Үсний өвчлөл үсний өнгө гундахаас эхэлдэг

women8Үсний өвчлөл олон янз байдаг. Унах, халцрах, салаалах зэргээр өвчилдөг. Аливаа өвчлөл нь үсний өнгө гундахаас эхэлдэг аж. Үсний янз бүрийн гэмтэл, өвчлөлийн үед цайр, цахиур, төмөр, зэс, хүхэр зэрэг эрдэс бодисыг агуулсан амин дэм уухыг зөвлөдөг байна.

- А болон Е амин дэм нь арьсны үйл ажиллагааг хэвийн болгож, үсний ургалтад нөлөөлдөг.
- С болон Е амин дэм нь хөгшрөлтөөс сэргийлдэг.
- В бүлгийн амин дэмүүд нь үсний ургалтад эерэг нөлөөтэй.
- А амин дэмийг хуйхандаа түрхвэл үс унах, халцрахаас сэргийлнэ.

Үсний өвчлөлөөс гадна хаг олон хүнийг шаналгадаг. Хаг нь хуйхны эсүүдийн хэт хурдан шинэчлэн солигдсоноос үүсдэг байна. Хэрэв үс тань хагтаад байвал шампуниа өөрчлөөд үз. Заавал хагны эсрэг шампунь байх албагүй. Тэжээлийн тослогийн тэнцвэрийг бэхжүүлдэг шампунь бүү хэрэглэ.

Эрүүл сайхан үстэй байгаагийн гол шинж нь үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт түргэн ордог гэнэ.

Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг.
Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсний дараа тослогтож, хиртсэн юм шиг болдог.

Хуурай үс нь гэрэл муу ойлгодог учир бүрсгэр өнгө муутай харагддаг бөгөөд гялтганадаггүй.

купить чехол для айфон 4top dubai escortключевые слова гугл


Үсний өвчлөл үсний өнгө гундахаас эхэлдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.