Жил бүр уламжлал болон зохиогддог “Universe best songs” наадмын энэ жилийн шалгаруулалт нэлээд өвөрмөц болж байгаа.
Учир нь оролцогчдоос гадна үзэгчдийг байлдан дагуулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Өмнөх гурван жилд МУГЖ, ая зохиогч Б.Долгион, МУГЖ Т.Ариунаа, продюссер Рагу нар ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бол энэ жил МУГЖ Т.Ариунаагийн орон Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүн орж ирсэн. Түүнчлэн “Киви” хамтлагийн дуучин Ука, “Гурван охин” хамтлагийн ахлагч Соло, Ану нар ажиглагч шүүгчээр ажиллаж байгаа. Тэд хэдийгээр оролцогчдын тэнцэх үгүйг шийдэх эрхгүй ч өөрсдийн санал бодлыг илэрхийлж, үнэлж дүгнэх эрхтэй. Гэвч тэдний үг яриа, үйл хөдлөл болгон араасаа шүүмжлэл дагуулж байгаа гэж хэлж болно. Зарим оролцогчид бүр тэдний үгийг ч сонсохгүй хуруугаараа чимээгүй бай хэмээн дохиж байгаа харагдсан. Ингэж олны өмнө цэнхэр дэлгэцээр шүүгч гэдэг нэр зүүгээд “доошоо орж” суух хэрэг байгаа ч юм уу даа.
Н.Уранхас
www.uls.mn