Их Британий эрдэмтэд нярай хүүхдийг эрүүл байлгахын тулд хүүхдээ хөхүүлж байгаа эхчүүдийг урамшуулан, тэдэнд мөнгө төлөх санаачилга гаргажээ.
Англичууд хүүхдээ хөхөөр хооллох тал дээр Европын орнуудаас хамгийн их хоцрогдож яваа. Зарим нутагт эхчүүдийн 20 хүрэхгүй хувь нь хүүхдээ хөхүүлдэг юм байна.
“Хөхөөр хооллох нь хүүхдийн төдийгүй эхчүүдийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй” гэж эрдэмтэд зөвлөөдч тус болохгүй байна. Нэмж өгүүлэхэд, хөхөө хөхөж өссөн хүүхдүүдийн бие организм элдэв өвчин, халдварт өртөхгүй, тэсвэртэй болдог төдийгүй эхчүүд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал багасдаг сайн талтай аж.
Одоо туршилтын журмаар Английн зарим нутагт хүүхдээ 6 долоо хоногтой болтол хөхүүлсэн эхчүүдэд 120 фунт олгож байна. Хэрэв хүүхдээ 6 сартай болтол хөхүүлбэл нэмж, 80 фунт өгөх гэнэ. Энэ туршилт амжилттай хэрэгжвэл Их Британи даяар дэлгэрүүлэх ажээ.