Таны нууц нэр 30 хоногоос илүү ашиглагдаж байгаа тул, Та шинэ нууц нэр сонгоно уу?
-Цэцэг
-Уучлаарай, тэмдэгтийн тоо бага байна.
-Ягаан цэцэг
-Уучлаарай, нууц нэр чинь дор хаяж нэг тоо агуулах шаардлагатай байна.
-1 ягаан цэцэг
-Уучлаарай, тэмдэгтийн хооронд зай гаргаж болохгүй.
-1ягаанцэцэг
-Уучлаарай, дор хаяж 10 өөр тэмдэгт ашиглах хэрэгтэй байна.
-1лалрынягаанцэцэг
-Уучлаарай, дор хаяж нэг том үсэг ашиглах шаардлагатай байна.
-1ЛАЛРЫНягаанцэцэг
-Уучлаарай, дараалласан том үсэг ашиглаж болохгүй.
-1ЛалрынЯгаанЦэцэг
-Уучлаарай, 20-с дээш тэмдэгт ашиглах шаардлагатай байна.
-1ЛалрынЯгаанЦэцэгЧинийБөгснөөсЦухуйжБайгаагХармааргүйБайвалНаадНууцНэрээТүргэлүүлээчээ
-Уучлаарай, ийм нууц нэр одоогийн байдлаар ашиглагдаж байна.
“Би эмэгтэй хүнийг эхлээд үснээс нь хардаг. Дараа нь нүдийг нь, тэгээд уруул, хүзүү, эцэст арай гэж хөхийг нь…”
Удаан интернэттэй хүний ярианаас…
-Windows-оо суулгацан бол Internet Explorer-оо ажиллуул!
-Тэр нь юуийн?
-Аан, Firefox юмуу Chrome татдаг програм байдийн…
Сая 3 цаг тог тасраад Facebook-ээс салаад гэрийнхэнтэйгээ нилээн ярилцаж суулаа, дажгүй хүмүүс байдаг юм байна.
-Ээж, та намайг блоколцон юм уу?
-Чамаас дандаа спам ирээд байх юм байна ш д
-Юун спам!
-Мөнгө өгөөч, нэгж явуулаач, хоол хийсэн үү нтр гээл…
Р үсэг хэлж чаддагүй залуу дэлгүүрт ороод: Худалдагчаа таван пиво авъя, нэгийг нь буцаачихъя!
Үйлчлүүлэгч: Таны үйлчилгээний үнэ?
Хуульч: 3 асуултанд хариулахад 100,000₮
Үйлчлүүлэгч: Үнэтэй байна шүү, тээ?
Хуульч: Тийм ээ, за сүүлийн асуултаа.
Чукча Франц авгай авчээ. Нэг удаа найз нь яриад авгайгаа яасан гэж асуухад салцан гэжээ. Яагаад гэж найз нь асуухад – Заваан хүүхэн байна лээ, өдөр болгон усанд ороод байдаг гэжээ.
Хэзээ ч архи пиво хоёрыг хамт хэрэглэж болохгүй шүү.Яагаад гэвэл пиво таныг байн байн жорлон руу гүйлгээд байдагийн харин архи нь тэр гүйж байх явцад чинь тасалдуулаад байдаг байхгүй юу.
Зоогийн газар.
– Нэг дусал архи хэд вэ?
– Түүнд ямар үнэ байх вэ дээ.
– Тэгвэл надад зуун граммыг дусаагаад хийчих.
Нэгэн согтуу эр тааралдсан хүнээсээ асууж байна.
– Хөөе миний толгойн дээр хэдэн булдруу байна?
– Лав л гурван том булдруу байна.
– Тэгвэл хоёр шон мөргөөд гэртээ харих юм байна.
Техник хөгжинөө гэж сайхан юмаа. Хурдны зам дээр явж байгаад жаахан зүүрмэглэхэд л тэр дор нь дэр гаргаад өгдөг байна ш дээ.
Анх удаа машин барьж байгаа хүүхэн рүү нөхөр нь залгаад:
– Хонгор минь болгоомжтой яваарай нэг галзуу амьтан урсгал сөрөөд хурдтай явж байна гэж радиогоор ярьж байна гэтэл:
– Юуун нэг гэж, хар мянган юм байна.
90-60-90 гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Мисс хүүхний биеийн харьцаа.
-Буруу!
-Тэгээд юу юм?
-Цагдаагийн постын дэргэдүүр өнгөрч буй машины хурд.
Нэг залуу автобусны жолоочоос асууж байна гэнэ:
-Нисэх үү?
-Нисэхгүй ээ
-Хаашаа явах юм бол?
-Урагшаа л явах байлгүй дээ
-Хаагуур явах юм бол?
-Газраар л явах байлгүй
-Хаанахын автобус юм бэ?
-Автобус баазынх л байж таарна даа
-Өөрөө яасан овгор юм бэ?
-Дотуураа ноосон цамц өмсчихсөн болоод л тэгж харагдаж байгаа биз
-Үзэх үү хөөш
-Уг нь эхнэртэйгээ үзэх гээд үзвэрийн 2 билет авсан юмсан, яахав хамт үзвэл үзье л дээ…