээ өмсөх дуртай хувцас юу вэ?
Бэлтгэлийн өмд, цамц гэвэл (3 оноо),
халаат гэвэл (2 оноо),
хуучин хувцасаа элэгдэтэл нь өмсөх дуртай гэвэл (0 оноо) авна.
За одоо авсан оноогоо нэмээрэй. Эрчүүд авсан оноон дээрээ 5 оноо нэмэх хэрэгтэй.
0-12: Та сэрэмж болгоомжтойгоос гадна, тайван, тогтуун байдлыг үнэлдэг, бас нууцлаг хүн юм. Танд шинэ хүмүүстэй танилцах нь хэцүү ч, харин нэг танилцаж гэмээ нь баараггүй. Таны ажлаа гүйцэтгэх чадвар онцгой юм.
13-24: Таны зан төрх зөрчилтэй, та уйлж болох тэр газарт байнга инээж, харин инээж болох тэр газарт уйлчихдаг юм байна. Та эрч хүчтэй, зоримог зантай, эхлээд танд итгэдэггүй байсан тэр хүмүүсийн талархалыг та хүлээж чадна.
25-37: Хэдэн настайгаас үл хамааран та сэтгэл санаагаараа залуу хүн юм. Амархан дүрсхийж, мөн л амархан унтардаг. Та дэндүү соргог мэдрэмжтэй, өөрийн санаа бодлыг нууж чаддаггүй, энэ нь ойр хавийн хүмүүстэй харьцахад хүндрэл учруулж мэднэ.