Яагаад пробиотик хэрэглэх шаардлагатай вэ?

probiotikПробиотик гэж гэдэсний ашигтай бичил биетүүдийг нөхөж өгөх, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй хүнс болон бэлдмэлийг хэлдэг. Тараг, бяслаг, давсалж дарсан байцаа, мисо шөл, спирулина, хлорелла далайн замагнууд, кимчи зэрэг нь пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд орно.

Хэвийн бичил биетнүүд нь гэдэсний хананд өвчин үүсгэгч холбогдон, биед нэвтрэхээс хамгаалах, өвчин үүсгэгч организмыг устгах бодис ялгаруулах, хүний биеийн ерөнхий дархлааг сайжруулах, К болон В аминдэм нийлэгжүүлэх, ургамлын гаралтай бодисуудыг биед шимэгдэх боломжийг бүрдүүлэх гэх мэт маш чухал олон үүрэг гүйцэтгэдэг.

Хэрвээ та боловсруулж, цэвэршүүлээгүй бүтээгдэхүүнтэй төгс сайн, тэнцвэртэй хооллолттой, стрессгүй амьдралтай бол биеийн ерөнхий эрүүл мэнд, дархлаагаа хэвийн байлгахын тулд пробиотикийн нэмэлтийг уух шаардлагагүй юм. Гэхдээ орчин үед хүрээлэн буй орчин болон идэж буй хоол хүнснээс гаралтай олон төрлийн стрессортой тулгарах болсон. Мөн антибиотик, ходоодны хүчил дарангуйлагчид, хүнсний хадгалалт удаашруулагч, амт, өнгө, үнэр оруулагчид, архи зэрэг эмийн бодис, хүнсний бүтээгдэхүүнүүдийн химийн бодисууд нь хоол боловсруулах замын хэвийн бичил биетнүүдийн хэмжээг бууруулах нөлөө үзүүлдэг. Чихэр, нарийн боов, амттан гэх мэт хүнсний бүтээгдэхүүн нь гэдэсний хэвийн бичил биетнүүдийн тэнцвэрийг алдагдуулах гол бүтээгдэхүүнүүд юм.

2-3 насанд ихэнх хүүхдүүдэд гэдэсний бактерийн түвшин тодорхой хэмжээнд хүрч, дархлааны үйл ажиллагаа харьцангуйгаар тогтворжсон байдаг. Гэхдээ нас ахих тусам орчны болон хүнсний хүчин зүйлсийн нөлөөгөөр тэнцвэрт байдал алдагдаж, пробиотикийн нэмэлтийг уух шаардлагатай болгодог. Үүний үр дүнд дисбиоз буюу хэвийн микрофлоруудын хэмжээ багасч, эмгэгтөрөгч бактерууд үрждэг нөхцөл байдал үүсдэг. Дисбиоз нь дараах тохиолдлуудад үүсэх боломжтой:

  • Антибиотик эмчилгээ, үрэвслийн эсрэг стероидууд, хими эмчилгээ
  • Аялахтай холбоотойгоор хоол хүнс, ус өөрчлөгдөх
  • Өсвөр нас, сарын тэмдэг, жирэмслэлт, төрөлтийн дараа, цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлтүүд
  • Наслалт
  • Дархлаа дарангуйлагдал
  • Эрүүл бус хооллолт
  • Стресстэй/орчин үеийн амьдралын хэв маяг
  • Халдвар, өвчлөл
  • Шимэгдэлт алдагдсан эсвэл гэдэсний үрэвсэлт өвчнүүд, жишээ нь Кроны өвчин, шархлаат колит, дивертикулит

Тийм учраас та дээрх тохиолдлуудад пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүн болон нэмэлт бэлдмэл хэрэглэж, гэдэсний ашигтай бичил биетнүүдээ хэвийн түвшинд хүргэх хэрэгтэй.

аквалоо отзывыbengali escort in dubaiсушилка для полотенец цена


Яагаад пробиотик хэрэглэх шаардлагатай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex