Үүнд:
-Секст хайхрамжгүй ханддаг.
-Сексийн талаар ярихад зовж эвгүйрхдэг.
-Секс хийх хүсэлгүйгээ байн байн илэрхийлдэг.
-Сексийн хүслээ илэрхийлсэн эр нөхрөө юм уу амрагаа шүүмжилдэг.
-Орон дотроо байхдаа “Үүнийг тэвчихээс өөр яах вэ” гэсэн байдлаар өөрийгөө авч явдаг юм уу ерөөсөө сексийг хүлцэн тэвчих байдал гаргадаг эмэгтэйчүүд хамаарагдана.
Эр хүний хувьд секс нь эмэгтэй хүний өмнө илэн далангүй байхаас аргагүй болдог цорын ганц хүрээ бөгөөд тэд энэ үедээ их эмзэг байдаг.
Эмэгтэй хүн секст дургүй мэт байдал гаргах үед эрчүүд өөрсдийгөө “муу”, “муухай” хэмээн бодох юм уу зовж аягүйрхэн, биеэ барьж чаддаггүйгээс зэмлэх болдог. Эмэгтэйчүүдийн биеэ авч явах иймэрхүү байдал нь эрчүүдийг тааламжгүй байдалд оруулж “Хэрвээ би жинхэнэ эр хүн байсан бол тэр намайг хүсэх байсан” гэж бодоход хүргэдэг байна.