Бүсгүй таны гоо сайхан төрхийг чимэхэд зүй ёсоор нөлөөлөх ээмгээрээ та өөрийгөө гоёхоо бүү мартаарай. Ээмэг бүр эзнийхээ нүүрний хэлбэрт сайн зохицож байж сайхан харагддаг тул нүүрнийхээ хэлбэрт ээмгээ зохицуулах талаархи зөвлөгөөг сонирхоё.
Зуйван хэлбэрийн нүүр
Зуйван хэлбэрийн нүүртэй эмэгтэйчүүд ээмэгний гоёлоо хэрхэн сонгон авах тал дээр нээх толгойгоо гашилгаад хэрэггүй. Учир нь тус нүүрний хэлбэр хамгийн төгс хэлбэрт тооцогддог бөгөөд ямар ч ээмэг зүүсэн та сайхан харагдана. Гагцхүү, биеийн хэмжээ, толгойны хэлбэр зэрэгтэй жаахан зохицуулчихад та үнэхээр сайхан эрхэмсэг харагдах төдийгүй таны сонголт мэргэн байх болно.
Олны танил оддын дундаас Анжелина Жоли, Женнифер Анистон, Жулиа Робертс, Шарон Стоне нар зуйван хэлбэрийн нүүртэй аж.

Дугуй нүүртэй хүн өөрийнхөө гоо сайхны будгаараа сүүдэрлэж дарахаас гадна ээмгээрээ бүрэн дарах боломжтой. Энэ хэлбэрийн нүүртэй эмэгтэйчүүд урт гонзгой хэлбэртэй ээмэг зүүвэл илүү зохимжтой гэнэ. Хурц өнцөг, өнгөтэй, урт унжуурга, чимэглэлтэй, нүүрний шугамаа дагаж налсан ээмэгнүүд бол их аятайхан хйигээд нүдээ олсон сонголт болно.
Олны танил оддын дундаас Кэйт Уинслет, Камерон Диаз,Пенелоп Круз, Прейти Зинта нар энэ төрлийн нүүрний хэлбэртэй гэнэ.
Олны танил оддын дундаас Кэйт Уинслет, Камерон Диаз,Пенелоп Круз, Прейти Зинта нар энэ төрлийн нүүрний хэлбэртэй гэнэ.
Зүрхэн хэлбэрийн нүүр
Таны нүүр дугуй мэт хэрнээ хацрынхаа яснаас доош эрүү хүртлээ нарийссан бол та зүрхэн хэлбэрийн нүүртэйд тоооцогдоно. Зүрхэн хэлбэрийн нүүртэй эмэгтэйчүүд доогуураа бага зэрэг өргөсч өгсөн загвартай ээмэг зүүж, нүүрнийхээ өөг дарж болно. Түүнчлэн загварлаг дэгжин харагдуулах пирамид хэлбэрийн янз бүрийн шигтгээ, гоёл чимэглэлтэй ээмгүүдийг танд санал болгоё.
Олны танил оддын дундаас Рийс Видерспүүн, Скарлет Иохансан, Сонакши Синха нар зүрхэн хэлбэрийн нүүртэй аж.
Дөрвөлжин хэлбэрийн нүүр
Таны нүүрний хэлбэртээ зохицуулан ээмэг сонгон авахдаа өргөн гэхээсээ илүүтэй уртхан ээмэг зүүсэн нь дээр. Гэхдээ хэт урт байх нь тохиромжгүй. Доогуураа мушгиралдсан эсвэл жижгэвтэр хэмжээтэй дугуй хэлбэрийн үгүй бол том зуйван хэлбэртэй ээмэг танд сайхан зохих болно.
Олны танил оддын дундаас Сандра Буллок, Деми Муре, Изабелла Роселлини, Амрита Арора, Сонам Капүүр нар энэ төрлийн хэлбэртэй нүүртэй юм байна.
Олны танил оддын дундаас Сандра Буллок, Деми Муре, Изабелла Роселлини, Амрита Арора, Сонам Капүүр нар энэ төрлийн хэлбэртэй нүүртэй юм байна.